Жагсах тусам улам дорддог Жагсаалын тухай хуулийг заавал сайжруулъя

2025-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Ойрын өдрүүдэд олон нийтэд ихээхэн, тэр дундаа үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхүүдийг хангах эсэхийг шийдэх хоёр ч томоохон хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр яригдаж байна. Энэхүү хоёр хуулийн нэг нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, нөгөө нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль юм.

“Зууны мэдээ” сонины хувьд хоёр долоо хоног тутамд нийтийн эрх ашгийг хөндсөн эрэн сурвалжлах бүтээлийг тогтмол бэлтгэн уншигчдадаа хүргэх болсон. Өнгөрсөн сард нийтийн эрх ашгийг хамгаалах нийтлэлийн хүрээнд “Жагсаал цуглааны тухай хууль жагсагчдыг хамгаалж чадаж байна уу” нэртэйгээр нийтлэлийг уншигчдадаа хүргэсэн. Ардчилсан нийгэмд аливаа улсын иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй байдгаараа бусад дарангуйллын дэглэмүүдээс ялгаатай. Манай улсын хувьд ч ардчилсан улс орнуудын жишгээр жагсаал цуглааны тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Хүний эрхийн үндэсний комиссын тайлангаас харахад 2020-2023 онд Монголд нийт 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь нийслэл Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт зохион байгуулагджээ. Дөрвөн жилийн хугацаанд 736 гэдэг тооны хувьд олон болж, энэ нь жагсч цуглах эрхээ эдэлж чадаж байгаа мэт боловч нөгөө талаар жилээс жил жагсаал цуглаан хийх эрх эсрэгээрээ хумигдсаар байгааг энэ хуульд гар хүрч буй нөхцөл байдлаас дүгнэж болно. Тодруулбал, Монгол Улс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталж түүнээс хойш 30 жилийн хугацаанд нийт долоон удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч дээрх нэмэлт, өөрчлөлтүүд бүгдээрээ үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах эрхийг хязгаарлах чиглэлээр, албадан тараах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлсэн агуулгаар шинэчлэгдэж ирсэн байна. Аливаа зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөх нь сайн тал руугаа байх ёстой боловч энэ хуулийн хувьд эсрэгээрээ, улам хуулийн нөхцөл байдал иргэдэд халтай болон өөрчлөгдсөн байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 81 (7578)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

10 цаг 34 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29