Жирэмсний хяналтад эрт орсноор эндэгдэл буурна

2024-09-26
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

Эх хүүхдийн эрүүл мэнд – эрдэм судлал эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 25-ны өдөр “Эх хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хурлыг Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зургаан салбар хуралдааныг хэлэлцүүллээ. Эх барих судлал, хүүхэд судлал, хүүхдийн мэс засал судлал, эмэгтэйчүүд судлал, нярай судлал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлал салбарын дор 120 илтгэл тавигдав. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурийн төлөөлөгч Khalid Sharifi, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Evarista Kouassi-Komlan нар үг хэлж, эрдэм шинжилгээний хурлыг албан ёсоор нээлээ.

 

Тав хүртэлх насны хүүхдийн ослын 60 гаруй  хувь нь сэргийлж болох эндэгдэл байдаг

ЭХЭМҮТ-ийн эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, анагаах ухааны доктор Д.Энхмаагаас хурлын зохион байгуулалт, онцлогийн талаар мэдээлэл авлаа. Тэрээр “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв энэ хурлыг уламжлал болгон 35 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн хурлаар эхийн болон тав хүртэлх нас мөн нярай хүүхдийн эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан судалгааны хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийн дараа зөвхөн эмнэлгийн мэргэжилтнүүд бус  салбар салбарын хүмүүс энэ асуудлыг хэрхэн бууруулах боломжтой гэдэгт санал солилцох юм. Жишээлбэл, тав хүртэлх насны хүүхдийн ослын 60 гаруй  хувь нь сэргийлж болох эндэгдэл байдаг. Түүн дотроо зам тээврийн осол, усанд унах зэрэг ослууд ордог учраас асран хамгаалагчдын мэдлэг мэдээлэл, сэрэмжийг сайжруулах шаардлагатай байгаа. Иймээс энэ хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам хамтарч, дэмжиж ажилласан. Мөн олон улсын байгууллагууд дэмжиж, техникийн туслалцаа үзүүллээ” гэсэн юм.

 

Монголоос бусад улс орнуудад цагдаа, эрүүл мэндийн байгууллага хамтарч ажилладаг

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Отгонтамир "Хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү хуралд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр оролцож байна. Хамгийн анхаарах ёстой зүйл нь жил бүр хүүхэд зорчигч хэлбэрээр зам тээврийн осолд орж, амь насаа алдаж байна. Үүнийг бууруулах бүрэн боломжтой юм. Эцэг эхчүүд хүүхдийн аюулгүй тээвэрлэлт, эрсдэлийн тухай ойлголтыг аваагүй байдаг. Монголоос бусад улс орнуудад цагдаа, эрүүл мэндийн байгууллага хамтарч ажилладаг. Учир нь шинээр мэндэлсэн нярай хүүхдийн аюулгүй байдал дээр юу хийх вэ гэдгийг эмч асуудаг. Төрөх эмнэлгээс нь хүүхдээ юугаар тээвэрлэдэг вэ. Хүүхдийн  аюулгүй тээвэрлэлтийг хэрхэн хангах юм. Эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллага салшгүй  уялдаа холбоотой байх хэрэгтэй. Энэ тухай өнөөдрийн илтгэл дээрээ онцолно. Тэр тусам хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийн талаар ярина. Шинэхэн аавууд эмнэлгийн үүдэнд цэцэг бариад зогсохын оронд хүүхдийн суудлаа бэлдэж, аюулгүй байдлыг  хангах нь чухал юм. Төрөх эмнэлгийн эмч нар хүүхдийн тээвэрлэлтийн эрсдэлийг ойлгуулах юм бол хүүхдийн зам тээврийн осол буурах боломжтой. Энэ оны эхний найман сарын байдлаар зам тээврийн осолд 51 хүүхэд эндсэн байна. Үүний 43 тохиолдол нь орон нутгийн замд буруу тээвэрлэснээс үүдэлтэй. Эцэг эхчүүдэд хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийн ойлголтыг цагдаагийн байгууллагаас гадна эрүүл мэндийн байгууллагын ажилчид эхийг жирэмсний хяналтад орохоос эхлэн ойлгуулах хэрэгтэй байна".

 

Эмгэгтэй эхээс эмгэгтэй хүүхэд төрж байна

 

Анагаах ухааны доктор, кл.профессор, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа “Эх хүүхдийн эндэгдэл – Өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавив. Түүний илтгэлд “Эх барихын шууд шалтгаанд үжил, ураг орчмын шингэний бөөгнөрөл, манас татлагын урьдал, манас таталт, цус алдалт их байна. Шууд бус шалтгаанд коронавируст халдвар, цусны эргэлтийн тогтолцооны эмгэг, мэдрэлийн тогтолцооны эмгэг, хоол шингээх эрхтний өвчин, амьсгалын тогтолцооны өвчний улмаас эх илүүтэй эндсэн байна.

Сүүлийн жилүүдэд эндсэн эхийн жирэмсний хяналтад хамрагдалтын хувь буурсан, эрсдэлт бүлгийн эх илүүтэй эндсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсад сүүлийн 10 жилд 2337 эх ноцтой хүндрэлээр өвдсөн боловч тэдний амь насыг аварч чадсан. Жирэмсний хяналтад ороогүй эсвэл хожуу орсон, бүрэн бус хамрагдсан, жирэмсэн үеийн аюултай шинжийг мэдэхгүй, эмнэлгийн тусламж хайх мэдлэг дутмаг байгаа эх, хүүхдийн эндэгдэл их байна. 2014-2023 онд эмнэлгийн бус нөхцөлд тав хүртэлх насны хүүхэд осол гэмтэл, гэнэтийн үхлийн хам шинж, амьсгалын тогтолцооны өвчний улмаас илүүтэй гэмтсэн байна.

Нярайн эндэгдлийн дийлэнх нь эрт үед, эрүүл мэндийн анхан ба яаралтай тусламж үйлчилгээнээс хамаарах үедээ энджээ. Иймд дараах арга хэмжээг цаашид авбал зохилтой. Эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад, ялангуяа сэргийлэх боломжтой эндэгдэлд чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь жирэмсний хяналтын чанарын асуудал байдаг. ДЭМБ жирэмсний эхний гурван сартайд эмчийн хяналтад орохыг зөвлөдөг ч жирэмсэн эхийн 40 хувь эрт хугацаанд хяналтад хамрагддаг байна. Жирэмсний хяналтад эрт орсноор жирэмслэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлийг эрт илрүүлэн, эмчилж, жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх, нярайд хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулж, эсэн мэнд амаржихад чухал үр дүнтэй хэмээн үздэг. Өндөр эрсдэлтэй жирэмсний нийгэм, биологи, амьдралын байдлын эрсдэлт хүчин зүйл болох 20-оос насны жирэмсэн, 30-аас дээш насны тулгар жирэмсэн, 35-аас дээш насны давтан төрөгчийг жирэмслэх үед нь онцгой хяналтад авч, төрөх үеийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн олонх нь нярай үед, нярайн эндэгдлийн дийлэнх нь эрт үед, эрүүл мэндийн анхан ба яаралтай тусламж үйлчилгээнээс голчлон хамаарах үедээ эндсэн нь перинатал үеийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 187 (7431)

 

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Өчигдөр 16 цаг 11 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин