МАН-ын бүлэг томилгоо, АН татварын өрийг өршөөх асуудлыг хэлэлцжээ

2025-11-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуваарийн дагуу хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Ардчилсан намын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулсан бол Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонсжээ. Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 их наядын өртэй байгаа талаар мэдээлэл өгсөн зэрэг багтаж байна.

 

70 мянган аж ахуйн нэгж татварын өртэй байна

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 
-Татварын ерөнхий газарт 320 мянган иргэн, ААН-ийн 6.5 их наядын өр, хүү алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, ААН байсан бол жилийн дотор 6.5 наядын өр, хүү, торгууль хуримтлагджээ. Та нар энэ тоог харьцуулаарай. Өнгөрсөн жил 50 мянган ААН өртэй байсан бол энэ жил 70 мянга болж нэмэгджээ. Мөн 220 мянган иргэн ямар нэгэн байдлаар татварын өрийн асуудалтай байна. Үүнээс бизнесийн орчин, татвар төлөлт яаж муудаж байгааг энэ тоо дүгнээд хэлчих байх. Татварын өрийн цаана төрийн оролцоо, дарамт, авлигал, Монгол Улсын иргэний олж байгаа ашиг зэрэг олон зүйл харагдана. Эдгээр тоо баримтыг харахад татварын өршөөлийн талаар ярих болсон. Олон улсад ч 10 жилийн давтамжтай энэ асуудлыг хардаг туршлага бий. Үүнд хуулийн тогтоолын төсөл бэлдэж байгаа. Гэхдээ үүндээ томоохон ААН том дүнгийн хязгаарыг тавих шаардлагатай. Магадгүй эдийн засгийн, татварын өршөөл жижиг, дунд ААН-үүдэд түлхүү хамаарах хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай болно. Гуравдугаарт, татварын өршөөл гээд өмнөх жишгээр 100 хувь өршөөхөөр төлсөн иргэд, ААН-үүдийг хохироодог тал гардаг. Хуулиа биелүүлээд явж байсан иргэд, ААН сэтгэл дундуур байх нөхцөл үүсдэг. Иймээс тодорхой хэмжээний хувиар хуримтлагдсан татварыг төлөхөөр судалж байгаа. АН бизнесийн орчныг сайжруулах замаар хувийн хэвшлийн орон зайг, бэхжүүлж эдийн засгаа тэлэх ёстой гэсэн үзэл баримтлалтай. Сүүлийн жилүүдэд ААН-үүдэд дарамт маш өндөр, төрийн хүнд сурталтай холбоотойгоор бизнесээ тэлж чадахгүй, монголд бизнесийн орчин суларч байгаа үзэгдэл гарч байгаа. Татварын өр төлбөртэй холбоотой мэдээллүүд ч үүнийг илтгэж байна. Татварын өртэй ААН-үүдийн тоо нийт ААН-үүдийн тал хувь нь байна. Энэ татварын дарамтыг хэрхэн яаж бууруулах уу гэдэгт АН бодлого, шийдвэрүүдийг Засгийн газраас шаардаж ажилласаар байгаа. Харамсалтай нь, шинэ төсөв өргөн баригдахад Засгийн газар татварын хууль тогтоомжийн шинэчлэлийг огт хийсэнгүй. Үүнийг халахгүй бол цаашдаа Монгол Улс ардчилал, эрх чөлөөнөөсөө ухрах байдал зогсохгүй үргэлжилнэ. Уг нь татвар төлөгч иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалсан бодлого Засгийн газар хэрэгжүүлэх ёстой гэлээ. 

 

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилно

МАН-ын бүлэг өчигдрийн  хуралдаанаараа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсчээ. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарыг томилж буй талаараа танилцууллаа.  Бүлгийн гишүүд дэмжжээ. Мөн УИХ-ын чуулган хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд,
1. УИХ-ын дэгийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр боловсруулжээ. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх дэгд Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр заасныг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцүүлж 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр өөрчлөх
2. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг тав хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар сонсохоор тусгасан байна. 
3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэргэжлийн Байнгын хорооны хуралдаанаас гаргасан зөвхөн дэмжсэн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураах буюу Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүд дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь дэмжих эсэхээр санал хураах гэсэн гол өөрчлөлтүүдийг оруулах юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 222 (7719)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Oleg
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 56 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2 цаг 59 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 39 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 42 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 4 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15