Улс төр, эдийн засгийн элитүүдын засаглалын оргил цэг

2023-08-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Уншигчдынхаа анхааралд АНУ-ын Колумбын Их Сургуулийн профессор, олон улсын харилцаа, эдийн засгийн салбарын америк шинжээч Ж.Саксийн Австрийн нийслэл Вена хотноо болж өнгөрсөн Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал дээр хэлсэн үгээс энэхүү цувралаараа толилуулж байна. Ж.Сакс нь олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч шинжээчдийн нэг бөгөөд ЗХУ-ын удирдагч М.Горбачёв, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин, Украины Ерөнхийлөгч Л.Кучма нарын эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр, мөн НҮБ-ын гурван Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдрийн хэсэгт тэрээр Европын жишээн дээр бүс нутгийн аюулгүй байдлын системд АНУ хөндлөнгөөс оролцохын сөрөг нөлөөллийн талаар ярьж байна.

Ж.Сакс: Европ улс төрийн нэгдлийнхээ онцлогийг аяндаа алдаж, НАТО-гийн нэгэн хэсэг болж байгааг ажиглаж буй надад үнэхээр харамсалтай байна. Миний хувьд ЕХ болон НАТО-г адилтгаж буй нь тун ойлгомжгүй. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен албан тушаалаасаа бууж, НАТО-гийн тэргүүн болохын төлөө кампанит ажил эхлүүлсэн нь байдал ямар хачин сонин болсны ердөө нэг л жишээ юм. Өдгөө Европ хамгийн том амжилтаа алдаж байна. Европ нь дэлхийн ноёрхогч нэгэн гүрний дүү нь биш. Тэр байтугай АНУ-ынхаас огт өөр үнэт зүйлстэй. Үнэндээ бол европчууд галзуу солиотой англо-саксон ертөнцийн нэг хэсэг болж хувирснаас хойш «ядуучууд нийгмийн дарамт болж байгаа учир тэдэнд туслах шаардлагагүй» гэх үзэх болсон. Өнөөдрийн АНУ-д XVII зууны үеийн Их Британийн үзэл баримтлалаас гарал үүсэлтэй санаа бодол их байдаг. Дараа нь бид XIХ зууны Их Британиас дэлхийн эзэнт гүрэн гэдэг чинь юу гэсэн үг болохыг олж мэдсэн ба энэхүү байр суурь нь бидний хувь заяа гэдэгт итгэсэн.

АНУ дотоодын хямралтай тулгарч, бараг өдөр бүр иргэд хоорондоо үй олноороо буудалцаж байхад бид өөр тив дээр болж буй дайны тухай л ярьж байна. Саяхан бид холбооны өрийн талаар ярилцсан. Хоёр нам хоорондоо юу гэж тохиролцсоныг мэдэх үү? Тэд нийгмийн зардлыг хязгаарлана, харин цэргийн зардлыг нэмэх боломжтой гэсэн. Манай батлан хамгаалахын зардал Хятадынхаас гурав дахин их ба бид цэргийн зардалдаа бидний дараа орох дэлхийн 10 улсын нийлбэр зардлаас илүү их мөнгө үрж байна. Бид гадаадын улс орнуудад буюу дэлхийн өнцөг булан бүрт 800 цэргийн баазтай.

ЕАБХАБ-ын бүтэц надад их таалагддаг. Европын аюулгүй байдлын талаарх гэрээ хэлэлцээрүүд нь Европын хувьд зөв бөгөөд хамгийн их тохиромжтой гэж би үздэг. АНУ-ын эзэнт гүрний стратеги нь «Хагаралдуулан захир» гэсэн зарчимд үндэслэдэг. АНУ Зүүн хойд Азийн хагарлын эхийг тавьсан ба үүний үр дүнд Япон, Өмнөд Солонгос манай талд, харин Хятад эсрэг талд гарсан байна. Та бүхний мэдэж буйгаар өдгөө бид Австрали, АНУ, Их Британийг хамрах AUKUS хэмээх цэргийн шинэ холбоог байгуулж байгаа. Би бүс нутаг бүр хамтран ажиллах ёстой гэж боддог. Тодруулбал, Африкийн холбооны орнууд бүс нутагтаа хамтран ажиллах ёстой. Харин Европын орнуудад мэдээж Оросыг татан оролцуулахыг хичээх хэрэгтэй. Энэ нь өдрөөс өдөрт цөмийн эрсдэлтэй амьдрахаас дээр биш гэж үү?

Миний хэлэх гээд буй гол санаа бол НҮБ-ын дүрэм ба бүс нутгийн хамтын ажиллагаа юм. Хүн төрөлхтөн болон эх дэлхийгээ жинхэнээсээ хайрлан халамжилцгаая. Өнгөрсөн жил цэргийн зардалд зарцуулсан 2.2 их наяд ам.долларын ядаж өчүүхэн хэсгийг хүүхдийн боловсролд зарцуулсан бол бид дэлхийн сайн сайхны төлөө ихийг хийх байсан. Энэ бол бидний хамтдаа хийх ёстой зүйл ба эдгээр нь дэлхийн хэмжээнд аль хэдийн тохиролцсон зорилтууд юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 153 (7138)

 

Зочин
Ийм хүний үгийг манайхан уншиж ойлгохыг хичээх хэрэгтэй
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

45 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин