С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Сангийн сайд асан С.Баярцогт АН-ын даргад нэлээд хүчтэй зүтгэсэн. Гэвч ҮБХ-ных нь гишүүдийн дийлэнх түүнийг биш Лу.Гантөмөрийг дэмжсэн. Энэ “сонгууль”-ийн өмнөх, хойдох явдлуудыг сонсох нээ, АН-ын эрх мэдлийн төлөө хоёр экс Ерөнхийлөгч хүч үзжээ. Тэгээд нэг нь өөр бүлэглэлтэй нийлж байгаад АН-ыг авах гэж байгаа бололтой юм. Гэхдээ Дээд шүүх бүртгэж авах эсэх нь эргэлзээтэй хоцров.
Үүнтэй зэрэгцээд С.Баярцогттой холбоотой асуудал Цэц дээр “бужигнаан” үүсгээд эхэлжээ. Уг нь түүнийг гурван шатны шүүх “...Буруутай” гэж үзсэн. Тодруулбал, С.Баярцогтод холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцээд, ял оноож шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2021 оны долдугаар сард Дээд шүүх Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын тусгай саналыг үндэслэж, танхимаараа дахин хэлэлцжээ. Ингээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг шүүх хурал 2021 оны долдугаар сарын 19-нд болж байв.  
Харин үүнээс жил орчмын дараа АТГ-ын мөрдөгч “...С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргаж, түүнийг нь НПГ-ын прокурор хүлээн авч, хэрэгсэхгүй болгосон. Прокурорын шийдвэр 2022 оны долдугаар сарын 6-нд гарчээ. Ийм явдал болж өнгөрсөн. 
Харин С.Эрдэнийн АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар Цэцэд мэдээлэл гаргасан. Улмаар энэ сарын 15-нд АН-ын бас нэг дарга гэгддэг, экс Ерөнхийлөгч Х.Баттулга яг ийм агуулга бүхий “...С.Баярцогт нь Монгол Улсын засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтан байсан тул Ерөнхий шүүгч түүнд бусад иргэдээс илүү эрх олгосон” гэсэн мэдээллийг гаргасан юм.
Тэгвэл энэ талаар хэрэг үүсгэх эсэх, улмаар хэрхэн шийдвэрлэх зэрэг дээр Цэц гацаанд ороод байна. Хэрэг үүсгэх эсэх талаар “дээр доор”-оос оролцсон нэлээд яриа хөөрөө болж буй бололтой. Цэцийн гишүүд ч дотроо зөрчилдөж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр “...Хэрэг үүсгэвэл гарах дүгнэлт нь тодорхой” гэж байна. Өөрөөр хэлбэл,  АН-ын Дээд шүүхийг хүнд байдалд оруулаад байгаа шиг С.Баярцогт болон Ерөнхий шүүгчтэй холбоотой дээрх хоёр мэдээлэл нь Цэцийн “шүдний өвчин” болжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

8 цаг 44 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

16 цаг 35 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

16 цаг 35 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

16 цаг 35 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Өчигдөр 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Өчигдөр 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Өчигдөр 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Өчигдөр 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Өчигдөр 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин