МИАТ-ийг “мангаа” болгох сонирхол хэнийх вэ?

2014-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

“Хүннү Эйр” компани өнгөрсөн зургадугаар сарын есөнд анхны алсын зайн нислэгээ Парис руу хийсэн билээ. Үүнтэй зэрэгцээд “МИАТ ингээд орлогогүй боллоо”, “МИАТ-ийг “Изнинис Эйрвэйз”-ийн араас дампууруулах нь”, “Улс ашигтай чиглэлээ хувийн компанид өглөө” гээд л “жиргэж” өгсөн.

Гэтэл түүнээс хойш ердөө 10 хоногийн дараа МИАТ Франкфурт руу шууд нислэгтэй болсон. Өмнө нь Франкфурт хүрэхийн тулд Москва, Берлин, Сөүл, Бээжингээр дамжиж очдог байжээ. Энэ нь зорчигчдод цаг хугацааны хувьд алдагдалтай төдийгүй илүү зардал гаргахад хүргэдэг байсан юм. Харин одоо хувь, хувьсгалын компаниуд шууд нислэг хийдэг болсноор алба, амины ажлын аль нь ч бай зорчигчид зорьсон газраа элдэв чирэгдэлгүй хүрэх ач холбогдолтой. Хамгийн чухал үр дүн энэ.

Бизнесийн байгууллагууд аливаа том, жижиг ажлыг эхлүүлэхийн тулд судалгаа хийдэг. Тэгвэл Франц, Баруун Европын жуулчид “Монгол руу нисэх онгоцны тийз олддоггүй” гэж гомдолложээ. Ийм хариулт нислэгийн компанийхний “загатнасан газар маажих” нь ойлгомжтой. Гэхдээ хэн хэндээ ашигтай байх хууль энд үйлчилнэ.

“Изинис Эйрвэйз” шиг дөнгөж гарч ирүүтээ дэндүү хямд үнэ санал болгоод эцэст нь өөрийгөө ч, өрөөлийг ч хүнд байдалд оруулж болохгүй. Тус компани өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр “Санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн ажиллах боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсон”-оо мэдэгдсэн. Товчхондоо дампуурлаа зарласан юм. Үүнийг зарим нь эдийн засгийн хямралтай холбон үзэж байхад нөгөө хэсэг нь “Өрмийг нь авдагаа авчихсан юм чинь. Өөрөөр хэлбэл, ашгаа хийчихсэн шүү дээ” гэж тайлбарласан. Тус салбарт ажиллаж байгаа зарим хүний үзэж буйгаар ““Изинис Эйрвэйз” шинээр нислэгийн чиглэл гаргаж ирээгүй. Оюутолгой гээд аль ашигтай чиглэлд байнга нисдэг байсан” гэв.

Нөгөөтэйгүүр, МИАТ-ийг тус компанийн дампууралд буруутган хардагчид бас бий. Учир нь 70 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг төрийн монополь эрхтэй компани салбарт нь байгаа учраас хувийн компаниуд өрсөлдөх боломжгүй. Тодруулбал, “Изинис Эйрвэйз” Эрээн рүү нисч байхад МИАТ хориг тавиулаад өөрсдөө ч олигтой нисээгүй. Өөрсдөө ч, өрөөлийг ч ажил хийлгэхгүй байна. Тиймээс МИАТ-ийг хувьчилъя. Ингэж байж л энэ салбар хөгжинө гээд л ам хэлээ уралдуулна. Ингэхэд ер нь төрөөс дэмжлэг, түмнээс татаас авдаг МИАТ-ийг “мангаа” болгох сонирхол хэнийх вэ. Үе үехэн сандал ширээний “тулаан” болдог тус компани руу шиддэг чулуу хаанаас “нисч” ирдэг вэ.

Эдийн засагчдын хувьд “Монголчууд дотоодын жижигхэн зах зээл дээр өрсөлдөж, хоорондоо хэмлэлдэх биш. Гадаад зах зээл рүү хамтарч гарах хэрэгтэй” гэж санал болгож байна шүү. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлийн үед иргэд дотооддоо тэр болгон онгоцоор нисэхгүй байж болох ч гадаад зах зээлд гарц бий юм байна. “Муухай” монгол хүний нэг алдаа нь нэгийгээ дампуурахад учиргүй их баярладаг муу зантай. Гэтэл нислэгийн бизнесийг хамтдаа бүтээдэг. Юутай ч мөнгөн цагаан хөлгөө жолоодон дүүлэн, дуулан Шанхай руу нисэх “Хүннү Эйр”, Токио рүү хөөрөх МИАТ-даа амжилт хүсье!

Эцэст нь хойд, урд эцгийн хүүхдүүд шиг хоорондоо битгий муудалцаарай. Мэдээж, ажилгүйдлийн тэтгэмжийг нь 100 хувь барагдуулаад дампуурлаа зарлах амархан. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийн үед хувийн ч бай, хувьсгалын ч бай та бүгдийн хийх зөв маркетинг хамгийн чухал шүү.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

11 цаг 41 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

11 цаг 51 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

11 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

12 цаг 3 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

20 цаг 12 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

20 цаг 12 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

20 цаг 12 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин