РЦНК-гийн газрын "тэмцэл"-ийн ард нам дамнасан улстөрчид байгаа юу

2022-09-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дахь РЦНК-гийн өмнөх талбайд "Барилга барина, бариулахгүй" гэсэн асуудал хэд хоног яригдаж байна.

Уг газрыг эзэмшигч компани барилгын ажил эхлүүлэх үйл явцтай холбоотой зөвшөөрлүүдээ хүлээсээр 10 гаруй жилийг үджээ. Харин тухайн үед хамт газар эзэмших зөвшөөрөл авсан компаниуд хэдийнэ барилга, орон сууцаа барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Уг газрыг эзэмшигч компанийн барилга барих явцтай зөвшөөрлүүд өнгөрсөн жилээс нааштай шийдэгдэж, ажлаа эхлүүлэх гэсэн ч мод сүйтгэсэн асуудлаар дахин гацаанд оржээ.

Ер нь бол уг газрыг авахаар шунадаг нөхдүүд барилга бариулалгүй, зөвшөөрлийг нь гацаасаар өнөөдрийг хүрсэн байдаг.

Энэ удаа ч нам дамнасан, нэр бүхий улстөрчид "тэмцэл" зохион байгуулж байж болзошгүй байна.

Маш нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай уг арга хэмжээ гэдгийг иргэн Э болон түрүүлж баригдсан орон сууцны оршин суугчид мэдэхгүй байгаа аж.

Тэр ч байтугай Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ ч тэрхүү "тоглолт"-д орчихсон тууж явна. Уг нь тэрбээр чиг үүргийн хамааралгүй. Энэ нь Хотын даргын эрх хэмжээний ажил юм. Нөгөөтэйгүүр энэ нь хувийн хэвшилд шууд халдаж байгаа хэрэг юм. Яг иймэрхүү кэйс дээр өнгөрсөн зун,  зургадугаар сарын эхээр чуулган дээр эрхэм гишүүд "Төр зөвшөөрснөөсөө бусдыг чөлөөтэй явуулах ёстой. Аж ахуйн нэгжүүд хориглосноос бусад бүх зүйлийг хийх боломжтой. Төр маш олон зүйл рүү дайрч орж байна. Хөтөлийг булааж авсан. Гэтэл одоо Хөтөлийн үйлдвэр нь цементээ нийлүүлэхээ больсон. Хөгжлийн банкны асуудал байна. Бэрэн компани Монгол Улсын хийж чадахгүй байгаа төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх гээд явж байхад захирлыг нь аваачаад хорьчихдог. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс орлого олох боломжийг хааж байна. Монголын аж ахуйн нэгжүүд хохирч байна. Дулааны аргаар боловсруулсан мах ойролцоогоор 20 мянган төгрөгийн үнэтэй, чанартай мах. Яс, өөхийг нь ялгасан мах байдаг. Үүнийгээ экспортолж, 100 гаруй сая ам.долларын орлого олох боломжтой. Энэ махыг хэрэглэдэг монгол хүн байхгүй. Төр бизнесийн үйл ажиллагаанд хэтэрхий оролцож, цахим сүлжээний дүйвээнд хэтэрхий автаж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Цаашдаа төр, засгийн үйл ажиллагаа бизнес рүү, хувийн хэвшил рүү дайрч явахын бол бүгд коммунизм, социализм руугаа орно. Энэ талаар парламентаас тодорхой санаачилга гаргах ёстой. Хамаг орлогыг олдог бизнес рүү дайрч төрд авдаг зохицуулалт руу орвол эцэстээ төсөв орлогогүй болох нөхцөл байдал руу орно. Төрийн өмчит 390 компани бүгд алдагдалтай ажилладаг, хулгай дээрмийн нөхцөл байдалтай. Гэтэл хувийн хэвшлээ дээрэмдэх маягаар ажиллаж байна" гэж шүүмжилж байв.

Гэхдээ одоо Засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагаанд ийм байдлаар халдахгүй байх бодлого барьж буй аж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар "Монголын эдийн засгийн чуулган-2022” чуулганыг нээж үг хэлэхдээ "Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш байна гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш дэмждэг, тусалдаг байх болно.

Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй, хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин  хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийлдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно" гэсэн. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан саяхан "Монголын уул уурхайн долоо хоног-2022" чуулга уулзалт дээр "Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй" гэж мэдэгдсэн.

Нөгөө талаар тухайн газар дээр ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа талаар зураг төсөл, компани аж ахуйн нэгжүүдийн зардал чирэгдлийг огт тооцохгүйгээр шийдвэр гаргах нь "төрийн нэр барьсан дээрэм" л болно. Манай саяхны түүхэнд ийм гашуун жишээ бий.  Ердөө долоо, найман жилийн өмнө Ерөнхий прокурор нөхөр нэр бүхий таван компаниас 40 гаруй сая ам.доллар дээрэмдсэн нь саяхан ил болсон. Одоо төр, засаг, хууль хяналтынхны гол ажил болоод байгаа "стратегийн төслүүдийг гацааж, түүнээс болоод алдагдсан боломжийг буцааж нөхөх" гэдэг ч ийм мэтийн үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, цахим сүлжээ нь сүүлийн үед ийм тархи угаах, нөлөөлөл үзүүлэх PR ажиллагааны гол хэрэгсэл болсон. Тэгэхээр цахим сүлжээний "сэвэлт"-д зарим улстөрч, тэр дундаа нам дамжсан улстөрч, бизнесмэнүүдийн цацсан PR-т автах эсэх дээр төр ул суурьтай хандах хэрэгтэй юм. Олон нийтэд таалагдах" зорилгын хүрээнд элдвийн шийдвэр гаргах нь буцаад 30 жилийн өмнөх рүүгээ ухарч байгаатай агаар нэг юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914)

Өдрийн сонин - 2022.09.21 ЛХАГВА №177 (7050)

Өнөөдөр сонин - 2022.09.20 ЛХАГВА № 184 (7486)

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

6 цаг 51 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

6 цаг 51 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

6 цаг 51 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

20 цаг 5 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

20 цаг 11 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18