Бодлогын хүүгийн өсөлт хэрэглээний зээлд илүү нөлөөлнө

2014-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж бодлогын хүүг 12 хувь болгох шийдвэр гаргалаа. Валютын ханшийн болоод инфляцийн өсөлтийг хатуу бодлогоор зохицуулах хэрэгтэйг судлаач, эдийн засагчид хэлдэг.  Статистикаас харахад 2012 оны дөрөвдүгээр сард 13.25 хувьтай байсан мөнгөний бодлогын хүү 10.5 хувь болтлоо буурсан.

Эдийн засаг нь хүндэрч, инфляцийн 30 хувьд хүмүүсийн хэтэвчин дэх хэд нь үнэгүйдсэн ч “Ажлын байрыг аврах нь чухал” гэх итгэл үнэмшил дүүрэн байсан Төвбанкныхан нэлээд тэссэний эцэст ийн шийджээ.

Өнгөрсөн сарын эцэст улсын хэмжээнд инфляц 14.6 хувь, нийслэлийн хэмжээнд 15.1 хувьд хүрчээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад цэвэр актив буурсан хандлага сүүлийн хоёр жил үргэлжилж байна. Гэтэл төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалтууд буураагүй. Түүнчлэн гадаад валютын орох урсгал, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээний үр дүн хангалттай биш” гэв.

Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд бодлогын хүүг 2.5 нэгжээр нэмэх санал гаргасан байна. Гэвч эдийн засгийн тэлэлтийг хэт хумигдахаас зайлсхийж 1.5 нэгжээр нэмжээ. Бодлогын хүүгийн энэхүү өөрчлөлт манай эдийн засагт нэгээс зургаан сарын хугацаанд эерэг нөлөөллөө үзүүлнэ гэдгийг албаныхан хэллээ. 

Монгол Улсын валютын албан нөөц тавдугаар сарын байдлаар 1.6 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буураад байгаа аж. Төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, инфляцийг эрчимжүүлэхгүйн тулд ийнхүү хүүгээ нэмсэн гэдгийг албаныхан хэллээ. Энэ нь иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болно гэдгийг ч мөн онцлов. Н.Золжаргал “Бодлогын хүүг өсгөснөөр зээл хумигдах эрсдэлтэй. Гэхдээ хэрэглээний зээлд илүү нөлөөлнө гэсэн хүлээлттэй байна. Эндээс гарах үр дүн өнөөдрөөс эхлэн валютын захад нөлөөлж эхэлнэ. Аж ахуйн нэгж, иргэдийн тухайд 3-6 сарын дараагаас нөлөөлж эхэлдэг” гэв.

Мөнгөний бодлогын хүүг өсгөснөөр инфляцийн өсөлтийг 12 хувьд барих боломж бүрдэж байгааг зөвлөлийн гишүүд хэлсэн юм. Мөн Төвбанкны зүгээс ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг зогсолтгүй үргэлжлэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Арилжааны банк найман хувийн зээл олгохгүй, эх үүсвэргүй байгаа гэсэн нь ор үндэсгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хэллээ. Ипотекийн зээл нийт зээлд эзлэх жин өндөр байгаад хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ энэ нь бусад зээлтэй харьцуулахад найдвартайд тооцогддог аж. Эдийн засгийн хүндрэлийн үед найдвартай зээл гаргаж байгаа нь зөв хэмээн мэргэжилтнүүд хэлэв.  гэж харж байгаагаа тэрээр хэлсэн юм.

Гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа тул гадны томоохон банкны салбарыг Монголд нээх асуудал яригдаж байгаа. Тэр дундаа Хятадын банк төрийн өмчит банк болох “Bank of China” Монголд салбараа нээх асуудлаар “Bank of China -ийн зүгээс манай улсад албан ёсоор хандсан зүйлгүй. Монгол Улсад Японы хоёр банкны салбар бий. Тиймээс бид хүсэлт, санал орж ирвэл энэ асуудлыг авч хэлэлцэнэ” хэмээн ноён Н.Золжаргал хэлсэн юм.

Бодлогын хүүг нэмж буй нь ажлын байр болоод эдийн засгийг хэт хумисан 2009 оны хямралтай харьцуулахад эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл бага хэмээн Монголбанкныхан үзэж буй аж.

Нэг ам.доллар 1400-аас 1800 болсон нь бодит үнэн. Гэвч ажлын байрыг алдахгүй байх, эдийн засгийг сөрөг төвшинд хүргэхгүйн төлөө ажилласан гэдгээ тэд хэлэв. Валютын ханшид шууд нөлөөлөхөөс илүү төлбөрийн тэнцэлээр дамжуулах нь эдийн засагт урт хугацаандаа үр дүнгээ өгдөг ажээ.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин