Нийт 18 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийнх буурчээ

2022-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАРЬСҮРЭН

Өнөөдөр/2022.07.18/-ийн энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн  213.127.036 төгрөгийн дүн бүхий 859470 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Тухайлбал, "Өндөрхаан" ХК, "Хөвсгөл Усан Зам" ХК болон "Хүрд" хувьцаат компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто Импекс" ХК, "Дархан Нэхий" ХК болон "Монос Хүнс" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай гарчээ.

Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 20062 ширхэг нэгж эрхийг 6.267.277 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 605 ширхэг үнэт цаасыг 60.336.650 төгрөгөөр арилжааллаа.  

ТOP-20 индекс 0.61 хувиар өсөж, 33625.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ дөрвөн их наяд 838 тэрбум төгрөг болсон гэж Хөрөнгийн биржээс мэдээлэв. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дар үзнэ үү.   

Эх сурвалж: www.polit.mn

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

40 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

4 цаг 33 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 33 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

17 цаг 28 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

20 цаг 57 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин