ХАЧ 100 жил, 2027 Тайвань... Харин бид хүний галт тэргэнд суухгүй!

2022-07-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Др. Жин Цай Рон
БНХАУ-ын засгийн газрын гадаад бодлогын зөвлөх, нэрт эрдэмтэн, Хятадын Ардын Их Сургуулийн багш, профессор.

 

Хятадын ардын чөлөөлөх арми 2027 онд 100 жилийнхээ ойгоор Тайванийг эзлэхийг оролдох болно  хэмээн Хятадын нөлөө бүхий стратегич эрдэмтэн, судлаач, Хятадын ардын их сургуулийн багш Жин Цай Рон саяхан хэлсэн байдаг. Хятадын Засгийн газрын гадаад бодлогын зөвлөх бөгөөд Хятадын үндэсний үзэлтэн, сэхээтний давхаргын төлөөлөл гэгддэг энэ хүн Хятадын “хатуу, түрэмгий” гадаад бодлого баримтлагч улс төрийн бүлгийн дэмжигч. Монголын талаар баримталдаг хатуу байрь сууриа илэрхийлэн шуугиан тарьж монголчууд бидэнд нэлээн танил болсон. Тэрбээр өмнө нь  Хятад улс өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг байсан Монголыг 2045 он гэхэд нэгтгэх боломжийн талаар дурдаж Хятадын нийгэм, сошиал орчинд шуугиан тарьж байсан бол өнгөрсөн жил мөн Монгол Улс Хятад болон гадны байгууллагуудад их өртэй болж буй талаар, Монгол Улс гадаад өрийн улмаас газар нутгаа алдах, цаашилбал тусгаар тогнолоо алдах асуудалтай ойрын жилүүдэд нүүр тулгарах нөхцөл байдал үүссэн талааар ярьж байсан юм.  Тэгэхээр Монголын асуудал 2045 он хүрэхгүйгээр шийдэгдэх боломжтой гэсэн үг аж.  Хэдийгээр энэ нь үнэн байх албагүй. Хятадын Засгийн газрын албан ёсны байр суурь биш, хувь хүний үг боловч Жин Цай Рон нь Хятадын гадаад бодлогыг тодорхойлоход оролцдог. Нэр хүнд бүхий судлааач эрдэмтэн тул түүний үг анхаарлын гадна үлдэх ёсгүй юм. 

 

Орос, Украины мөргөлдөөн гарсан нь олон улсын геополитик төдийгүй дэлхийн засаглалын бүтэц, хүчний тэнцэлийг орвонгоор нь өөрчлөх нөхцөл байдлыг үүсгээд байгаа билээ. Үүнтэй уялдаад олон улсын бодлого тодорхойлогч улсуудын тухайлбал, АНУ, Хятад, Туркийн гадаад бодлого, үзэл баримтлалд тодорхой өөрчлөлтүүд ажиглагдах болсон. Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй” хэмээн мэдэгдсэнийг олон улсын шинжээчид АНУ  Хятадын эмзэг сэдэв болсон Тайваний асуудал дээр буулт хийх замаар Хятадыг ОХУ-ын эсрэг бодлогод дэмжигчээр оролцуулах, Украины асуудал дээр холбоотноо болгох санаархал хэмээн үзэж байгаа юм. Тайваньтай зэрэгцээд Монголын асуудал ч хөшигний цаана яригдсан хэмээж буй, тийм магадлал ч өндөр. Үнэндээ Украины нутагт болж буй Орос, НАТО-гийн сөргөлдөөн нь ялангуяа, Хятадын хувьд улс төр, эдийн засгийн том боломжийг нээж өгч буй. Энэ зөрчилдөөнөөс хожиж буй улс нь Европ, АНУ, Украин биш харин Хятад, Энэтхэг, Турк. Чухамдаа өөрийн үр хүүхэд шигээ хайрлана, тусгаар тогнолыг нь ямар ч үнээр хамаагүй хамгаална гэдэг байсан АНУ Тайваний талаарх үзэл баримтлалаасаа ухарсан. Хятадад “тавиад туух” төлвийг харуулж эхэлсэн нь чухамдаа итгэж болохгүй түнш гэдгийг харуулж буй. Мэдээж улс төрд угаасаа мөнхийн нөхөр гэж үгүй. Бүгдийг ашиг сонирхлын дэнс л шийддэг хойно юу хэлэх вэ. Ямартай ч энэ нь монголчууд бидний хувьд болгоомжтой байхыг сануулсан үйл явдал юм. 


Хятадын зүгээс Тайваний асуудлаар нэлээн түрэмгий, хүч хэрэглэх шинжийн бодлогыг баримталж буй бол Монголын хувьд одоохондоо эдийн засгийн хараат болгох үүн дундаа зугуухнаар гэхдээ тууштайгаар өрийн хавханд оруулах замаар эрхшээлдээ бүрмөсөн оруулах зөөлөн хүчний бодлого баримталж буй гэх. Монголыг өрийн хавханд оруулах энэ бодлогыг хэрэгжүүлэхэд хамжигч этгээдүүд нь барууны том зээлдүүлэгчид юм. Монголын эдийн засгийг бүхэлд нь хянаж, өр зээлийн бодлогыг гардан хэрэгжүүлэгч ОУВС, ДБ, АХБ гэсэн байгууллага, тэднийг араас нь залуурдагч улсуудын хувьд Монгол нь тэдний гарт буй олон улсын геополитикт тоглолт хийх нэгэн чухал хөзөр юм, яг л Тайвань шиг. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 34 тэрбум ам.доллар. Энэ нь бүхэлдээ буюу 90 гаруй хувь нь БНХАУ болон ОУВС түүний хамаарал бүхий барууны санхүүгийн корпорацуудад  тавьсан өр байгаа. ДНБ-ий 260 гаруй хувийг даваад, улам бүр өсөн нэмэгдэж буй энэ өр чухамдаа манай улсын тусгаар тогнол, аюулгүй байдлын уналтын гогцоо болоод буй. 


Уг нь хэрэгждэг бол Монгол Улсын хууль тогтоомжид аль нэгэн улсын өрийн хавханд орох нөхцөл байдлыг хязгаарласан заалтууд бий юм. Тухайлбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын эдийн засгийн аюулгүй байдлын 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах,” Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд Засгийн газрын өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх гээд тодорхой заалтууд бий.


Албан статистикаар өнөөдөр манай төр, засгийн газрын гадаад өр 11 тэрбум ам.долларыг даваад буй. Үүний 25-30 орчим хувийг БНХАУ-д төлөх өр дангаараа эзэлж буй нь үндэсний аюлгүй байдал тун эрсдэлтэй түвшинд буйг харуулж байна. Хэрэв цаашид Хятадаас нэмж зээл авбал улсынхаа тусгаар тогтнолд шууд заналхийсэн үйлдэл болох төдийгүй Хятадын галт тэргэнд буцах билетгүйгээр суугаад Бээжинд бүрмөсөн суурьшихаар явлаа гэсэн үг. Хятадаас авсан зээлээр Хятадын галт тэргэнд суух билет худалдан авч эргэж ирэхгүйгээр явахыг бид хүслээ гэж үү. Уг нь Монгол Улс өөрийн галт тэрэгтэй. Бидний агуу өвөг Чойбалсан амь насаараа дэнчин тавин байж Монгол Улсын хөгжлийн галт тэргийг бүтээж өгсөн. Найдвартай бат бэх энэ галт тэргээр бид явсаар ирсэн, цаашид ч явах болно. Өөрийн унаатай хүн айлын унаанд дайгдах шаардлага юун билээ.


Уг нь ухаалаг, зөв бодлого явуулж чадвал Орос, Украины мөргөлдөөн нь манай улсад эдийн засгийн том боломжуудыг нээж өгсөн. Гаднаас зээл авах хэрэгцээг улам бүр багасгасан нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Гэтэл дахин юун зээл, яагаад заавал Хятадаас?  “Халхын заяа ихээ” гэж бидний агуу зөнч, мэргэн өвөг дээдэс минь шүншиглэн ерөөсөн байдаг. Монголчууд бид чухам тэр л ерөөл, тавилангаар түүхийн бүх ээдрээт нугачаанд хамгийн зөв, ухаалаг шийдвэрийг гаргаж тусгаар тогтнолоо хамгаалсаар ирсэн. Бид цаашид ч бат орших энэ ерөөлөөр явах болно. Тийм ээ, монголчууд бид үргэлж унаатай байж хүссэн зүг рүүгээ хэнээр ч заалгалгүй давхиж ирсэн. Энэ удаа ч хүний галт тэргэнд суухгүй, өөрийн галт тэргийг өөрсдөө жолоодоод явна. Хаашаа явахыг ард түмэн маань мэднэ. 


Эдийн засагч  Х.БАТСУУРЬ. 2022.6.29

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)

Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

7 цаг 29 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

7 цаг 32 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

8 цаг 42 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

11 цаг 51 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

16 цаг 43 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

17 цаг 13 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02