10 их наяд хөтөлбөрийн хэрэгжилт 89 хувьд хүрчээ

2022-07-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор COVID-19 цар тахлын үед “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэн. Тус тогтоолд тусгасан ажлын байрыг болон хөдөө аж ахуйг дэмжих зээлийг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламж даатгалын корпораци, арилжааны банкууд холбогдох гэрээг батлуулан хамтран ажиллахаар тусгаад буй. Цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харьяа яамд болон Монголбанкнаас танилцууллаа.

Цогц төлөвлөгөөнд тусгасан 56 арга хэмжээний 25-ыг нь өнгөрсөн онд, гурван арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Харин 11 арга хэмжээг цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч тухай бүрт нь хэрэгжүүлж байгаа. Үүний хэрэгжилт 89 хувьтай гарсан гэдгийг Сангийн яамнаас мэдээлэв. 

 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2020 ОНД СҮҮЛИЙН 30 ЖИЛД БАЙГААГҮЙГЭЭР ОГЦОМ УНАЖЭЭ

Эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн онд 5.5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй, хүүтэй зээл олгохоор төлөвлөсөн. Засгийн газраас 2021-2024 онд жилд дунджаар 70-80 тэрбум төгрөгийн хүүний дэмжлэгийг олгохоор тооцсон. Уг зээлд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангана гэж үзжээ. Ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хүрээнд өнгөрсөн оны төгсгөлд 61719 зээлдэгчид 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнээс ажлын байрыг дэмжих зээлд  25514 зээлдэгч хамрагдаж, 1.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь улсын хэмжээнд 109.7 мянган ажлын байрыг хадгалахад дэмжлэг болжээ. Харин урт хугацаат репо санхүүжилтээр 36622 ажилтантай 3375 аж ахуйн нэгж 834.9 тэрбум төгрөгийн зээл авсан аж. Түүнчлэн ипотекийн зээлээр 12223 зээлдэгчид 955.7 тэрбум төгрөгийн дүн бүхий санхүүжилт гаргажээ. Мөн 20607 зээлдэгчид 494.3 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн зээл олгосон байна. Монгол Улсын эдийн засаг 2020 онд сүүлийн 30 жилд байгаагүйгээр огцом унаж, 4.6 хувиар агшсан байна. Өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы нөлөөгөөр бизнесийн орчинд тодорхой бус байдал нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлт буурч, зарим үйлдвэр үйлчилгээ тэг зогсолт хийхэд хүрсэн. Улмаар уул уурхай болон үйлчилгээний дийлэнх салбар огцом агшиж, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарсан нь ийнхүү эдийн засгийн идэвхжил сулрахад нөлөөлжээ. Үүнтэй холбоотойгоор  албаны хүмүүс зээлтэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө.

 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: ЭХНИЙ ТАВАН САРЫН БАЙДЛААР 233 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОСОН 

-Одоо 10 их наядын хөтөлбөрийг хумих тийшээ хандаж байгаа. Өнгөрсөн жил ажлын байрыг дэмжих гурван их наяд төгрөгийн зээл төлөвлөсөн боловч хоёр их наяд нь гарсан. Нэг их наядыг нь энэ жилийн бизнесийн сезонд нь тааруулж, нөөц хэлбэрээр үлдээсэн. Хоёрдугаарт, Монголбанкнаас репо санхүүжилт, ипотекийн зээлийг 10 их наядын төлөвлөгөөнд оруулж, аль аль нь нэг их наяд төгрөгийн хэрэгжилттэй дууссан. Энэ оны эхэнд зөвхөн АИ-92 шатахууны урдчилгаа төлбөрт зарцуулсан. Ноолуурын экспортод 20-30 тэрбум, ипотекийн зээл эхний таван сарын байдлаар 233 тэрбум төгрөг олгосон. Энэ жилийн хувьд зээлийн хэмжээ нэлээн танагдсан гэсэн үг. Яагаад зээлийн хэмжээ буурсан бэ гэхээр эдийн засгийн сэргэлттэй уялдуулж, 10 их наядын хөтөлбөр үүргээ биелүүлсэн гэж харж байна.

 

Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат: ТӨВБАНКНЫ ЗҮГЭЭС ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭВИЙН ОЛГОЖ БАЙГАА

-Төвбанкны зүгээс ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн олгож байгаа. Арилжааны банкууд яагаад танаад байна вэ гэхээр мөнгөний бодлогын хүүтэй холбоотой. Бодлогын хүү өссөн нь өөрөө нэг ёсондоо сайн ч юм шиг, муу ч юм шиг олон талтай санхүүгийн үзэгдэл. Тухайлбал, арилжааны банкууд зээл олголтоо багасгаж, Төвбанкны үнэт цаас авахаар зах зээл дээрх мөнгөний урсгал хумигдана. Инфляц 15 хувьтай байна. Мөнгөний бодлогын хүү өсөж, 10 хувь болсон. Цаашид хэрхэх нь III улиралд хэлэлцэж, шийдэгдэх асуудал юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)

Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

7 цаг 28 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

7 цаг 31 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

8 цаг 41 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

11 цаг 50 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

16 цаг 43 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

17 цаг 13 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02