Тансаг зэрэглэлийн ертөнцөд тавтай морил буюу дэлхийн хамгийн баян хүмүүс өмсдөг “чимээгүй” брэндүүд

2022-07-04
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

З.Батцэцэг

Баян хүмүүсийн загварын хэв маяг нь дэгжин, боловсронгуй, тод томруун логогоос ангид байдаг бөгөөд зөвхөн тодорхой хүрээний хүмүүсийн мэддэг брэндүүд байдаг. Саяхныг хүртэл олон хүн тансаг байдлыг Gucci-гээр төсөөлдөг байсан. Энэхүү ойлголт нь юуг ч худалдаж авах боломжтой хүмүүсийг загварын брэндүүдийн анхаарлын төвд байлгадаг байв.

2021 оны сүүлийн өдрүүдэд, баярын дэлгүүр хэсэлтийн дараа Боттега Венета чимээгүйхэн, ямар ч саадгүйгээр шинэ сурталчилгааны кампанит ажлаа эхлүүлэв. “Bottega for Bottegas” нэртэй кампанит ажил нь Италийн орон нутгийн бүтээгдэхүүн рүү анхаарлаа хандуулсан байсан. Энэ нь жижиг бизнесийг дэмжих сайн арга байв. Гэхдээ Миланы брэнд өөр сэдэлтэй гэдэг нь тодорхой байлаа.

Экс бүтээлч захирал Даниел Ли алдартнуудад анхаарлаа хандуулж ажиллаж байсан ба 2021 оны 11 дүгээр сард түүнийг ажлаа өгсний дараа Боттега нэг алхам ухарсан гэж хэлж болно.

 

 

Энэ нь домогт брэнд гэдэг бол- нөлөө бүхий хүмүүсийн шүтэн биширдэг гар цүнх үйлдвэрлэхээс хамаагүй илүү гэдгийг худалдан авагчдад сануулсан юм. Боттега Венета нь тэдний сурталчлахаар сонгосон бүтээгдэхүүний адил Италийн гар урлалын олон жилийн түүх, гайхалтай ур чадвараас үүдэлтэй.

Боттега Венета энэхүү алхмаараа илүү тайван амьдрал руугаа эргэн орж, далд тансаглал давамгайлсан, кодлогдсон эсвэл нууц тансаг зэрэглэлийн, сонгогдсон нийгэмд орж байгаагаа тодорхой харууллаа. Ийнхүү Боттега Венета одоо Loro Piana, Eleventy, Brunello Cucinelli, The Row зэрэг брэндийн ангилалд нэгдэв.

 

 

Нарийн сүлжмэл хувцас, тансаг ноолуур, гайхалтай зөөлөн, нарийхан арьснаас эхлээд эдгээр брэнд нь цагаан футболк, захтай цамц, захиалгын хүрэм зэрэг өдөр тутмын гоёмсог эдийг  үйлдвэрлэдэг бөгөөд анх харахад тэдгээрийг илүү хямд брэндтэй амархан андуурч болно. Эдгээр брэнд нь зөвхөн мөнгөтэй, энгийн хэв маягт дуртай хэрэглэгчдэд зориулагдсан.

Баян үйлчлүүлэгчид гоёмсог, чанартай гар хийцийг анхааралтай сонгодог. Эдгээр хувцсыг өмссөнөөр тэд өөрсдийн эд баялаг, байр сууриа илэрхийлдэг. Энэ нь чимээгүй тансагла гэж нэрлэгддэг бөгөөд өмнө нь зөвхөн сонгогдсон худалдан авагчдад зориулагдсан байсан бол саяхнаас сэргэн мандалтын үе нь эхлээд байна.

 

 

Чарльз Гросс ба загварын нууцыг дэлгэсэн нь

Загварын асуултуудын хариултыг илчлэх замаар алдарт хүрсэн Чарльз Гроссын ачаар чимээгүй тансаг байдал нь олны анхаарлыг татсан юм. Ч.Гросс сая сая дагагчдадаа зориулж бүх төрлийн загварын мэдээг хүргэдэг контент бэлтгэдэг ч "Таны мэдэхгүй хамгийн үнэтэй брэндүүдийн" талаар үзэгчдэд мэдээлнэ гэж амласан видеонууд нь хамгийн олон хандалтыг авчээ. Ийнхүү тэрбээр өмнө нь хаалттай байсан энэ нийгэмлэгийн хаалгыг илүү олон хүнд нээж, дагалдагчдадаа "хамгийн үнэтэй, нууцлаг гутал", "таны хэзээ ч сонсож байгаагүй хамгийн үнэтэй цүнх", "тэрбумтнуудын хайртай брэндүүд"-ийн талаар ярьжээ.

 

 

"Тансаг загварын зах зээл нь зөвхөн брэндүүдийн хувьд төдийгүй худалдан авагчдын хувьд хөөс байсан" гэж Ч.Гросс хэлэв. Хэрэв та энэ сонгогдсон тойрогт харьяалагддаггүй байсан бол энэ талаар юу ч мэдэхгүй байсан. Мэдээлэл амархан олдохгүй" гэж тэр нэмж хэлэв.

Кодлогдсон тансаг зэрэглэлийн брэндүүдтэй холбоотой сонирхол татахуйц нэг зүйл нь тэднийг мэддэг байж, өмссөнөөр таныг нэг төрлийн элит клубт оруулдаг гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг бидэнд байхгүй зүйлийг хүсэх, эсвэл мэдэхгүй зүйлийг асуух нь хүний ​​мөн чанар бөгөөд энэ нь Ч.Гроссын дагалдагчид яагаад шинэ мэдээ байнга хүсэж байдгийн тайлбар юм. Энэ бол хүний ​​төрөлхийн сониуч зан. Загварын ертөнцөд та үүнийг төлж чадахгүй тул та үүнийг мэдэх боломжгүй гэсэн нарийн мессежээр бүтээгдсэн байдаг.

 

 

Галзуу чинээлэг америкуудын хувийн амьдралын тухай ойлголтыг өгдөг HBO сувгийн алдартай цуврал болох “Өв залгамжлагчид” кинонд ийм ойлголт тод харагдаж байв. Хоёр дахь сезонд  эрэгтэйчүүд нь Ч.Гроссын "ариун гурвал" гэж нэрлэсэн тансаг зэрэглэлийн хэрэглээ болох Loro Piana, Brunello Cucinelli, The Row –ийн хувцсыг ихэвчлэн өмсдөг.

 

 

Загварын хоёр чиг хандлага

Тансаг зэрэглэлийн хувцасны алдар нэр, сонирхол нэмэгдэж байгаа бөгөөд энэ загварлаг сегментэд хоёр чиг хандлага байдаг. Нэг талаас тод томруун логоманиа, нөгөө талаас далд тансаг байдал. Жишээ нь хэрэв та хүмүүст “Hermès” өмссөн гэдгээ мэдэгдэхийг хүсвэл H гэсэн бичигтэй бариу өмд эсвэл цамц өмсөхөд хангалттай. Гэхдээ хэрэв та зүгээр л анхаарал татахгүй, чанартай хувцас авахыг хүсч байвал Италийн брэнд ижил ноосон цамцыг 1625 доллараар зарж байна.

 

Тансаг зэрэглэлийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөлт авчирсан. Louis Vuitton, Dior зэрэг загварын ордон логоны аль нэг хэлбэрийг байнга ашигладаг байсан бол одоо бусад нь тэдний жорыг дагаж, бараг бүх зайд нэрээ хэвлэж эхлэв. Balenciaga, Off-White зэрэг брэнд хувцасны загвар, бардам зангаараа нэрээ гаргаж, тансаг зэрэглэлийн худалдан авагчдад анхаарал хандуулж, бусдад "амжилтад хүрсэн" гэдгээ харуулах боломжийг олгодог. Харин Селин гэх мэт загварын бусад нэрс цүнх болон бусад загварын дагалдах хэрэгслийг нууцлаг байдлаар чимэглэдэг хуучин лого руугаа буцсан.

 

 

 Тансаг зэрэглэлийн брэндүүд болон нам гүм тансаг зэрэглэлийн брэндүүдийн хоорондох бодит ялгаа нь тэдний үйлчлүүлэгчид үнэнч байдагт оршдог. Олон алдартай тансаг зэрэглэлийн брэнд зүгээр л юмаа зарахыг хүсдэг бөгөөд нэг удаагийн худалдан авалтын баяр баяслаас өөр юу ч санал болгодоггүй. Харин чимээгүй тансаг зэрэглэлийн брэндүүд хэрэглэгчидтэй харилцах харилцааг бий болгохыг эрмэлздэг. Тэд өөрсдийн бараа бүтээгдэхүүний чанарт онцгой ач холбогдол өгдөг бөгөөд тэдний нэрийн дэлгүүрээс худалдан авалт хийх нь онцгой туршлага юм. Насан туршийн баталгаа, захиалгат оёдол, үйлчилгээний ерөнхий түвшин зэрэг нь танд онцгой мэдрэмж төрүүлдэг.

 

Мөнгө чангаар ярьж, эд баялаг аяархан шивнэх үед тансаг зэрэглэлийн брэндүүд сонголтоо хийх ёстой. илүү чанга дуугарах эсвэл нууцлаг тансаг байдлын нам гүм ертөнцөд нэгдэх. Gucci зэрэг зарим загварын брэнд шуугиан дэгдээсэн хэвээр байгаа бол бусад нь Боттега Венета шиг аажмаар холдож, огт өөр чиглэлд явж байна. Брэнд, танигдахуйц бүтээгдэхүүнүүд нь тэдний статусыг онцлон тэмдэглэхийг хүсдэг үйлчлүүлэгчдэд зориулагдсан гэж үздэг. Супер баячууд онгирохыг ч хүсдэггүй. Тэд нүдэнд тусахааргүй тансаг эд зүйлсийг илүүд үздэг.

 

 

Вирусын тархалтын эрин үед нам гүм брэндүүд маш их шуугиан тарьж байна

Логоманиас ялгаатай нь нам гүм тансаг байдлын үлгэр жишээг дагаж, сонгодог, мөнхийн загварын эд зүйлсээр үйлчлүүлэгчдийг татахыг хүсдэг, чанар нь том логоноос хол давсан, огт өөр харааны мессеж илгээдэг брэндүүд улам бүр нэмэгдсээр байна. Хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй боловсронгуй хувцасны загвар бүхий брэндүүд аажмаар эзэгнэж байх шиг байна. Гэхдээ үйлчлүүлэгчдийг татах, үнэнч шүтэн бишрэгчдийг бий болгох нь маш хэцүү ажил юм.

 

 

The Row брэнд нь өөрийн үзэмжийг эрхэмлэн нам гүм тансаг байдлын алтан стандартыг илэрхийлдэг бөгөөд 15 жилийн амжилтаа тэмдэглэж байна. Бас энгийн бараа бүтээгдэхүүнд найдаж бизнесээ өөрчилсөн Vince брэнд бий. Anine Bing нь Америкийн эрч хүчийг шингээсэн Скандинавын энгийн байдлын дүр төрхтэй, бизнесийн 10 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ амаргүй ч үйлчлүүлэгчээ олсны дараа эдгээр брэнд нэг загвараар алдар нэрээ 15 минут сунгах гэж улайран хичээж байгаа хүмүүсээс илүү хүчтэй байр суурьтай байх магадлалтай. Гэхдээ хамгийн хэцүү зүйл бол үйлчлүүлэгчдийг олох явдал юм.

 

 

Брэнд үүсгэн байгуулагч нь загварын салбарт алдартай эсвэл сайн холбоотой бол энэ нь хүчтэй давуу тал болно. Тиймээс хуучин загвар өмсөгч байсан Anine Bing өөрийн брэндийг Лос Анжелес дахь даруухан гаражаас эхлүүлж, олон нийтийн сүлжээнд цөөн тооны дагалдагчдыг бий болгож гараагаа эхэлжээ. Өнөөдөр тэр сая гаруй дагагчтай.

 

Даруухан тансаг брэнд нь алдартай үүсгэн байгуулагч шаардлагагүй бөгөөд энэ нь амжилтанд хүрэх баталгаа биш юм. Үндсэн санаа нь бүтээгдэхүүнээ сайн чанартай хийх. Жишээлбэл The Row нь дээд зэргийн чанартай, төгс суулттай биш байсан бол 15 жил оргилд гарахгүй байсан. Та чанараараа бахархахаар бүтээгдэхүүн зарах хэрэгтэй. Чанараас гадна эко байдал нь улам бүр чухал болж байгаа нь хурдан загварын шүүмжлэл улам бүр нэмэгдсээр байгаа энэ үед онцгой ач холбогдолтой болж байна.

 

Instagram дээр эдгээр брэнд өөрсдийгөө энгийн бөгөөд тансаг зургуудаар танилцуулдаг. Тэдний нийтэлсэн контент нь нарийн ширийн зүйлгүй, энгийн, дэгжин, мөнхийн юм. Жишээлбэл Парсонс брэнд нь маш залуу, өөрийгөө санхүүжүүлдэг бөгөөд 1990-ээд оны хүйтэн, хар цагаан өнгийн кампанит ажлыг олон нийтийн сүлжээгээр толилуулдаг.

 

 

Өөр нэг үнэ цэнтэй эх сурвалж бол бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа эсвэл бүр хамтран ажилладаг нөлөөлөгч, алдартнууд юм. Гэхдээ нөлөөлөгчид брэндтэй зөвшилцсөн байх ёстой, эс тэгвээс хамтын ажиллагаа амжилтад хүрэхгүй.

 

Бөөний худалдааны түншлэл нь нам гүм тансаг зэрэглэлийн брэндүүд өөрсдийгөө боломжит худалдан авагчдад танилцуулахад онцгой ач холбогдолтой байдаг тул Barneys-гүйгээр Роw өнөөдөр хаана ч байхгүй байх байсан.

 

Сошиал медиа болон жижиглэн худалдаагаар дамжуулан олон нийтийн үр дүнтэй бүтээн байгуулалтыг хийснээр найдвартай чанартай бүтээгдэхүүн нь эдгээр брэндүүдийг жинхэнэ үнэнч хэрэглэгчийн баазыг бий болгож, энэ нь урт хугацааны бизнесийг бүтээх боломжийг олгодог. Чимээгүй брэндийг бий болгосноор үүсгэн байгуулагчид нэг шөнийн дотор амжилтад хүрэх магадлал багатай. Ихэнх тохиолдолд удаан өсөлт нь цорын ганц сонголт байдаг.

 

Эх сурвалж: polit.mn

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

13 цаг 40 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

14 цаг 7 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

14 цаг 10 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

14 цаг 13 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

14 цаг 17 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

14 цаг 34 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

20 цаг 43 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

20 цаг 48 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

20 цаг 53 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

21 цаг 3 мин