Барилгын материалын үнэ 20-60 хувиар өсжээ

2022-07-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН 

Барилгын “сезон”-ы үе эхэлсэн. Гэвч энэ жил шил шилээ дагасан осол гарснаас өөр онц юм алга. Барилгын материалын худалдаагаар алдартай “100 айл”-ыг зорьж, бараа бүтээгдэхүүний үнэ, олдоц болон иргэдийн худалдан авалт ямар байгааг сурвалжиллаа.
Үнийн хувьд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 20-60 орчим хувиар өсжээ. Тухайлбал, 30 кг-ийн савлагаатай замаска 7000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол 12000 төгрөг болсон байна. Цемент 50 кг-тай нь 11 мянгаас 25 мянга болж, 60 гаруй хувиар өсжээ. Будаг 4000 байсан бол Орос, Хятадаасаа хамаарч 7000-10000 төгрөг, хар цаас 16000 байсан бол 40000 төгрөг болтлоо өссөн байна. 

100 айлд 20 гаруй жил худалдаа эрхэлж буй М.Батбаяртай цөөн хором ярилцлаа.
Тэрбээр “Валютын ханш, хил гаалийн саатлаас болж барааны үнэ огцом өссөн” гэдгийг ярианыхаа өмнө онцолсон юм. 
-Өнгөрсөн жил 66 тонн ачааг 11000 юань буюу одоогийн ханшаар таван сая орчим төгрөгөөр авдаг байсан. Харин одоо 25-хан тонн ачааг 56 мянган юань буюу 25-26 сая төгрөгөөр татаж байгаа. Асар их өөрчлөлт гарсан нь тодорхой биз. Худалдан авалт нэлээн буурсан. Хувь хүн буюу байр орондоо засвар хийх айл худалдан авалт хийж чадахаа больсон. Ойр зуурын будаг, замаска зэргийг кг-аар, литрээр нь л авдаг. Царцсан буюу үйл ажиллагаа нь зогсож байгаад сэргэж буй барилгын компаниуд л материалаа бөөндөж байна. Миний хувьд өөрөөсөө гадна гурван хүнийг тус бүр өдрийн 40 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Ингээд бодохоор сард гурван хүний цалин гурван сая 600 мянган төгрөг. Манайх дэлгүүр 60 м.кв талбайтай буюу сарын 1.5 сая төгрөгийн түрээстэй. Татварын хэмжээг бууруулж, тээвэрлэлтийн зөв бодлого зохицуулалт хийгээсэй гэж хүсч байна.

 “БИ ЧАДНА”

“Jobi” барилгын материалын дэлгүүрийн үүдэнд хүзүүндээ зар өлгөж зогсох хүмүүсийг “Би чадна” гэж нэрлэнэ. Обой пильта наах, замаска эмульс түрхэх, ханан пийшин барих гээд хийхгүй зүйл байхгүй. Тэд өдөрт 60-100 мянган төгрөг, сайн үедээ 150-200 мянган төгрөгийн орлоготой буудаг байсан бол одоо өдөржин зогсоод 20-40 мянган төгрөгтэй бууж байна гэв. “Барааны үнэ өсөж, худалдан авалт муудсан учраас засвар үйлчилгээ хийлгэх хүн ховор. Барилгын компаниуд дотооддоо ажилтантай болохоор биднийг авахгүй шүү дээ” гэж байлаа. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ийн ярьсан бол зарим худалдан авагчдын байр суурийг сонирхсон юм.

Иргэн Г.Энхсайхан: Тооцоолсноос хоёр дахин илүү зардал гарч байна
-Гэртээ бага зэрэг засвар хийхийн тулд замаска, будаг авахад л тооцоолсноос хоёр дахин илүү зардал гарч байна. Арван литр будаг, 30 кг-тай замаска л 70-аад мянга боллоо. Нэг дор бөөнөөр нь авч чадахгүй, бага багаар цувуулж авч байна даа. Манайх дотооддоо барилгын материал үйлдвэрлэх хэрэгтэй. Лангуун дээрх дийлэнх материалууд л Орос, Хятад, Солонгосынх байна шүү дээ. Дотооддоо ямар ч мөнгөний эргэлтгүй, гадаадууд руу бүх мөнгөө гаргаж байгаа нь харамсалтай санагддаг. 
Өнгөрсөн сарын дундуур БХБЯ-ны дэд сайд Э.Золбоо барилгын салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ “Монгол Улс барилгын материалын 37 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. COVID-19 цар тахлаас үүдэлтэй тээврийн үнийн өсөлт, хил гааль дээрх саатлаас шалтгаалж үнийн өсөлт бий болсон. Барилгын материалуудыг нийтэд нь авч үзвэл 50 орчим хувиар үнэ нь нэмэгдсэн. Тооцоод үзэхэд, 1142 төсөл дээр 600 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж буй. Хил гаалийн саатлаас болж, экспортын орлого 60 хувиар тасалдсан” гэсэн юм. Эргэн сануулахад БХБЯ-наас Барилгын хөгжлийн төв дээр долдугаар сарын 1-ний дотор үнийн магадлагаа хийж байгаа талаараа мэдэгдээд байсан билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2022 ОНЫ Долдугаар САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 130 (6862)

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

10 цаг 10 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

11 цаг 21 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

21 цаг 11 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

21 цаг 11 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

21 цаг 11 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09