Д.Болд: Эрээнд жимс ногооны сав баглаа боодлоос COVID-19 дэгдсэн байх магадлалтай

2022-06-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Эрээн хотод хөл хорио тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд “ Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө COVID-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсан. Иймд тус хотод энэ сарын 2-оос хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Энэ шийдвэрийг Эрээн хотын Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас гаргасан. Уг мэдэгдэл гарснаас хойш өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын 34 тохиолдол батлагдсан. Эрээн хотод батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тусгаарлалтад авсан. Мөн тус хотын тусгаарлах байрны хүрэлцээ багатай байгаа тул тусгаарлах шаардлагатай иргэдийг ойр хотууд руу шилжүүлэн тусгаарлах арга хэмжээ авч байна гэсэн мэдээлэл байна. Хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Эрээн хотод сүүлд бүртгэгдсэн COVID-19 халдварын дөрвөн тохиолдол Монгол Улсаас зөөвөрлөгдөөгүй. Учир нь тэг цэгийн чингэлэг солилцох талбайд солилцоо хийх тээврийн дэглэм мөрдөж тул хүн хоорондын харилцаа үүсэхгүй, халдвар дамжих нөхцөл үндсэндээ байхгүй болсон. Замын-Үүд-Эрээн авто замын боомтод халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд мөрдөж тээвэрлэлт явуулж буйг та бүхэн мэднэ. Эрээн хотын дотоодод гарч буй албан бус мэдээллээс харвал нутгийн гүнээс ирсэн хүнсний ногооны жимсний сав баглаа боодлоос COVID-19 халдвар дэгдсэн байх магадлалтай. Халдварын эх үүсвэрийн тухай албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Эрээн хотын Ардын Засгийн газраас одоогоор албан ёсоор мэдэгдсэн зүйл алга байна. Эрээнд  хатуу хөл хорио тогтоосон учраас өргөн царигийн галт тэрэгт бараа, бүтээгдэхүүн ачих ачилт энэ сарын 2-оос зогссон. Монголын талаас өнгөрсөн хугацаанд өдөрт 70 чингэлэг хүлээн авдаг байсан. Үүний 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногоо бөгөөд эдгээрийг Эрээн хотын “Хао Ган” терминалаас ачиж байсан үйл ажиллагаа мөн зогсоод байна.Түүнчлэн Эрээний Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлдэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайн ачилт зогссон байдалтай байна. Эрээнд Covid-19 бүртгэгдсэн зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар 300 гаруй чингэлэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайд байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Эдгээр чингэлэг гарч дуустал хилийн боомт хэвийн үргэлжлэх болов уу гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна. Монгол Улсын хувьд жимс, хүнсний болон нарийн ногоо импортын бүтээгдэхүүнээс хараат. Тиймээс бид эхний ээлжид нарийн ногоо, жимсний тээвэрлэлт хийдэг ажилчдыг тусгаарлаж ачилт хийж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн чингэлэг солилцоог тасралтгүй үргэлжлүүлэх гарцыг эрэлхийлж, айлын талтай ярилцаж байна. Замын-Үүд-Эрээн авто замын боомтод чингэлэг солилцох тээвэрлэлт эхлүүлэхэд хятадын талд 170 гаруй төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдыг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайн тусгаарлалтын байранд тусгаарлаж Эрээний талтай шууд харьцаа үүсгэхгүй тээвэрлэлт хийж эхэлсэн. Эрээн хотын дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэхээр “Хуан Юй” талбайд ачаа орж ирэхгүй нөхцөлд эдгээр хүмүүс ажилгүй тусгаарлалтад байна гэж ойлгож болно.

Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хилээр нэвтэрч байсан нь бол энэ сарын 4-ний өдрөөс хоёр дахин буурч 30-40 гаруй чингэлэг хилээр орж ирж байна. Бодит нөхцөл байдал ийм байна. Хятадын талтай дипломат шугамаар бүх түвшинд харилцан ажиллаж байна. Үр дүнд нь өнгөрсөн 45 хоногийн хугацаанд Тяньжинд гацсан байсан 7,000 орчим чингэлгээс 4,000 гаруй чингэлэг татан авч, Тяньжин дахь чингэлгийн тоо 3,000 болж буурсан нааштай үр дүн гарч байна. Дээр нь Монголд COVID-19 халдвар дэгдсэн ч БНХАУ-тай хиллэж буй бүх боомт өнгөрсөн хугацаанд  хаагдаагүй. Улс хоорондын тээвэрлэлт л түр зогссон асуудал үүссэн. Гадаад харилцааны яам хилийн асуудлаар Хятадын талтай байнгын холбоотой бүх түвшинд яриа хэлэлцээ явуулж байгаа. Үр дүнд нь бүх хилийн боомт тэг зогсоогүй өдий хүрсэн” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

10 цаг 11 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

11 цаг 22 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

21 цаг 12 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

21 цаг 12 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

21 цаг 12 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09