Танилц: Фитч агентлагаас гаргасан Монгол Улсын эдийн засгийн төсөөлөл

2022-05-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “b”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр тогтвортой байгаа гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ:

  • Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого нь “в” түвшинтэй бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Мөн дунд хугацаанд эдийн засгийн өсөлт таатай төлөвтэй байна.
  • Ойрын хугацаанд эдийн засгийн өсөлт тогтвортой хэвээр байна: Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, экспортын түүхий эдийн үнэ өсч, хил дахин нээгдсэн ч фитч агентлаг нь Монгол Улсын энэ оны бодит эдийн засгийн өсөлтийг 1.2 хувь  гэж таамаглаж байна. Учир нь БНХАУ-ын "динамик тэг ковид" бодлогын нөлөөгөөр хилийн боомтууд бүрэн нээгдээгүй байгаа нь Монгол Улсын нүүрсний экспорт болон бусад барааны худалдааг тасалдуулж байна. Фитч агентлагаас 2023 онд хил дээрх худалдааны тасалдал багасна гэж хүлээж байна.
  • Дунд хугацааны өсөлтийн таатай төлөв: Гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах БНХАУ-ын эрэлт тогтвортой хэвээр байх тул фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3 хувь, 2024 онд 6.8 хувь хүртэл өснө гэж төсөөлж байна. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, хил дээрх дэд бүтэцүүд сайжирснаар Монгол Улсын эдийн засагт илүү их үр өгөөж өгөх тул байгалийн баялгийн нөөцөө бүрэн ашиглах боломжтой.
  • Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад гарсан ахиц: Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой төслийн талаар Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын сүүлд байгуулсан гэрээ нь төслийн саатал, зардлын хэтрэлт, татвараас үүдсэн маргаантай харилцаа намжсан гэдгийг харуулж байна. Энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад болон далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
  • Улсын төсөв: төсвийн алдагдлыг 2022 онд ДНБ-ий 4.4% (в зэрэглэлтэй бусад улсуудын дундаж: 4.7%) болж өснө гэж төсөөлж байна. Цаашид Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгаа тул төсвийн орлого бүрдүүлэлт эрчимжсэнээр алдагдал 2023 онд 3.7% хүртэл буурна гэж төсөөлөв.
  • Гадаад валютын нөөцийн төсөөлөл: Фитчээс Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдлыг 2022 онд ДНБ-ий 16.3%, гадаад өрийн үлдэгдэл ДНБ-ийн 167%-д байна гэж төсөөлөв. Мөн гадаад валютын нөөцийг 2022 оны эцэс гэхэд 3.6 тэрбум ам. доллар байна гэж тооцоолов.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

10 цаг 53 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

12 цаг 4 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

21 цаг 54 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

21 цаг 54 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

21 цаг 54 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09