О.Батхүү: Зээл судалсны шимтгэлд банк нэг хувийг авч байгаа хууль бус

2022-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Иргэн О.Батхүү зээл судалсны шимтгэл нэг хувийг банк авдаг нь хууль зөрчсөн үйлдэл болохыг шүүх тогтоосон учраас Монголбанканд шаардлага хүргүүллээ.  Тэрбээр "Миний харж буйгаар ипотекийн зээлтэй 80-90 мянган хүн байна. Хүн болгонд хуулийн мэдлэг байхгүй. Хуулийн мэдлэгтэй нь гэхэд 500 мянгаас нэг сая төгрөг авах гээд гурван шатны шүүхээр хоёроос гурван жил явах боломжгүй. Хуульч хүнийхээ хувьд нийгмийн сайн сайхны төлөө өмгөөлөл хийж байна.

Энэ асуудлыг Монголбанканд эхэлж тавих нь зөв. Тус банк арилжааны банкуудтай уулзалт хийж, иргэдийн хохирч байгаа нөхцөл байдлыг зогсоогооч гэсэн шаардлага хүргүүлж байгаа.  Монголын арилжааны банкуудын хүү бусад улстай харьцуулахад өндөр байна. Ийм өндөр хэмжээний хүүгийн орлого олдог байж хүмүүсээс нэг хувийн шимтгэл авах нь буруу. Хуульд зээл судалсны шимтгэл авч болно гэсэн заалт байхгүй. Үнэхээр зээл судалсны шимтгэл гэж авч байгаа бол зээл нь бүтээгүй хүнээс ч төлбөр авах ёстой. Тэгэхээр зөвхөн зээл нь бүтсэн хүнээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь болохгүй зүйл. Банк өөрийн үйл ажиллагааны зардлыг иргэдээс гаргуулж болохгүй. Монгол Улсын Банкны тухай болон бусад холбогдох хуулиудад энэ шимтгэлийг авч болно гэсэн заалт байхгүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

10 цаг 54 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

12 цаг 5 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

21 цаг 55 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

21 цаг 55 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

21 цаг 55 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09