Түгжрэл “түгжээ”-тэй хэвээр үлдэх үү

2022-04-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Дэлхий даяар цар тахлын давлагаанд хүчээ сориулж хоёр жилийг үдсэн. Инфляци тэнгэрт хадаж ачаа тээврийн эргэлт гацаж хүндхэн байв. Одоо ч эргэлт хэвийн болоогүй. Шанхай, Тяньжинд дарааллаа хүлээж буй хөлөг онгоц, чингэлэг дүүрэн. Цар тахлын нөхцөл байдлыг судлаачид “хямрахаас ч аргагүй хүнд нөхцөл” гэж тайлбарлаж байна. Ялангуяа энэ бүхэн нь үйлдвэрлэгч бус импортлогч орнуудад хамгийн ихээр нөлөөлсөн. Үүний горыг манайх тултлаа амсаж байгааг дурдах нь илүүц биз. Өглөө бүр иддэг талхны үнэ хоёр жилийн дотор хэдэн хувь өссөнийг, гар дээрээ авч байгаа сарын цалин хоёрыг харьцуулаад бодоход ойлгомжтой болсон. Цар тахлын нөлөөллийг бууруулах, үнийн өсөлтийг хазаарлаж ажлын байраа дэмжих зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наяд”-ын хөтөлбөр хэрэгжүүлж хоёр жил явлаа. Ингэж явсаар хонгилын үзүүрт гэрэл харагдтал буцаад унтарчихсан. Тодруулбал, хямралын нөхцөл байдлаас сэхэл авч амжаагүй байхад Засгийн газар дараагийн сорилттой нүүр тулсан нь Орос, Украины хооронд үүссэн асуудал байв.  Нийгэм, эдийн засгийн байдал хүнд, ужгирсан олон асуудал шийдэгдээгүй хэвээр байгаад иргэд бухимдаж төр ч хэмнэлтийн горимд шилжихээр болсон. Тухайлбал, Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Мөн төсвийн тодотголын төсөлтэй хамт Төрийн хэмнэлтийн тухай болон бусад хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэв. Эдгээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танаснаар 39.1 тэрбум төгрөг хэмнэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлаж, хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах олон асуудлыг тусгасан байна. Үүнийг зарим эдийн засагчид төсвийн зарлагын ердөө 2-3 хувийг бууруулах нь хангалтгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь танаж болох үргүй зардлыг хангалттай хэмжээнд танасан тодотгол болсныг хэлж байна.

Гэвч энд нэг том зөрчилдөөн үүсэв. Үүний гол шалтгаан нь Улаанбаатар хотын түгжээ болсон түгжрэлийг мултлах “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг /LRT/-ний шугам тавих” төслийг тодотголд тусгаагүйтэй холбоотой. Тодруулбал, 2.8 тэрбум ам.долларын өртөгөөр 49.4 км урттайгаар барих “LRT” төсөлд Засгийн газрын баталгаа хүссэн тогтоол хэл ам дагуулав.  Үүний улмаас УИХ-ын гишүүд хот, хөдөөгөөрөө “зодолдох” тухай ярьж улс төр хийж байна. Уг нь энэ хот, хөдөө ярьж улс төр хийх асуудал биш. Улсын асуудал юм.  Монгол Улсын нийгэм, эдийн засгийг сайжруулахад чухал ач холбогдолтой том төсөл. Учир нь 3.3 сая иргэнтэй улсын 1.5 сая нь амьдардаг Улаанбаатар хотын шүдний өвчин болсон нэг том асуудал бол түгжрэл. Үе үеийн Засгийн газар, хотын дарга нар утаа, түгжрэлийг шийдэхийн тулд том жижиг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж хөрөнгө хаяж ирсэн. Үр дүнд хүрсэн нь ч бий, хүрээгүй нь бий. Хэрэв бид түгжрэлийг шийдэх түлхүүрийг олохгүй бол 2025 он хүртэл ердөө дөрвөн жилийн хугацаанд 24.3 их наяд төгрөгийг шууд болон шууд бусаар алдах тооцоолол гарсан байгаа юм. Жишээлбэл, бид нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг буюу 2.7 их наяд төгрөгийг түгжрэлийн улмаас зам дээр үргүй урсгаж байна. Мөн хийж бүтээх 840 цагийг хий алдсан судалгаа гарчээ. Тэгэхээр үргүй зардлыг бууруулахын тулд түгжрэлийг зайлшгүй шийдэх ёстой. Шийдэл нь төвлөрлийг задалж шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх гэдгийг хотынхон хэлсэн. Бусад улс орон түгжрэлийг шинэ нийтийн тээвэр нэвтрүүлж шийдсэн гэдгийг албаныхан хэлээд байгаа. Тухайлбал, Нийслэл хотын нэг төвт төвлөрлийг задлахын тулд нисэхээс сансар хүртэл  тулгуурт гүүрэн зонхилсон зам бүхий хөнгөн галт тэрэг явуулдаг болсноор түгжрэл 20-иос доошгүй хувиар буурах тоцооллыг мэргэжилтнүүд хийжээ. Ингэснээр цаашид Яармагаас Хөшигтийн хөндий хүртэл зайд хотжилт суурьшлын бүс нэмэх боломж бүрдэх аж. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон байгаа юм. Манайхан утаа, түгжрэлийн “гоё” шийдэл ярьж түүнээсээ цөлмөж ирсэн нь үнэн. Гэхдээ хоёр улсын хамтарч ажиллах төсөл учраас дуртай нь хуруу дүрэхгүй гэдгийг мэддэг хүмүүс нь хэлж байна. Энэ зунаас хөнгөн галт тэрэгний төслийг эхлүүлвэл эхний ээлжийн шугам нь 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох шахуу төлөвлөгөөтэй байгаа. Гэтэл тодотголд тусгаагүй нь олон нийтийн дунд ч маргаан дагуулж байна. Тэгэхээр түгжрэлийг шийдэхээр эхлүүлсэн том төслөө хасчихаар улаанбаатарчууд түгжрэлд “түгжүүл”-сэн хэвээр байх уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 83 (6815)

 

Айлаас ирэхээр авдраа
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

10 цаг 54 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

12 цаг 5 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

21 цаг 55 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

21 цаг 55 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

21 цаг 55 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09