Тэтгэврийн тогтолцоонд параметрийн реформ хийх нь чухал

2022-04-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Дэлхийн банк Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо нь хямралын түвшин өндөр байна. Нийгмийн даатгалын хувь хэмжээ, тэтгэврийн зардлыг тооцвол санхүүгийн хувьд тогтворгүй байгааг энэ сарын тайландаа онцолж байна. Тэтгэврийн шимтгэлийн орлого, зардлын зөрүүг ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн дэмжлэгээр санхүүжүүлж байна. Тиймээс тогтолцооны параметр үзүүлэлтийг шинэчлэхийг анхаарууллаа. Хэрэв энэ хэвээр байвал 2030 он гэхэд ДНБ-ий 6.8, 2050 он гэхэд 11.3 хувьд хүрэхээр байгааг сануулсан. Энэ нь санхүүгийн тогтворгүй байдалд нөлөөлөхөөр байгааг дурдаж байна. Энгийнээр хэлбэл,  Монгол Улсын тэтгэврийн орлох түвшин бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр байна. Цалингийн орлогоос төлж буй шимтгэл өндөр боловч тэтгвэрт гарах үеийн орлолт нь бага байгаа аж. Харин бусад орных эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл,  цалингийн орлогоос төлөлт нь бага атлаа тэтгэвэрт гарах орлолт нь өндөр байгаа аж. Тэтгэвэрт гарах насыг 65 хүртэл аамжмаар нэмэгдүүлэх, ингэхдээ тэтгэврийн насыг шимтгэл төлсөн байх хугацаатай зэрэгцүүлж холбохгүй байх. Эрт тэтгэвэрт гарах тохиолдолд тэтгэврийн хэмжээг  эрх тэгш зарчмаар бууруулах. Түүнчлэн долоон жилийн дундажаар тооцож байгааг насан туршийн цалин хөлсний хэмжээгээр тооцож реформ хийхийг зөвлөсөн юм. Параметр тооцооллын реформ  нь тэтгэврийн системийн санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулна гэлээ.

 

Өрхүүд хүнсний зардлаа хадгалахын тулд хүнсний бус зардлаа 40 орчим хувиар танажээ

 

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, инфляцийн дарамт өрхөд хүндээр тусаж байгааг Дэлхийн банк мөн энэ сарын тайландаа онцолж байна. Бүр тодруулбал, Монголын эдийн засгийг тухайн бүс нутаг дахь бусад оронтой харьцуулахад ямар дүр зурагтай байгааг графикт  сектор бүрээр нь тайлбарлав. Макро түвшинд  өрхийн хэрэглээ буурснаар эдийн засаг агшсан. Өрхүүд хүнсний зардлаа хадгалахын тулд хүнсний бус зардлаа 40 орчим хувиар танажээ. Түүнчлэн үйлчилгээний салбарт ажил эрхлэлт буурсан. Харин ажлын байрыг хадгалах хөтөлбөрийн үр дүнд бага эрсдэл дагуулсан. 2021 онд инфляц болон мөнгөний бодлогын тухайд үйлдвэрлэгчдийн бодит хүү хасах утгатай байв. Энэ нь Азийн бүс нутгийн бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр байсан. Төсвийн алдагдал 2021 онд буурсан ч 2022 онд тэлэхээр байна. Харин  2023-2024 онд том дүнтэй бондын өр төлөх учраас алдагдал тэр хэрээр тэлэхээр байгааг дурдав. Монголбанкны гадаад валютын нөөцөөс интервенц хийх нь  2021 оны сүүл рүү эрчимжсэн. Гэхдээ долоон сарын хэрэгцээг хангахаар байсан авч одоогоор дөрөв хүрэхгүй сарын хэрэглээг хангах нөөцтэй байна. Банк санхүүгийн секторт чанаргүй зээлийн эрсдэл өндөр байна. Гэхдээ  нийт зээлд эзлэх  эрсдэлтэй зээлийн эзлэх хувь багасаж байна. ББСБ-ын нөлөө сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Мөн хөрөнгийн зах зээл тэлж байна.

Монгол Улсын эдийн засаг 2019 оны хэмжээнд хүрч сэргээгүй.  Түүнчлэн  макро санхүүгийн эмзэг байдал өндөртэй улс орнуудад багтаж байна Ялангуяа, макро-санхүүгийн эмзэг байдлын индексээр бүс нутагтаа тэргүүлэгчдийн нэг байна хэмээв. Ийм байгаа тохиолдолд  улс орнуудын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөв өнгөрсөн оны аравдугаар сард авч үзэж байснаас буурсан хэдий ч хамгийн өндөр бууралтыг Монголын өсөлтийн төсөөллийн тоо харуулж байна. Тухайлбал, 2022 оны өсөлтийг хоёр дахин бууруулж 2.5, хамгийн багадаа 0.7 хувь байх төсөөллийг гаргажээ.

 

Монгол Улс цар тахлын үеийн дэмжлэгээ зогсоогоогүйгээс  төсвийн эмзэг байдлыг бий болгов

 

Монгол Улс COVID-19 цар тахлаас үүдэн орлогын тэгш бус байдал нэмэгдсэн үзүүлэлтээр Зүүн Ази, Номхойн далайн орнууд дундаа тэргүүлж байна. Засгийн газраас хэсэгчлэн болон түр хугацаанд үнийн хяналт тогтоож /шатахуун, хатуу түлш зэрэг бараанд/ байгаа нь богино хугацаанд инфляц бага байхад нөлөөтэй боловч үнийн хяналт буцах үед инфляц хүчтэй нэмэгдэж байгааг онцлов. Манай улс гадаад секторын эмзэг байдлын үзүүлэлтээр мөн л бүс нутагтаа нэгдүгээрт  эрэмбэлэгдэж, үүнд урсгал тэнцлийн алдагдал, богино хугацааны өр, өрийн үйлчилгээний төлбөрийн ДНБ-д эзлэх хувь өндөр  43 хувь байгааг шүүмжилж Өрийн тогтвортой байдлын хуулийн  өөрчлөлт үүнийг дордуулж байгааг тайлбарлаж байв. Санхүүгийн секторын хувьд чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь, нийт активын өгөөж, өр төлбөрийн хувьд хугацаа хэтэрсэн эсвэл ирэх зургаан  сард хугацаа хэтрэхээр хүлээгдэж буй үзүүлэлтээр мөн л бүс нутагтаа өндөрт орж байгаа гэв. Цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас олгосон дэмжлэг тусламж нь өндөр зардалтай, дээрээс нь зорилтот бус, хэт хавтгайрсан байсныг онцолсон. Тухайлбал, 2020, 2021, 2022 он дамнуулаад олгосон зөвхөн цар тахалтай холбоотой зардал нь ДНБ-ий харгалзан ойролцоогоор 7- 3.5 хувиар буурч  байгаа нь бусад орны үзүүлэлтээс хоёр  дахин өндөр байна.  Бусад оронд 2022 оны хувьд цар тахалтай холбоотой дэмжлэгүүдээ бараг зогсоогоод байхад Монголд үргэлжилж байна. Цар тахлын үед Засгийн газрын дэмжлэгийг ямар нэгэн орлоготой нийт өрхийн 80 гаруй хувь нь авчээ. Төсөв дэх хүүний зардал төсвийн орлогын долоон хувь, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 80 хувь, улсын нэрээр авсан өрийн эргэн төлөгдөх дундаж хугацаа 2.9 жил байгаа нь бүс нутагтаа хамгийн муу үзүүлэлт буюу төрийн санхүүгийн эмзэг байдлыг бий болгож байна. Инфляц зорилтот түвшнээс давсан хэвээр байгаа Монголтой ижил орнуудад инфляцийн хүлээлтийг хяналтаас алдахгүйн тулд мөнгөний бодлогоо чангаруулах, хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлд онцгой анхаарах шаардлагатайг дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 79 (6811)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

10 цаг 55 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

12 цаг 5 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

21 цаг 55 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

21 цаг 55 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

21 цаг 55 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09