Монголбанк валютын нөөцөө шавхахгүй

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

 

Төгрөгийн ханш 4.27 хувиар сулраад байна

 

2022 он гарсаар нам дор түвшинд байсан ам. долларын ханш Орос Украины дайнаас хойш төгрөгийн эсрэг 4.27 хувиар чангараад байна. Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг ноён долларын эсрэг 2016 оноос хойш ийнхүү хүчгүйдэж байна гэж Төвбанкнаас мэдээлсэн юм. 2015 онд төгрөг ам.долларын эсрэг 15 хувиар суларч байсантай харьцуулахад ноцтой биш гэдгийг албаны эх сурвалж онцолж байна. Харин 2021 оны мөн үетэй харьцуулахад 0.01 хувиар чангарсан аж. Гэхдээ 2012-2016 оны үеийнх шиг хатуу валютын нөөцөө шавхсан алдаагаа давтахгүй гэж Төвбанк  байр сууриа илэрхийлээд байгаа юм. Манай улсын төлбөрийн тэнцэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаа дахин буураад байна. Өнгөрсөн онд 100  сая ам.долларын алдагдалтай байсан бол одоогоор 600 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа. Үүний гол шалтгаан нь  экспорт буурсантай холбоотой.  Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсний биет хэмжээ зургаа дахин буураад байгаа нь төлбөрийн орох урсгал алдагдал хүлээснээс ам.долларын ханш ийнхүү өсөхөд голлон нөлөөлж буй. Өнгөрсөн оны сүүлд  4.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсан бол  өнгөрсөн  сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар болж  1.2 тэрбум ам.долларыг валютын захад гаргаж интервенц хийсэн юм. Харин  цаашид одоо байгаа нөөцөө шавхахгүй гэдгийг  хэллээ. Төвбанк валютын арилжааг долоо хоногт хоёр удаа зохион байгуулж 100 орчим  сая ам.доллар зарж тохируулга хийж байгаа аж. Түүнчлэн арилжааны банкуудад нэг сая ам.доллараас дээш доллар арилжаалахгүй байх хязгаар тавиад байна.

 

100-200 сая ам.долларын зээл авах учраас ханшийн дарамт удаан үргэлжлэхгүй

 

Банкууд энэ онд нийт 800 саяас нэг тэрбум хүртэл ам.долларын эх үүсвэрийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас татахаар төлөвлөжээ. Оюу толгой компанийн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж, энэ онд нийт 1.3 тэрбум ам.долларыг гүний уурхайд зарцуулах юм байна. Мөн Дэлхийн банк, АХБ-наас 100-200 сая ам.долларын зээл авах тул ханшийн дарамт удаан үргэлжлэхгүй гэж тооцоолжээ. Манай улсын гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар байгаа нь импортын зургаан сарын хэрэглээг хангана. Төв банк ханшид огцом савлагаа үүсгэхгүйн тулд тохируулга хийж эхэлжээ. Долоо хоногт хоёр удаа интервенц хийн, банкуудад ам.доллар нийлүүлдэг. Энэ тоог гурав болгон шатахуун импортлогчдод долоо хоногт нэг удаа ам.доллар нийлүүлж эхэлжээ. УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахуун импортлогчдод дахин 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох талаар мэдээлсэн. Энэ зээлийг Төв банкны репо санхүүжилтээр олгоно. Зээлийн жилийн хүү 9.5 хувь байх аж. Экспортыг богино хугацаанд нэмэх зорилгоор Төвбанкны зүгээс авах дараагийн арга хэмжээ нь алт худалдан авалтыг өсгөх. Үүний тулд Лондоны металлын биржийн үнээс таван хувийн өндөр үнээр алт худалдан авах заалтыг Засгийн газраас яаралтай горимоор боловсруулсан хуульд тусгажээ. Ингэснээр иргэдийн гар дээр байгаа, Монголбанканд тушаадаггүй алтыг худалдан авахыг зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

11 цаг 30 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

12 цаг 41 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

22 цаг 31 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

22 цаг 31 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

22 цаг 31 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09