Үнийн өсөлтийг хязгаарлах хуулийг яаралтай батална

2022-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.  Хуралдаанаар үнийн өсөлтийг хэлэлцэх юм. Сангийн сайд Б.Жавхлан "Үүссэн нөхцөл байдлыг зөв шинжлэн дүгнэх хэрэгтэй. Энэ удаагийн үнийн өсөлт жирийн үеийнхээс эрс өөр. Гадаад нөхцөл байдал шууд нөлөөлж байна. Махны үнийн өсөлтийг нөөцийн мах гарган, долдугаар сарын 1 хүртэл тогтворжуулна. Махны үнийг одоогийн түвшинд барина. Үнийн өсөлтийг тогтоон барихын тулд хууль гаргах хэрэгтэй. Хувийн хэвшлийн оролцоо, хариуцлага илүү чухал. Бид шатахуун, мах, гурилын үнэд анхаарч, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Шатахуунтай байхад компаниудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Шатахууны үнийг тогтооход бид нөлөөлөх боломжгүй. Гэхдээ бид нийлүүлэлтээ тасалж болохгүй тул ААН-үүд татан авалтаа хэвийн үргэлжлүүлэх ёстой. Үүний тулд тэдэнд ямар хэмжээгээр санхүүжилт шаардлагатайг тооцно. Бид өнөөдөр намын бүлэгт хуулийн төслөө танилцуулахад, дэмжлээ. Энэ долоо хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслөө хэлэлцүүлнэ. Яарах шаардлага бий.

Энэ оны эхний хоёр сард улсын төсвийн орлого 100 хувь  бүрдсэн. Харин АМНАТ-ын орлого тасалдсан. Дараагийн саруудад АМНАТ-ын орлогоо нөхөхөд анхаарна. Улсын төсвөөс бэлтгэн нийлүүлэгчдийг санхүүжүүлэхгүй. Бид сүүлийн жилүүдэд валютын нөөцөө ханалттай бүрдүүлж чадаагүй. Сүүлийн өдрүүдэд Монголбанк, валют арилжааны цэгүүдийн үнийн зөрүү ихэссээр байна. Энэ нь валютын эрэлт байгааг харууллаа" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

3 цаг 13 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

7 цаг 5 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

7 цаг 5 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

20 цаг 1 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

23 цаг 30 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин