2030 он гэхэд ногоон зээлийг 10 хувьд хүргэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улс  2030 он гэхэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд ногоон санхүүжилтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх улмаар хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавьснаа  Төрийн ордонд  болсон “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ны индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэсэн юм.

Харин дэлхийн 66 улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 0 хувьд хүргэхээ амласан. Хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлэг, Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих бүс нутгийн орнуудтай харилцан хамтын ажиллагааг өргөжүүлж хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийг нэмэгдүүлэх үр ашигтай байх үндсэн зорилготой юм. Өнөөдрийн байдлаар манай улсын нэг банкны  ногоон зээл, нийт зээлийнх нь 1.4 хувийг эзэлж байгаа юм. Үүнийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилтыг Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Одоогоор манай улсад Бүс нутгуудын хамтын ажиллагааны хүрээнд ногоон чиглэлийн 26 төсөл хэрэгжиж байгаа аж. Азийн хөгжлийн банк энэ чиглэлд  түлхүү санхүүжилт хөрөнгө оруулалтыг хийдэг бол  Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк Хас банкаар дамжуулан ногоон зээлийн бүтээгдэхүүнийг  иргэд, аж ахуйн нэжжүүдэд чиглүүлж  байгааг онцолж байна. Дэвшилтэт технологи, инновац нэвтрүүлж ногоон санхүүжилтийг нэмэх замаар зорилтот түвшнийг ахиулах боломжтой аж.  Мөн тэрбээр, Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг нэмэх зорилт тавьж, цаашид зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор, Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж, нар салхины нөөцийн эх үүсвэрийг ашиглаж бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллаж буйг дурдав. Түүнчлэн хүлэмжийн хийн шингээлтийг нэмж, хөрсний доройтлыг бууруулах, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, хамгаалах хөдөлгөөн өрнүүлж нийгэм, эдийн засагт  олон үр өгөөжөө өгнө гэдгийг онцолж байв.  Мөн  Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийн төсөв хөрөнгийг цөлжилттэй тэмцэхэд зарцуулахаар шийдвэрлэснийг тодотгов.

Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улс цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжинэ гэсэн юм.  Чуулганаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г танилцуулж, тус сангийн эхлэлийн хөрөнгийг Монголбанк тэргүүтэй банкны салбарынхан манлайлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ногоон санхүүжилтийн эхний томоохон гараа юм. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ" гэдгээ онцолсон. Ногоон  хөгжлийн газрын зургийн агуулгыг “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г ахлах Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлахдаа  “ Замын зургийн агуулга нь хүлэмжийн хийг бууруулахад санхүүгийн салбарын оролцоо, санхүүжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,  чиглүүлэх, эрсдэлийг бууруулахад голлож ажиллана” гэв. 

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  Монгол орны цөлжилтөд нэн хүчтэй өртсөн 30 сая га талбайгаас сонгож 250 сая тарьц ургуулж  52.3 сая ширхэг мод тарих замын зургийг 2022-2032 он хүртэлх 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх тооцоо гаргасан байна. Үүнийг нийт 300 сая ам.долларын санхүүжилтээр найман аймгийн 40 суманд тарих төлөвлөгөөтэй хэмээн Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүгийн илтгэлд  дурдагдсан юм.

Чуулганд олон улсын байгууллагын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар оролцов. Европын Холбооноос Монгол Улсад суугаа суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Аксель Никейз цахим мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрбээр “Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 3.7 их наяд еврогийн тогтвортой дэд бүтцийг бий болгох ногоон санхүүжилт шаардлагатай. Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн амлалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10.6 тэрбум евро хэрэгтэй. Санхүүгийн ногоон бондын зах зээлийг хөгжүүлэх нь чухал. Ногоон хөгжилд их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулагдаж тэр хэрээр ашиг орлого өгдөггүй онцлогтой. Гэхдээ эх дэлхийгээ  тогтвортой хөгжихөд тэр хэрээр нөлөөлж үр ашгаа өгч байдаг. Саяхан баталсан Ногоон бондын хуулийн зохицуулалттай Монгол Улс өөрийн хууль эрх зүйгээ уялдуулж тогтвортой байдлыг хангах нь зүйтэй. Европын Холбоо Ногоон бондын санхүүжилтийг Түнш орнуудын хувийн хэвшлээс мөнгө татах хэрэгтэй болно” гэсэн юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческий “Цаг уурын, уур амьсгалын өөрчлөлт зөвхөн Монгол оронд бус, дэлхий нийтэд нөлөөлж буй. Үүний эсрэг үйлсэд хүмүүсийг уриалан дуудаж, идэвхжүүлж буй нь  сайн зүйл, их том санаачилга юм.  Энэ хөдөлгөөнийг би бодитой хэрэгжих үйл ажиллагаа гэж үзэн хүлээн авч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийг бид олон улс орныг хамруулсан байдлаар, нийтийн хүчин чармайлтаар даван туулна” гэлээ.

БНХАУ-ын Ногоон санхүүгийн үндэсний зөвлөлийн дарга Ма Жун мөн цахимаар оролцож хэлэхдээ “Хятад улс ногоон санхүүжилтийн 33 төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байна. Ногоон хэрэм төсөл 2022 оноос эхэлж III дах үе шат руугаа орж байна. Шар шороон шуургын нөлөө БНХАУ, Солонгос, Япон гээд Азийн бүс нутгийг бүхэлд нь хамарч эдийн засгийн болон байгал экологийн асар их хор нөлөөг үзүүлсээр ирсэн. Ихэвчлэн онгоцын нислэгийн аюулгүй байдал болон уур амьсгалын өөрчлөлт сөрөг нөлөө үзүүлдэг. Монгол Улс  ногоон хөгжлийн сэргэлтэд өндөр ач холбогдол өгч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар үндэсний хэмжээнд тэрбум мод тарих хөдөлгөөн өрнүүлж буйд талархалтайгаар хүлээн авч байна. Ногоон санхүүжилтийн төсөл хөтөлбөрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах болно” гэлээ. Солонгос Улс гэхэд шар шороон шуурганаас 9.8 тэрбум ам.долларын хохирол амсаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 64 (6796)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

11 цаг 29 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

12 цаг 39 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

22 цаг 29 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

22 цаг 29 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

22 цаг 29 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09