1195 тусгай зөвшөөрөл эзэмшигчид сүүлийн таван жилд ОҮИТБС-ын тайлан гаргаагүй байна

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.БАЯР

2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Монголын ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2006 оноос хойш нийт 2.884 аж ахуйн нэгжийн 12.542 тайлан бий. Энэхүү нээлттэй мэдээллийн сангаас тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, олборлолт, бүх төрлийн татвар хураамж, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг, ажилчдын мэдээлэл, орон нутгийн газар, ус ашиглалтын болон бусад мэдээллийг компани нэг бүрээр авах боломжтой юм. Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгчдээс 2016-2020 онд ямар нэг байдлаар ОҮИТБС тайлангаа гаргаагүй, олон нийтэд ил тод болгоогүй аж ахуйн нэгжүүдийн тоо 1,195 байгаа бөгөөд тэдгээрийн эзэмшилд 1.636 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Бараг 40 орчим хувь нь гурав ба түүнээс дээш жил дараалан ОҮИТБС-ын тайлан огт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд тусгагдсан ил тод байх заалтыг дагаж мөрддөггүй байна. ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 2.024 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 67 хувь нь 2020 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргасан байна. Хэдийгээр ОҮИТБС-ын олон улсын стандарт нь Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж байгаа ч сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунджаар 25-30 хувь нь тухайн оныхоо ОҮИТБС-ын тайланг огт гаргадаггүй хандлага тогтоод байна. Тухайлбал, тайлан гаргаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо 2016 онд 535 байсан бол 2020 онд 690 болж нэмэгджээ.

Монгол орны хаа нэгтээ ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа л бол холбогдох хууль тогтоомж, ОҮИТБС-ын олон улсын стандартын дагуу аж ахуйн нэгжүүд ил тод байдлын тайлангаа гаргах ёстой. ОҮИТБС-ын тайланг 2016-2020 онд гаргаагүй аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийн 51.4 хувь нь ашиглалтынх, 47 хувь нь хайгуулынх байгаа бол 1.6 хувь нь газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн гуравны нэг орчмыг нь түгээмэл тархацтай ашигт малтмалынх эзэлж байгаа юм. ОҮИТБС-ын тайлан гаргахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг байршлаар нь авч үзвэл Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь аймаг, нийслэлд хамгийн олон байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниудын олонх нь түгээмэл тархацтай ашигт, малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бол аймгуудад алт, жонш, нүүрсний олборлогчид зонхилж байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд ч ялгаагүй дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Цөмийн энергийн тухай хуулийн 28, Газрын тосны тухай хуулийн 36, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд байдаг бөгөөд холбогдох тайлан мэдээллүүдийг гаргахаар үүрэгжүүлсэн байдаг. Хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй бол МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаарч 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулдаг. Олон улсын ОҮИТБС-д нэгдэн орсон улс орнууд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн заавал ил тод болгох ёстой мэдээллийн стандартыг дагаж мөрддөг. Олборлох үйлдвэрлэлийн компаниуд энэхүү стандартыг дагаж мөрдсөнөөр хариуцлагатай, ил тод байдлаараа салбарын хөгжлийг түүчээлэгч компаниудын нэг болж, бизнесийн үнэ цэн нь өсч, улмаар орон нутгийн удирдлага, иргэдийн итгэлийг олж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хөшүүрэг болдог. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хувьд тухайн компанийн зээлжих зэрэглэлийг хэмжих чухал үзүүлэлт болдог давуу талтай гэж Монголын ОҮИТБС - аас мэдээлсэн юм.

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

11 цаг 29 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

12 цаг 39 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

22 цаг 29 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

22 цаг 29 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

22 цаг 29 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09