Б.Сүх-Очир: Шинэ сэргэлт бол “COVID-19”-ийн хямралыг давах шилжилтийн үеийн бодлого

2022-01-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир уригдахдаа “Зууны мэдээ” сонинд “Шинэ сэргэлтийн бодлого Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлнэ гэж харж байгаа. Мөн эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох юм. Энэхүү бодлогыг боловсруулахдаа эдийн засгийг потенциал хэмжээнд тэлэхэд хязгаарлах нөлөөг үзүүлж буй хүчин зүйлс байгааг олж тогтоон, тэдгээр гацааг арилгах хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмж гэсэн зургаан сэргэлтийн хүрээнд бодлогын арга хэмжээг хувааж авч үзсэн.Бидний өмнө батлуулж, үйл ажиллагаандаа чиглэл болгон ашиглаж байгаа бодлогын баримт бичгүүд “COVID-19” цар тахлаас өмнө боловсруулж суурь тооцоолол нь хийгдэж байсан. Өөрөөр хэлбэл, “COVID-19”-ийн нөлөөллийг тооцоолоогүй байсан гэсэн үг. Иймд Монгол Улсын хөгжлийн болон бусад бодлогын дэвшүүлсэн зорилго, зорилтод хүрэхийн тулд шилжилтийн үеийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Энэхүү арга хэмжээг зөвхөн манай улс гэлтгүй дэлхийн олон орнууд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд түүхэн туршлагуудаас харахад хямралын үеийн эдийн засгийг давахад тусгай бодлого хэрэгжүүлж улс орныхоо хөгжлийг эрчимжүүлдэг. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар зургаан хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг хоёр дахин өсгөнө гэж тооцоолсон. Ингэснээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэх юм. “Шинэ сэргэлтийн бодлого” нь бодлогын арга хэрэгжүүлэх 97 арга хэмжээ, 20 багц хөгжлийн төсөл, 26 багц хуулийг  Улсын Их хуралд өргөн мэдүүлэх, яаралтай хэлэлцүүлэхээр зэргээс бүрдсэн.

Түүний дотроос Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан 20 багц төслийг бүтцийн хувьд задалж үзвэл, эрчим хүчний сэргэлтийн 21, боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжих 44, аж үйлдвэрийн 15, хот хөдөөгийн сэргэлтийн зургаа, Ногоон хөгжлийн сэргэлтийн таван төсөл болон Төрийн бүтээмжийн сэргэлтийн гурав, нийт 94 төслийг 100.0 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр байна.  Эдгээр төслүүдийн хэрэгжилтийн явцаас танилцуулахад, 62 төсөл хэрэгжиж эхэлсэн бол 32 нь төлөвлөлтийн үе шатанд байна. 2022 онд долоон төсөл, 2023 онд 12, 2024 онд 35, 2025 онд 10, 2026 онд тав, 2027 онд хоёр, 2040 онд нэг төсөл хэрэгжиж дуусна гэж төлөвлөсөн. Харин хугацаа нь тодорхойгүй 22 төсөл байна” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

12 цаг 17 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

13 цаг 28 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

23 цаг 18 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

23 цаг 18 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

23 цаг 18 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09