Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй

2014-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

“Оксфорд бизнес групп” манай улсын эдийн засгийн санхүүжилт болон хөгжлийн талаар мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь сүүлийн гурван жил тасралтгүй судалгаа хийж байгаа аж. Судалгаанд 15 салбарыг хамруулсан байна. Олон улсын валютын сан манай улсын эдийн засгийг 11.6 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлж байлаа. Гэвч томоохон хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан нь эдийн засгийн хүндрэлд нөлөөлөх хүчин зүйл болсон хэмээн тэд үзжээ. Ийнхүү хөрөнгө оруулалт буурсан нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буюу хөрвөх чадварт сөргөөр нөлөөлсөн байна. Эдийн засгийг сэргээхийн тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг олох хэрэгтэй юм. Түүнчлэн улстөрийн тогтвортой байдал ч чухал.

 

БҮХИЙ Л САЛБАРЫГ ДЭМЖИХ ЁСТОЙ

Эдийн засгийн зохистой харьцаа гэдэг нь тогтсон шийдэл байдаггүй. Ерөнхийдөө эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй хэрэгтэй гэдгийг Паулиус Кунчинас хэлсэн юм. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээл төдийлөн хөгжөөгүй байгааг ч хэллээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох зарчмаар дэмждэг гэдэг. Тиймээс хөрөнгийн зах зээл дэх мөнгөний урсгалыг нэмэх хэрэгтэй. Манай улсын эдийн засгийн хүндрэл нь тодорхой хэдэн салбартай холбоотой гэдэг. Тухайлбал, уул уурхайн салбар хүлээлтээс бага үзүүлэлттэй байгаагаас шалтгаалсан. Түүнээс гадна гадаад хүчин зүйл нөлөөлсөн. Түүхий эд бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх үнэ болон Хятадын эдийн засгийн удаашрал ч нөлөөлсөн гэдгийг тэрээр хэлсэн юм.

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд дан ганц зүйлд бус бүхий л салбарт чиглэсэн бодлого баримтлах хэрэгтэйг ч сануулав.

 

ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТЭД ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ЧУХАЛ

Тус байгууллага судалгааны явцад банк болон санхүүгийн зах зээлийг онцолжээ. Энэ нь эдийн засгийн өсөлтийн зүрх хэмээн “Оксфорд бизнес групп”-ийн бүс хариуцсан редактор, Паулиус Кунчинас хэллээ. Эдийн засгийн сэргэлтэд тогтвортой байдал чухал. Банкны салбарын тухайд эдийн засгийн хямралыг давах туршлагатай хэмээн тэд үзсэн байна. 2010, 2011 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 17.5 хувьтай байсан. Үүнд Оюутолгой болон бусад хөрөнгө оруулалттай шууд холбоотой юм. Хэдийгээр өнгөрсөн жил эдийн засаг хүнд байсан ч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.3 хувьтай гарсан.

2012 оноос эдийн засгийн өсөлт саарсан ч манай улс олон улсын анхаарлыг татсан хэвээр байсан. 2010 оноос банкны зээлийн хэмжээ 50 хувиар өссөн байдаг. Энэ нь сайн мэдээ хэдий ч аюултай гэлээ. Учир нь манай улсын шингээх чадвараас давсан хэмжээний хөрөнгө байж болохгүй хэмээн эдийн засагчид хэлдэг.

 

БОЛОМЖ ХЭДИЙ Ч ЗАХ ЗЭЭЛТЭЙ НИЙЦЭХГҮЙ

Эрсдлийн удирдлага болон балансыг сайжруулахаар хэрхэн ажиллаж байгаагаас олон зүйл шалтгаална. Мөнгөний зөөлөн бодлогоор хөрвөх чадварыг сайжруулах талаар анхаарч ажиллахыг санал болгож буйгаа судалгааны багийнхан онцолсон. Хас банкны гүйцэтгэх захирал     Д.Бат-Очир “Эдийн засаг хүндэрч байх үед Засгийн газар ухаалаг алхмуудыг хийж чадсан. Ер нь Засгийн газрын татаастай хөтөлбөрийг арилжааны банкаар дамжуулах нь боломж мэт боловч зах зээлийн зарчимтай нийцэхгүй. Учир нь зээлийн шийдвэрийг банк өөрөө гаргадаг байх ёстой” гэв.

 

ВАЛЮТЫН ХАНШ СУЛРАХГҮЙ ГЭВ

Өнгөрсөн онд гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор валютын ханш чангарсан хэмээн албаныхан хэлдэг. Гадаад валюттай харьцах төгрөгийн ханш өдгөө 30 орчим хувиар суларсан байна. Энэ нь чанаргүй зээлийн өсөлтөд нөлөөлж байна гэж үздэг. Төвбанк ханшийн эрсдлээс сэргийлэх бүтээгдэхүүн гаргажээ. Тиймээс арилжааны банкууд своп хэлэлцээрээр үүнээс сэргийлж болох нь.

Валютын ханш сулрах эсэх талаар хуралд оролцогсод өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Тэдний үзэж буйгаар энэ жилийг дуустал валютын ханш сулрахгүй гэв. Учир нь гадаадаас орж ирэх валютын урсгал байхгүй байгааг тэд онцоллоо. Эдийн засагт нөлөөлж буй нэг хүчин зүйл нь арилжааны банкны чанаргүй зээл. Энэ талаар Монголбанкнаас ямар арга хэмжээ авч буй талаар тус банкны газрын дарга Д.Ганбат “Эдийн засгийн нөхцөл байдал унаж эхэлсэн. Тиймээс тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ гэдэг зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд үнэ тогтворжуулах хөтөлбөр, банкны төлбөрийн чадвар сайжруулах зэрэг хөтөлбөр боловсруулсан” гэв. Тэрээр мөнгөний бодлогын хүүг чангаруулах эсэх талаар Засгийн газрын байр сууриас хамаарна гэдгийг хэлсэн юм.

 

УУЛ УУРХАЙГ “ШҮТЭХ” ХЭРЭГГҮЙ

Гадны хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайд анхаарлаа хандуулснаар бусад салбарын боломжийг анзаараагүй хэмээн хуралд оролцогсод онцолж байна. Эдийн засгийн гол өсөлтийг хөнгөн үйлдвэр, хүнс, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээгээр авах боломж бий. Уул уурхай болон түүнийг дагасан гинжин хэлхээсэнд найдаж болохгүй гэдгийг судлаачид хэлж байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах шилжилтийн үе энэ онд тохиож буйг Оксфорд бизнес группийн бүсийн ахлах редактор хэлсэн юм. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Эдийн засаг банкнаас олгож байгаа зээлээр өсч байгааг судалгааныхан дурдсан. Мөн үл хөдлөх хөрөнгө болон, хэрэглээтэй холбоотой хөрөнгө оруулалт хийгдэж байгаа аж. Тиймээс уул уурхайн салбарт дэвшилттэй тал гарч ирнэ гэж найдаж байгаагаа тэд хэлсэн. Түүнчлэн Оюутолгойтой холбоотой асуудал ирэх сард шийдэгдэх болов уу гэсэн найдаж буйгаа тэрээр илэрхийлэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин