"Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнэ

2022-01-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

 

Өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй

 

Монголчууд бид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Харин дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай нүүр тулсан сүүлийн хоёр жил хөл хорион дундуур ёслоод өнгөрч байна. Энэ жилийн хувьд ч ялгаагүй өвчлөл их байгаа учир УОК-оос гэр гэртээ тэмдэглэхийг уриалаад байгаа билээ. Цар тахлын үндэс мөчир болсон олон вирус дэлхийг бүчиж буй энэ үед манай улсад омикрон вирус эрчимтэй тархаж буй. Одоогоор нийт өвдсөн иргэдийн 80 хувь нь энэ төрлийн вирусээр өвдсөн тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн өвдсөн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар омикрон вирусийн оргил үе нь хоёрдугаар сарын эхээр гэх. Тиймээс сурагчдын амралтыг сунгах талаар ярилцаж байна. Омикрон вирус энэ хэвээр тархалт өндөртэй халдварлавал өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр  “Шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад анхаарч байна” гэсэн юм.

 

“Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй”

 

УОК-оос уриалга гаргаж, өвчлөл дээд цэгтээ хүрч буй энэ үед хаа сайгүй цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарсан байгаа нь хачирхалтай. 18 аймгийн малчид цагаан идээгээ борлуулахаар зүг зүгээс иржээ. Одоогийн байдлаар “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Барилгачдын талбай”, “Сутай” захад үзэсгэлэн худалдаа дэлгэсэн байна. Хэдийгээр жил бүр “Цагаан сар экспо”-г зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд хоёр ч онцлогтой болж байна. Нэгдүгээрт, худалдан авагч багатай. Хоёрдугаарт, цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Бидний техникийн зах гэдгээр нь сайн мэдэх “Сутай зах”-ыг зорилоо. Амралтын өдөр таарсан ч хүний хөл хөдөлгөөн тун бага байна. Энд Архангай, Завхан, Булган аймгийн идээний дээжээс дэлгэжээ. Ихэвчлэн таваг засах ааруул, үхрийн өвчүү, ул боов, шар тос, цагаан тос, нэрмэл архи, сарлагийн өрөм тэргүүтнийг худалдаалж байв. Өмнөх жилүүдтэй харьцуулбал худалдан авалт бага байна гэж Архангай аймгийн Жаргалант сумаас ирсэн малчин онцолж байсан юм. Тэрбээр “Би жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирдэг. Өөрийн гараар хийсэн цагаан идээний дээжээс авчирдаг юм. Энэ жилийн хувьд манай сумаас хоёр өрх энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Жил бүр хангалттай их хүн ирдэг байсан ч энэ жилийн хувьд хүн багатай байна. Би 10 гаруй хоног энд зогслоо. Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй” гэсэн юм.

 

Тавгийн идээ 150-250 мянган төгрөгийн сонголттой байна

 

Энэ жил цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Малчдын хувьд үүнийг шатахууны үнэ нэмэгдсэн учир ачааны зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Хоёр жилийн өмнө 18 мянган төгрөг байсан хорхой ааруул сарлагийн өрөм энэ жил 25 мянган төгрөг болсон байна. Жил өнгөрөх тусам иргэд хэвийн боовноос татгалзаж, сар шинийн идээгээ ааруулаар засах хүсэлтэй болсон байна. Тиймээс тавгийн идээ эрэлттэй байгаа тухай худалдагчид онцолж байв. Харин үнийн хувьд үеэсээ шалтгаалаад харилцан адилгүй байна. Гурван үе идээ 150 мянга бол таван үе ааруул 230 мянган төгрөгөөс дээш байсан юм. Үүнээс гадна тавгийн идээгээ ул боовоор засах сонирхолтой иргэд гандангийн гэсэн тодотголтой хэвийн боовыг сонгож байв. Энэ нь илүү тослог, зөөлөн байдаг тухай хэрэглэгчид ярьж байсан юм. Тус хэвийн боов ширхэг нь 3800 төгрөгийн үнэтэй ажээ. Дүнжингарав худалдааны төвд цагаан идээ борлуулж буй Завхан аймгийн малчин Д.Доржханд “Би үзэсгэлэнд нэгдээд дөрөв хонож байна. Энэ удаад тавгийн идээ, монгол архи, айраг голчлон авчирлаа. Нэрмэл архи литр нь 8000 төгрөгөөр зарж байна. Өнгөрсөн жилүүдэд литр нь 5000 төгрөг байсан юм” гэсэн юм. Үүнээс ажиглахад барааны үнэ даруй ширхэг, литр бүртээ 3000-10000 төгрөгөөр өссөн байна. "Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнийн хөөрөгдөл Цар тахалтай тэмцэж буй энэ үед иргэдийн амьдралд ачаа болж байгаа нь лавтай.  Мөн цагаан сар тэмдэглэхийг албан бусаар хориглоод байгаа энэ үед эрүүл мэндээрээ дэнчин тавьж,  тэртээ 1000 гаруй километрийн цаанаас цагаан идээгээ авчирсан малчид маань “шатах вий” гэсэн бодол төрснийг нуух юун.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 18 (6750)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

12 цаг 17 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

13 цаг 28 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

23 цаг 18 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

23 цаг 18 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

23 цаг 18 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09