Өрийн хэмжээ төсвийн орлоготой зуузай холбожээ

2014-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өрийн удирдлагын таазыг 70 хувьд хүргэх тухай нэг хэсэг шуугисан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол төрийн санхүүгийн харилцааг зохицуулж байгаа суурь буюу шүхэр хууль гэдэг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулж байсан улсын өрийн харьцааг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан Улсын өрийн хэмжээ 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан нь өнөөгийн үнэ цэнээр тооцох зохицуулалт хэмээн эдийн засагч Б.Батжаргал хэлсэн юм.

Засгийн газар Чингис бондыг гаргахын өмнөхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж “улсын өр”-ийн тодорхойлолтоос Төр, хувийн хэвшлийн түншлэлийн өглөгийн дүнг хассан хэмээн эдийн засагчид хэлдэг. Гэтэл өнгөрсөн хавар өргөн барьсан Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд “улсын өр”-ийн тодорхойлолтоос  Засгийн газрын баталгаа, Улсын үйлдвэрийн өрийг хасахаар тусгасан нь буруу хэмээн шүүмжлэлд өртөж байлаа. Нэрлэсэн үнээр илэрхийлэгдсэн Монгол Улсын өнөөгийн өрийн хэмжээг бага харагдуулж, шинээр их хэмжээний зээл авахаар тооцож байна гэх хардлагыг ч судлаач, эдийн засагчид хэлсээр байв. Улсын өрийн хэмжээ төсвийн орлоготой зуузай холбосныг анзаарсан уу, хэл амнаас эмээсэн үү, ямартай ч өрийн таазыг нэмэх тухай яриа намжив.

Өнгөрсөн жил төсвийн нийт орлогыг 7.2 их наяд байхаар баталсан. Үүний 169.8 тэрбумыг тогтворжуулалтын санд, 7.08 их наядыг төсвийн тэнцвэржүүлсэн орлогод авахаар төлөвлөжээ. Харин Засгийн газрын өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт өр төлбөрийн эхний үлдэгдэл 11.8 их наяд төгрөг байсан бол тайлангийн эцэст 17.7 тэрбум төгрөгт хүрч 5.82 тэрбумаар өссөн гэдгийг аудитын шалгалтаар илрүүлсэн байна. Энэ нь манай улсын нийт өр төлбөрийн хэмжээ өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний 102 хувьтай тэнцүү байгааг анхаарах хэрэгтэйг Үндэсний аудитын газрын тайлангаас харж болно.

Хэдийгээр улс орон ихээхэн хэмжээний зээл авч хөгждөг ч удирдлагагүй машин шиг зарцуулах нь буруу. Үүнийг өдгөө бидний зарцуулж буй байдлаас харж болно гэдгийг эдийн засагч Б.Хосбаяр хэлсэн. Манай улсын эдийн засаг эмзэг учир өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоох бодлого баримтлах болсон. Гэтэл энэ хуулийн заалтыг Засгийн газар зөрчсөн аж. Эдийн засгийн суурь дэд бүтцийг байгуулахад зориулан өрийн хэмжээг 60 хүртэл нэмэх заалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заажээ. Энэ нь дахин шинээр зээл авбал хуульд заасан зориулалтаар зарцуулах шаардлагатай гэсэн үг.

Засгийн газрын төлөвлөгөөнөөс харахад энэ оны төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг есөн хувь байхаар тусгасан байна. Харин өрийн хэмжээг 14.1 тэрбум төгрөг буюу нэг хүнд дөрвөн сая 825 мянга 597 төгрөг байхаар тусгажээ. Энэ нь жил бүр иргэдийн нуруун дээрх ачааг өсгөсөөр байгаагийн тод жишээ хэмээн эдийн засагчид хэлж байлаа. “Өр 1000 хүрэхээр цайдаг” гэдэг шиг улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ давчихаж. Энэ нь нүүрээ ширлэн өр тавих сэдлийг төрүүлдэггүй байлтай. Монголчууд өргүй бол баян, өвчингүй бол жаргал хэмээн билэгшээдэгсэн.

 

Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар са

2 цаг 13 мин
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж б

2 цаг 13 мин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

13 цаг 55 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

22 цаг 20 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин