Жолооч нар нарийн ногооны үнийг 2-25 сая болгож өсгөснийг шүүх нотоллоо

2022-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус хоёр сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар энэхүү маргааныг хянан хэлэлцэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ. Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан үед жолооч Р.Батсайхан, Г.Базаррагчаа нар нь Эрээн-Улаанбаатар чиглэлд хүнсний нарийн ногооны тээврийн үйлчилгээ үзүүлэхдээ тээвэрлэлтийн хөлсийг үндэслэлгүйгээр өсгөсөн, ердийн үед 2-3 сая төгрөгийн үнэтэй байсныг 25-26 сая төгрөг болгож хэлэлцэн тохирч өсгөсөн, энэ нь хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн зөрчил мөн байх тул улсын байцаагчийн акт хуульд нийцсэн гэж үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Зочин
ЖОЛООЧ НАР ИЙМ БАЛИАР НОВШНУУД БАЙГҮЙ ЮУ. ОДОО ЭНЭ ХОТОД ЯВЖ БАЙГАА ХУВИЙН ТАКСИНЫ ЖОЛООЧ НАР ХҮМҮҮСЭЭС ЯМАР ИХ МӨНГӨ НЭХЭЖ БАЙНА ГЭЖ БОДДОО ЁСТОЙ АЙМААР .2500 төгрөг гардаг газар яваад 6000 гээд элдвээр хараагаад зүхээд доромжлоод ёстой дураараа хүмүүсийг доромжлож өгч байна.Ганц нэгээ явж байгаа охид эмэгтэйчүүдийг бол зодохоос буцахгүй болсон шүү анхааралдаа авах цаг болсоншүү
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

12 цаг 17 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

13 цаг 28 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

23 цаг 18 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

23 цаг 18 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

23 цаг 18 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09