Б.Баясгалан: "Эсгий саван” европын стандартыг хангасан

2021-12-14
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

"Start-Up" булангийн энэ удаагийн дугаарт Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах эрхээ аваад байгаа  “Helen made” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баясгаланг урьж ярилцлаа.

 

-Европын зах зээлийн стандартыг хангаж экспортод  эсгий савангаа гаргах болсонд баяр хүргэе. “Эсгий саван” хийх бизнес санааг хэрхэн олсон вэ?

-Манай компани 2018 онд байгуулагдаж  Хээлэн органик гоо сайхны бүтээгдэхүүнийг  үүсгэн байгуулсан. Гурав дахь жилтэйгээ золгож байна. Сүүлийн хоёр жилд бид ковидтой хүнд нөхцөлд өнгөрүүллээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн хоёр жилд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Гоо сайхны бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай  түүхий эд ашиглан гар аргаар үйлдвэрлэж байна. Гадаадад эсгийг ашигласан байдаг ч хүмүүс тэр бүр мэддэггүй. Аль ч улсад дотоодоосоо түүхий эдээ ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Бидэнд ямар нөөц бололцоо байна вэ гэсэн эрэл хайгуул дээр тулгуурлан, шинэ бүтээгдэхүүн үүсгэхэд байнга л суралцаж, интернэтээс шинэ санаагаа хайж, олон сар жил туршилт хийсээр өнөөдрийн амжилтад хүрсэн. Би өмнө нь олон жил өөр салбарт ажилласан. Тэгээд сүүлийн гурван жил энэ бизнестээ төвлөрч өмнө хийж байсан ажлаа орхисон.

-Сүүлийн үед залуу үе маань уламжлалт бизнесээс илүүтэй  цоо шинэ старт апп гаргах бизнес давалгаа үүсэж байна. Яагаад заавал гоо сайны бүтээгдэхүүн сонгов?

-Бизнесийн санаа маань гэр бүл, хүүхдүүдтэй холбоотой. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүддээ  аль  болох  зөв, эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглүүлэхийг  хүссэн. Тэгээд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүддээ анализ хийж эхэлсэн. Дэлгүүрээс  худалдаж авч байгаа бүтээгдэхүүнд  хэдэн төгрөг зарцуулаад байна.  Энэ надад яг хэрэгтэй байна уу, болж байна уу, болохгүй байна уу гээд судалж эхэлсэн. Өмнө нь ямар ч бодлогогүй худалдан авалтын шийдвэрүүд гардаг байсан. Хамгийн наад зах нь ахуйн хэрэглээнд ямар эко бүтээгдэхүүн  хэрэглэх боломжтой юм бэ гэдгийг хайж эхэлсэн. Лаа, саван зэргийг сонирхож эхэлснээр энэ салбар руу гүн орох сэдэл төрсөн. Ингээд судлаад эхэлсэн чинь хамгийн гайхмаар нь бидний хэрэглээнд ойрхон гал тогоонд байдаг түүхий эдүүд болох оливын,наранцэцэг, коконат тос бүх бүтээгдэхүүнд хэрэглэдгийг мэдсэн. Гэрийнхээ гал тогооноос жижиг зүйлийг хийж эхэлсэн. Тэгээд ойр тойрынхондоо хэрэглүүлсэн. Улмаар бизнес болж өргөжсөн дөө.

-Экспортод бүтээгдэхүүнээ гаргах нэлээн ярвигтай байдаг юм шиг байсан?

- Бүтээгдэхүүнээ гаргачихаад МҮХАҮТ-аас органик бүтээгдэхүүний шошго авах шалгуурт тэнцсэн. Гэтэл удалгүй танхимаас Европын Холбооны ТРАМ төслийг хэрэгжүүлэхээр болж 2019 оноос  Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер байгуулагдаж надтай ижил жижиг үйлдвэрүүд болоод том туршлагатай компаниуд нэгдэж ТББ байгуулага байгуулсан. Төслийн хүрээнд байгалийн түүхий эд ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гарах зорилго бүхий олон бизнест дэмжлэг үзүүлсэн. Ингээд өнгөрсөн жил долоон компани бүтээгдэхүүний дээжээ шинжилгээнд  бичиг баримтын хамт  Польш улс руу явуулснаар манайх хамгийн анхны эрхийг авч төлөөлөгчийн газраа нээсэн. Манай дараа Lhamur брэнд эрхээ авсан. Үүний цаана бичиг баримтаа бүрдүүлж шалгуулаад явж байгаа таван компани байгаа.

- Танай бүтээгдэхүүний онцлог, ялгарах давуу тал нь юу юм бол?

-Гоо сайхны бүтээгдэхүүнүүд олон төрөл байдаг. Одоогоор манайх биений арьс арчилгаанд төвлөрч үйлдвэрлэлээ явуулж байна. Саван, биеийн тос, уруулын тос гэх мэт 30 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайх бүтээгдэхүүнээ олон улсын стандартын дагуу үйлдвэрлэж буйгаараа онцлог. Би өөрөө хими, гоо сайхны чиглэлээр суралцсан. Тиймээс түүхий эддээ өндөр шаардлага тавьж стандартыг хангахыг чухалчилдаг. Экспортод бүтээгдэхүүнээ гаргахыг зорьж буй учраас энэ талд түлхүү ажилладаг. Өнгөрсөн есдүгээр сард манай эсгий саван Европын холбооны улсад албан ёсоор бүртгэгдэж экспортод гарах эрхээ авсан. Европын Холбоонд бүртгүүлэхийн тулд бүтээгдэхүүний дээж, олон төрлийн бичиг баримтаа бүрдүүлж бүтэн нэг жилийг зарцуулсан. Европын Холбоо хүний арьсанд хүрлцдэг учраас гоо сайхны бүтээгдэхүүнд өндөр шаардлага тавьдаг. Одоогоор манайх 12 төрлийн хатуу саван үйлдвэрлэдэг. Эдгээрээс  “мянгат” нэрийн  эсгий саван шалгуур хангасан.

-Эсгий савангаа тодруулж тайлбарлаач?

-Савангаа гар аргаар хийсний дараа гадуур нь монгол хонины ноосыг шивүүрийн аргаар шивж уламжлалт аргаар эсгийрүүлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, савангийн гадуур эсгийгээр бүрсэн гэсэн үг. Үүгээр нүүр биеийг үрж угаадаг. Ноос арьсыг зөөлхөнөөр  гуужуулах чадвартай. Түүнчлэн хөрсөнд хурдан задардаг хаягдалгүй, мөн сэргээгддэг түүхий эд. Монголчууд эрт дээр үеэс малын түүхий эдээ ахуйдаа хэрэглэсээр ирсэн уламжлалттай ард түмэн. Тиймээс манай бүтээгдэхүүнүүд малын болон зөгий, байгалийн ургамал зэргээс гаралтай түүхий эд ашиглаж хийдэг учраас хамгийн эко. Нүүр болон биеэ угаахдаа хүмүүс ихэвчлэн пролон ашигладаг. Зарим нь янз бүрийн хялгасан багс ашигладаг. Эдгээр нь синтетик гаралтайгаас гадна хуванцараар хийдэг учраас хэрэглээний дараа хаягдал болж байгальд задрахгүй, дахин боловсруулагдаггүй хог болдог. Тиймээс эсгий савангаар тэр хэрэглээг шийдвэрлэж өгсөн гэсэн үг. Түүнчлэн арьсыг үрж гуужуулдаг учраас гүн цэвэрлэгээ болдог. Саван дууссан ч эсгий нь нимгэн хөвөн шиг болж үлддэг. Дараагийн өөр төрлийн саванг хэрэглэхдээ тэрхүү эсгийгээрээ нүүрээ үрж угааж болно. Тодорхой хугацааны дараа хог болж хаягдсан ч зургаан сарын дотор байгальд задардаг. Бүх бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ гараар хийдэг. Савангаа дор хаяж нэг сар өөрөөр нь хатаадаг. Савангаа зүсч бөөрөнхийлөөд гадуур нь эсгийгээрээ бүрдэг. Хатсаны дараа зургийг нь гараар шивдэг. Цаг хугацаа, гар ажиллагаа нэлээн шаарддаг.

-Танай компани хүний нөөц, алсын хараа, түүхий эдийн нөөц зэргээ хэрхэн бүрдүүлэхээр зорьж байна.Мэдээж олон улсын зах зээлд гараад эхлэхээр эрэлт нэмэгдэнэ. Гар ажиллагаатай гэж байна. Зарим түүхий эд шаардлага хангахгүй байна гэлээ?

- Энэ бизнесээрээ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих алсын хараатай. Яагаад гэвэл гар ажиллагаа их шаарддаг, цаг хугацаа их ордог учраас үүгээр ажлын байр бий болгох боломжтой. Ковидоос шалтгаалж манай үйлдвэрлэл нэлээд хумигдсан. Буцаад сэргээсэй гээд хүлээж байна. Ирэх онд экспорт нэмэгдэх учраас хүнээ сургах талд түлхүү анхаарна. Одоогоор 10 орчим ажилтантай. Түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Түүхий эдийг 100 хувь Монголоос хангах боломжгүй. Ялангуяа манайд тосны ургамал ургадаггүй. Малын гаралтай тос болон зөгийн лав, халгай, чацаргана, нохойн хошуу зэргийг дотоодоосоо авдаг. Бусад тосны төрлөө гаднаас оруулж ирдэг. Манайх бүтээгдэхүүнээ нийтэд борлуулдаггүй.  Бид бүтээгдэхүүнээ чанар стандартын дагуу үйлдвэрлэж чадна. Хамгийн гол нь бидний бизнес тогтвортой байх уу гэдэг асуудал.  Хүний нөөц, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчид, санхүүгийн чадавхитай шууд уялдаатай. Одоогоор түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчид нь мөн л жижиг хоршоо, хувиараа иргэд байдаг учраас шаардлага хангах нь сул. Тиймээс энэ тал дээр дэмжлэг хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.14 МЯГМАР № 244 (6721)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

6 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

6 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

6 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 6 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 16 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин