Ч.Буянжаргал: Сайжруулсан түлшний шуудайг 300 төгрөгөөр худалдаж авна

2021-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Угаарын хийн хордлогын өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар "Таван толгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл өглөө.  Тэрбээр "Өнгөрсөн 7 хоногт есөн айлаас угаарын хийн хордлогод өртсөн талаар дуудлага 103 дугаарт ирсэн. Нийт 17 хүн хордлогод өртсөн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Эдгээр айлд очиж нөхцөл байдлыг үзэхэд найм нь энгийн монгол зуухтай бөгөөд зуухны битүүмж алдагдсан байсан. Битүүмж алдагдсаны улмаас шаталт дутуу явагдаж, утаа гарсан байна.  Бүх айлд байгаа угаарын хийн мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулах мэдрэгч суурилуулсан. Өнгөрсөн 7 хоногт нийт 156 удаа угаарын хийн хэмжээ нэмэгдсэн талаар дуудлага манай хяналтын дэлгэцэд ирсэн. Шөнийн дуудлага 63 удаа ирсэнд манай шуурхай баг очиж ажиллан 260 гаруй иргэний амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргүүлж ажилласан. "Таван толгой түлш" компани хангамжийн 10 баазаараа дамжуулан сайжруулсан шахмал түлшний шуудайг буцаан худалдан авах ажлыг энэ Лхагва гарагаас эхлүүлэх гэж байна. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж худалдан авна" гэдгийг мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

6 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

6 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

6 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 5 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 16 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин