Ирэх онд хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийг батлан даана

2021-12-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

2020 онд ажлын байрыг дэмжих зээлд хоёр их наяд төгрөг зарцуулахаар тооцоолж хөтөлбөрийг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд 10 мянган аж ахуйн нэгж, хөдөөд 14 мянган зээлдэгч ажлын байрыг хадгалах зээлд хамрагдсан байна.  Жишээлбэл, “Силик Роуд Межик” бяслагны үйлдвэр нийт 400 сая төгрөгний зээл авсан байна. Ингэхдээ барьцаа хөрөнгө дутагдалтай байсан тул Зээлийн батлан даалтын санд хандсанаар батлан даалт гаргаж үйлдвэрлэлээ тогтвортой авч явах боломжтой болсон гэж компанийн захирал Я.Энхээ ярьсан юм. Яг ийм байдлаар зээлд хамрагдах олон зээлдэгч байна. Тиймээс ирэх онд энэ зээл үргэлжилнэ хэмээн үзэж 111 тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Зээлийн батлан даалтын сан зөвхөн жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжид батлан даалт гаргадаг. Харин ирэх жилээс Зээлийн батлан даалтын сангийн хуульд өөрчлөлт оруулж өрхийн болон бичил бизнес эрхлэгчид барьцаа хөрөнгийн батлан даалт олгодог болгохоор зохицуулж байгаа юм байна. Ингэснээр жижиг бизнес эрхлэгч батлан даалтад хамрагдах боломжтой болох юм. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Тиймээс энэ сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэнэ.

Одоогоор нэг тэрбум төгрөгийн зээлд 420 сая төгрөгийн батлан даалт гаргаж байна. Түүнчлэн тухайн зээлээс шалтгаалж 30-60 хувьд нь батлан даалт гаргадаг байна. Батлан даалтын хэмжээ бага байна гэсэн саналыг зээлдэгч хэлдэг учраас ирэх жил хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлд батлан даалт гаргахаар болсон гэж тус сангийн захирал Ш.Алтанчимэг хэлэв. 

Энэ онд 220 орчим зээлдэгч, аж ахуйн нэгжид 70 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүний 34 хувьд нь Зээлийн батлан даалт гаргаж даасан аж. Харин Сангийн яам энэ төрлийн зээлд зарцуулахаар ирэх оны төсөвт 111 тэрбум төгрөг төсөвлөж нэн түрүүнд тоног төхөөрөмжөө шинэчлэх үйлдвэрлэлээ тэлэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн юм. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлэхдээ "Ирэх онд тодорхой хэмжээний төсөв баталсан ч энэ хязгаарт л зээл олгох болсон гэсэн үг. Гэсэн хэдий ч цар тахлын үеийн хамгийн үр дүнтэй хөтөлбөр.Тиймээс энэ нөөц боломжоо үр дүнтэй зарцуулах, зээлийг нь эзэнд нь олгоход зорьж ажиллана” хэмээн 2020 оны төсөв батлах үеэр хэлж байсан юм.

Цар тахлын энэ хүнд цаг үед энэ зээл хэрэгжсэнээр 106 мянган хүний ажлын байрыг хадгалсан гэж Сангийн яам мэдээлсэн. Манай улс ажлын байрыг дэмжих зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах болсон. Тэгвэл дэлхийн бусад орон 80 хүртэлх хувьд нь  батлан даадаг байна. Харин манай Зээлийн батлан даалтын сан өөрийн хөрөнгөнөөсөө 20 дахин их дүнтэй батлан даалт гаргах эрхтэй болгосон.  Ажлын байраа хамгаалах санхүүжилт шаардлагатай болсон аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөгүй тохиолдол олон. Ийм нөхцөлд аж ахуйн нэгж, иргэнийг санхүүжилтээр дэмжих нэг арга нь зээлийг батлан даах байдаг. Хэрэв зээлдэгч зээлээ төлж чадахгүй бол өмнөөс нь төлөх зохицуулалт.

Цар тахлын үед батлан даалтын сан чухал үүрэгтэй болсон. Учир нь санхүүгийн дутагдалтай аж ахуй нэгж, иргэн хямралд хамгийн түрүүнд өртдөг. Тиймээс дэлхийн 80 гаруй улс Зээлийн батлан даалтын хэмжээгээ нэмэгдүүлжээ. Тэгвэл манайх мөн ялгаагүй нэг тэрбум хүртэл төгрөгт батлан даалт гаргадаг байсан бол 2022 оноос хоёр тэрбум болгож нэмэгдүүлжээ. Гэхдээ Засгийн газар энэ зээл яг эзэндээ очиж байна уу гэдэгт мониторинг хийх шаардлагатай аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.9 ПҮРЭВ № 241 (6718)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

4 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

4 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

4 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 4 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 14 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин