ОЮУТНУУДАД СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2021-11-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос жил бүр зарлаж ирсэн. 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан 90 оюутан өнөөдөр /2021.11.12/ батламжаа гардан авлаа.

Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж оюутнууд юм.

Оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Цог-Өрнөх, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Будгэрэл, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттүвшин, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв болон ШУТИС-ийн удирдлагууд, эрдэмтэд оролцов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол 2019 оны хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 436 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна.

Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, доктор Б.Ганхуяг, ШУТИС-ийн Геолги, уул уурхайн сургуулийн захирал,  доктор, профессор Л.Пүрэв нар “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Уг гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд “Чулуулгийн физик бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсон байна.

Геологи, уул уурхайн сургуульд энэхүү лабораторийг байгуулснаар хамтын ажиллагааны хүрээнд инженерүүдээ дадлагажуулах, мэргэжил ур чадварыг нь тасралтгүй дээшлүүлэх, Тавантолгойн ил уурхайд тулгамдаж буй асуудал дээр шинжлэх ухаанч судалгаатай, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

 

 

 

 

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

5 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

5 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

5 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 4 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 15 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин