ЦАГААН ХАД, ГАШУУН СУХАЙТЫН БООМТ ХАЛДВАРГҮЙ БҮС БОЛОВ

2021-08-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд энэ оны 6 дугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэл КОВИД-19-ын халдварын тохиолдол гараагүй учир халдваргүй бүс болоод буйг аймгийн Засаг дарга Р.Сэддорж мэдээллээ. Ингэснээр тус бүс "Ногоон бүс" болж, нүүрс тээвэрлэлт хэвийн явагдах нөхцөл бүрдэж, тээвэр нэмэгджээ. Тодруулбал, зэсийн баяжмал тээвэрлэсэн 80 гаруй машин тогтмол явж, нүүрс тээврийн 193 жолооч өнөөдөр нэвтэрч байгаа бол маргааш 100 гаруй жолооч БНХАУ-ын хил рүү гарахаар бэлтгэж байна. Цаашдаа өдөрт 1000 автомашин нэвтрүүлэхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай хамтран ажиллаж байна гэв. 

 

Халдваргүй бүс болохын тулд өнгөрсөн хугацаанд Гашуунсухайт боомтын хамгаалалтыг нэмж ажиллуулан, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хорьжээ. Мөн тээврийн жолооч нарыг халдварын эсрэг шинжилгээ болон вакцинд хамруулж ажиллажээ. Шалган нэвтрүүлэх 2 цэгт шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгуулжээ. ХӨСҮТ-өөс тархвар судлаач 2 эмчийг татан авч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллуулсан байна. Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байрыг байнга хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэжээ. 

Мөн бусад газраас ирж буй жолооч нарыг Цогтцэций суманд 14 хоног тусгаарлаж байна. Энэ бүхний үр дүнд Цагаан хадын суурьшлын бүс болон Гашуунсухайтын боомт халдваргүй бүс болж нүүрс тээвэр нэмэгдэж байгааг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдэгдэж байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын 456 дугаар тушаалд халдварын батлагдсан тохиолдлоос хойш 28 хоног өвчлөл бүртгэгдээгүй бол халдвар зогслоо гэж үзнэ гэж заасны дагуу дээрх газрууд халдваргүй бүс болж байгаа аж. 

 

Гашуунсухайт боомтод өмнө нь үүсээд байсан нүүрс тээврийн жолооч нар цар тахлын халдвар авах эрсдэлтэй байсан нөхцөл байдлыг Засгийн газраас томилсон төлөөлөгчдийн хамт ажлын хэсэг гарган зохицуулж ажилласнаар 6 дугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэл КОВИД-19-ын халдвар гараагүй, сүүлийн өдрүүдэд хийсэн шинжилгээгээр жолооч нарын хариу бүгд сөрөг гарчээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ПСР шинжилгээний явуулын 5 баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулжээ. 

 

Эх сурвалж: www.montsame.mn Б.БОЛД

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

1 цаг 26 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

1 цаг 26 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

1 цаг 26 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

14 цаг 25 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

15 цаг 36 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин