Х.Амаржаргал: "Рио Тинто" тогтвортой ажиллаж байгаа нь бизнесийн ёс зүйтэй нь холбоотой

2021-12-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Манай улс комплаенсг 2010 оноос ярьсаар ирсэн. Гэхдээ зөвхөн мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх гэдгээр хязгаарласан ойлголттой байв. Олон хүрээг хамаардаг, компани хариуцлагатай, бизнесийн ёс зүйтэй байх үндсэн түлхүүр нь комплаенс нэвтрүүлэх юм. Комплаенс засаглалыг төрийн байгуулага, төрийн өмчийн нээлттэй, хаалттай бүх  компани зохистойгоор жишиг болгож хэрэгжүүлэх ёстой. Засгийн газраас энэ оны долдугаар сард авлига хүнд суртлыг таслан зогсоож авлигын  индексийг бууруулах ажлын хэсгийг байгуулсан. Цар тахлын үед комплаенс бизнестэй  байх нь олон эрсдэлээс хамгаалахыг дэлхий нийтээр уриалсаар байгаа юм. Үүнийг  “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган”-д “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын тэргүүн Л.Төр-Од онцолж байв.

2020 онд МҮХАҮТ-ын дэргэд  Бизнесийн ёс зүйн төв байгуулагдсан Үндэсний компаниудад комплаенс нэвтрүүлэх бизнесийн байгууллага дахь ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах, авлигаас урьдчилан сэргийлэх, засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай сургалт, уулзалтуудыг зохион байгуулсаар иржээ. “Рио Тинто” компани Монголд шударга бизнес явуулж авлигаас ангид байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус төвийн үйл ажиллагааг жигдэртэл  санхүүжилтийн дэмжлэг үзүүлж байгаа аж. Энэ хүрээнд өчигдөр  “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа. Тус чуулганд нийт 200 гаруй бизнесийн байгууллагын төлөөллүүд оролцож, бизнес орчин дахь шударга, ёс зүйтэй байдлыг бэхжүүлэхийн төлөө санал бодлоо солилцлоо.

Чуулганыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэн, итгэлцэл, үнэт зүйлсэд тулгуурлаж  урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах нь бизнесийн хөгжлийн тулгуур болоод байна. Авлигын эсрэг тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш, хувийн хэвшлийн оролцоо, манлайлал чухал” гэж онцолсон юм.

Мөн Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг дэмжигч, “Рио Тинто Монгол” дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал “Миний бие хагас жилийн өмнө энэ танхимд бид МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн Ёс зүйн төвийн нээлтэд оролцож байлаа. Өнөөдөр энэхүү төвөөс 200 гаруй байгууллагыг хамруулсан комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулганыг зохион байгуулж байна. Богино хугацаанд үйл ажиллагаа нь хэрхэн өргөжиж байгааг харах таатай байна. Монголын Бизнесийн байгууллагуудын нэгдсэн дуу хоолой болсон МҮХАҮТ, болон олон улсад авлигын эсрэг олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаа “Транспэрэнси Интернэйшнл” байгууллагуудаас хэрэгжүүлж буй Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Рио Тинто энэхүү төслийг дэмжин оролцож, Бизнесийн Ёс зүйн төвийн үйл ажиллагааг жигдрэх хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаадаа бид үргэлж баяртай байдаг.

Учир нь шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэж ажиллах нь манай байгууллагын үнэт зүйлсийн салшгүй нэг хэсэг. Яагаад бидэнд, бизнес, хувийн хэвшлийнхэнд ёс зүй чухал вэ гэдгийг өнөөдрийн чуулганаараа хуран цуглаж, ярилцан хэлэлцэж, цаашдын алхмаа тодорхойлохоор ирсэн гэж бодож байна. Бид “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж ярьдаг.

Бид ажлаа хурдан, хялбар аргаар бүтээхэд бус зөв арга замаар хийх нь хамгийн зөв алхам юм” гэсэн юм.

Тэрээр цааш нь “Рио Тинто”өнөөдрийг хүртэл 148 жил үйл ажиллагаа тогтвортой үргэлжлүүлж дэлхийн 35 улсад 47500 хүнтэй том бизнесийг амжилттай авч яваагийн гол нууц, үндсэн суурь  нь бизнесийн ёс зүй юм. “Рио Тинто”-д ажилтан бүр ягштал дагаж мөрддөг үнэт зүйлсийн тунхаглал болох “Бидний ажлын арга барил” гэж баримт бичиг байдаг аж. Үүнд бид хаана, ямар ч нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулж байгаагаас, мөн хэн байхаас үл хамаарч авлига, хээл хахууль өгдөггүй, авахгүй гэдгийг энэхүү баримт бичигт тодорхой тусгасан байдаг" гэлээ. Харин үүний  хэрэгжилтийг  ёс зүй, хууль дүрмийн хэрэгжилтийн баг (RT Ethics & Compliance) хангаж байдаг" аж. Түүнчлэн шүгэл үлээх хөтөлбөр болох “myVoice”маш том үүрэг гүйцэтгэдэг гэлээ. “Хэлсэн үгэндээ эзэн байж, хүн бүртэй ил тод, ижил тэгш харилцсанаар бид хувь хүний хувьд ч, байгууллагын хувьд ч өөрсдийнхөө итгэл даах чадвар, нэр хүндээ бэхжүүлдэг. Энэ бүх туршлагаа өнөөдөр Монголынхоо бусад бизнес эрхлэгчидтэй хуваалцаж  буйдаа баяртай байна хэмээн Х.Амаржаргал захирал тодотгож байлаа.

 

Чуулган илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжлэв

“Бизнесийн ёс зүй, шударга байдлын өнөөгийн нөхцөл” судалгааг “Транспэрэнси интернэшнл Монгол” ТББ-ын дэд захирал Э.Мөнхжаргал танилцуулсан юм. Судалгаагаар  ёс зүйт байдлын менежмент, ил тод, шударга байдал, авлигаас ангид байх бодлого хөтөлбөртэй эсэхээр  330 гүйцэтгэх удирдагаас асуухад 75 хувь нь байхгүй. ТОП 100 компаниас 15 нь ийм бодлоготой гэж хариулсан байв. Төрийн өмчит найман компаниас дөрөв нь ашиг сонирхол, авлигаас ангид байх хөтөлбөртэй гэжээ. Харин “Оюу толгой “компани бэлтгэн нийлүүлэгч, худалдан авалтын мэргэжилтнүүдэд зориулсан ёс зүйн боловсронгуй дүрэмтэй гэдгийг судлаачид тэмдэглэн хэлж байв. Түүнчлэн хөтөлбөрөө олон нийтэд ил тод байршуулсан найман компани байсныг дурьдаж байлаа. Гэхдээ эдгээрийн дөрөв нь хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнтэй байсан байна. Тэгэхээр ТОП компаниуд эхлээд 100 хувь бизнесийн ёс зүйн хөтөлбөртэй болох нь бусад жижиг компаниудаа үлгэрлэж комплаенс болох нь. Цаашлаад компаниуд нэгдэх, шинэ бизнес эхлүүлэхдээ  ёс зүйн магдлан  шалгуураар оруулах хэрэгтэйг онцолсон юм.

“Комплаенсын төлөв байдал 2020” судалгааг Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзориг танилцуулахдаа “Бизнесийнхэн яагаад төрийнхөн, хуулийнхан,

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.1 ЛХАГВА № 235 (6712)

 

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

4 цаг 2 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

4 цаг 2 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

4 цаг 2 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

Уржигдар 14 цаг 06 мин
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Уржигдар 13 цаг 47 мин
“Эмхэтгэл бэлтгэн хэвлүүлэх нь агуулгаараа төрийн хууль тогтоох үйл ажиллагааны салшгүй хэсэг юм”

Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэгдэн гарсны 100 жил, мөн “Төрийн мэдээлэл” эмхэ

Уржигдар 06 цаг 00 мин
"Шинэ хоршоо хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын дүгнэлт удахгүй гарна"

Шадар сайд Х.Ганхуяг  "Шинэ хоршоо" хөтөлбөр болон “Стандартчилал, техникийн зохицуулалт,

Уржигдар 06 цаг 00 мин