Дэлхийн эрчим хүчний 20 хувийг  ногоон устөрөгчөөс гаргаж авна

2021-11-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Дэлхий нийт хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж шинэ эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд гараад байгаа. Тухайлбал, эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрс, байгалийн хийнээс гадна сэргээгдэх эрчим хүч, алтернатив буюу хийн, устөрөгчийн, шингэрүүлсэн түлш зэрэг дэвшилтэт технологийг ашигласан эх үүсвэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс устөрөгчийг эрчим хүчний шинэ хувьсгал болж дэлхийн нийтийн чиг хандлагыг тодорхойлох төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлсээр байгаа юм. Учир нь  бага хэмжээний устөрөгчийн түлшээр их хэмжээний энерги ялгаруулах боломжтой байдаг аж. Мөн энгийн орчноос буюу агаараас устөрөгчийг ялгаж авдаг учраас олдоц их юм. Тодруулбал, устөрөгч нь үелэх системийн эхний элемент. Энэ утгаараа хамгийн элбэг элемент гэж хэлж болох юм.

Одоогийн байдлаар устөрөгчийг саарал, цэнхэр, ногоон, шар, оюу, хүрэн гэж ялгадаг. Хатуу түлшнээс устөрөгч ялгаж авах технологийг саарал болон цэнхэр гэж нэрлэдэг бол сэргээгдэх эрчим хүч, цахилгаан электролизийн арга ашиглаж үйлдвэрлэснийг ногоон устөрөгч гэнэ. Үүнээс цэнхэр устөрөгч нь 10-15 хувь нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг. Харин ногоон устөрөгч нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй, 100 хувь эко технологи аж. Тэгэхээр ногоон устөрөгчийн технологийг дэлхийн олон орон анхааран судалж байна. Энэ талаар Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Осгонбаатар “Говийн бүсэд нар, салхины станц барих асар их нөөц бий. Устөрөгчийн гол онцлог бол хамгийн бага түлшээр их хэмжээний энерги ялгаруулдаг чанар. Хүчилтөрөгчийг устай урвалд оруулж H2-ыг нь ялгаж авна. Энэ нь нүүрс түлж, байгалийн хий, метаныг олборлож гаргаж авахаас өөр ойлголт. Учир нь цэнхэр дэлхийг тойроод дүүрэн агаар байгаа шүү дээ. Ногоон устөрөгчийг нар, салхины эрчим хүчийг ашиглан цахилгаан электролизийн урвалаар гаргаж авдаг. Гол нь одоогийн байдлаар устөрөгчийг ялган авах технологи үнэтэй байна. Жилд 70 сая тонн устөрөгчийг гаргаж авдаг гэсэн тооцоо бий.  Үүний ихэнх хувийг АНУ, Герман үйлдвэрлэдэг. Лабораторийн түвшинд хязгаарлагдмал байдлаар үйлдвэрлэдэг байсан бол одоо ердийн хэрэглээнд маш багаар гарч эхэлсэн. Цаашид энэ технологи улам хөгжиж нийтийн технологи болвол үнэ нь буурах байх. Устөрөгчийг хийн оронд эсвэл том үйлдвэрүүд коксжих нүүрсний оронд ашиглаж болно. Мөн ахуйн хэрэглээнд, машин болон бүх төрлийн эрчим хүчний хэрэглээний оронд хэрэглэх боломжтой” гэв.

 

ӨМӨЗО-д устөрөгчөөр ажилладаг зүтгүүр туршилтаар явж эхэлжээ

 

БНХАУ-ын бүтээсэн устөрөгчийн түлшний анхны гибрид зүтгүүрийг ӨМӨЗО-д туршилтаар явуулж эхэлжээ. Тухайлбал, нүүрс тээвэрлэх 627 км төмөр замын шугамд явуулж эхэлсэн байна. Энэ зүтгүүр нь төмөр замын үндсэн нөхцөлийг өөрчлөхгүйгээр төрөл бүрийн зүтгүүрийн депо, вагон бааз, завсрын талбай, үйлдвэр, уурхай, боомтын үйл ажиллагаанд оролцож, маневр хийх, аврах зэрэг олон ажлыг гүйцэтгэх боломжтой аж. Түүнчлэн уламжлалт дизель зүтгүүртэй харьцуулахад устөрөгчийн зүтгүүр нь 10 мянган тонн километрт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 80 орчим килограммаар бууруулна гэсэн тооцоолол гарчээ. Энэ зүтгүүр нь цагт 80 км хурдлах боломжтой, шулуун зам зүтгэх хүчний дээд хязгаар нь 5000 тонн аж. Устөрөгчийн түлшээр ажиллах зүтгүүрийг ашиглалтад оруулснаар хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулна гэж онцолсон байна. БНХАУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон устөрөгчөөс гаргаж авсан эрчим хүчний эрэлт өндөр байгаа аж. Учир нь ирэх таван жилийн хугацаанд нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулж, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэнцвэржүүлнэ гэж мэдээлж байсантай холбоотой.

 

Монголд устөрөгч үйлдвэрлэх сонирхлоо илэрхийлжээ

 

Австралийн “Elixir Energy” компани Монголд ногоон устөрөгч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн сард мэдээлсэн. Тухайлбал, “Elixir” компани ногоон устөрөгч үйлдвэрлэх хамгийн таатай улсаар Монголыг нэрлэсэн байна. Мэдээлэлдээ Монгол Улс эрчим хүчний гол импортлогч БНХАУ-тай хиллэдэг нь гол давуу тал болж байгааг дурдаж сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй, тээвэрлэлтийн зардал хямд  байдаг зэрэг олон давуу талуудыг дурджээ.

Цаашид устөрөгчийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэл ч ихсэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой олон компани байгаа талаар мэдээллүүд хөвөрсөөр байна. Тухайлбал, “Hydrogen counsil”-оос гаргасан тайланд устөрөгч үйлдвэрлэх зардал ирэх арван жилд 50 хувиар буурч 2030 он гэхэд устөрөгчийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 70 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Мөн 2050 он гэхэд 2.5 их наяд ам.доллар буюу дэлхийн эрчим хүчний тавны нэг хүртэлх зах зээлийг эзэлнэ гэж тайландаа дурдсан байна. Энэ мэтчилэн ногоон устөрөгчийн эрэлт нэмэгдэж дэлхийн эрчим хүчний шинэ чиг хандлагыг тодорхойлох төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.19 БААСАН № 228 (6705)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

6 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

6 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

6 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 6 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 16 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин