Аялал жуулчлалын салбар гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ

2021-10-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Монголын аялал жуулчлалын холбоо хамтран аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, оролцогч талуудыг хамарсан “Tourism Forum 2021” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Цар тахлын улмаас тэг зогсолт хийсэн энэ салбарынхан ийнхүү хоёр жилийн дараа цуглаж “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриатайгаар чуулсан юм.
Арга хэмжээний нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад аялал жуулчлалын салбарт 1600 гаруй ААН, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн алдагдал учирсан болохыг хэллээ. Мөн тэрбээр “Гадаадын жуулчдын урсгал сэргэх хүртэл бид юу хийх вэ. Дотооддоо үйлчилгээний чанар, стандартаа сайжруулж, олон улсын зарим стандартыг нутагшуулах, хот, хөдөөгийн үйлчилгээний чанарын ялгааг багасгах, хүний нөөцийг хөгжүүлэх асуудлыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Цаашид агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, олон улсын нислэгийн суудал, чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх, нисэх буудлуудыг олон улсын 4C, 4D ангиллын нисэх буудал болгон өргөжүүлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох авиа компаниудтай хамтран шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Байгалийн унаган төрхөө хадгалсан өргөн уудам нутаг, нүүдэлчдийн байгальд ээлтэй соёл, ахуй маань дэлхийн жуулчдыг татах хүрээнд маркетинг болгох давуу тал байна гэж үзэж байна. Гадаад сурталчилгаа маркетингийн уламжлалт хэв маяг өөрчлөгдөж цахим сурталчилгаа, дижитал үзэсгэлэн, зорилтот маркетинг, нийгмийн сүлжээ, гар утасны аппликейшн ашиглах хэрэгцээ шаардлага бий болж байна. Цар тахлын дараа аялал жуулчлалын урсгалыг зөв хэмжээнд сэргээж, олон улсын болон бүс нутгийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, нэг сая жуулчин хүлээн авах зорилтоо хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн нэгдмэл зорилго, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа өнөө цагт нэн чухал болоод байна” гэсэн юм. 
Харин хувийн хэвшлийн төлөөллүүд цар тахлын улмаас Монголын аяллын салбар, бизнес бүхэлдээ сүйрсэн гэсэн дүгнэлтийг хийж байлаа. Тухайлбал, МҮХАҮТ-ын Аялал жуулчлалын зөвлөлийн дарга, “Дисковер Монголия Трэйвэл” компанийн захирал Б.Барсболд “Цар тахлын өмнө дэлхийн нийт ажиллах хүчний 10 хувь буюу 10 хүн тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байв. Гэвч 2020 оны эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 100.8 сая ажлын байр үгүй болсон байна. Үүний талаас илүү буюу 63.4 сая нь манай улс багтдаг Ази-Номхон далайн бүс нутагт хамаарч байгаа юм.
Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд жуулчдын тоо 73 хувь буурсан бол Монгол Улсад энэ тоо 93 хувь байна. Өөрөөр хэлбэл, манай улсад ирэх жуулчдын тоо буурсан байдал дэлхийн дунджаас 20 хувиар илүү байна” гэсэн юм. 
Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин  “Бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болдог хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, тээвэр логистик. Хоёрдугаарт, жуулчдад зориулсан нийтлэг стандарт байхгүй. Аялал жуулчлалын маршрут дагуу амрах, отоглох цэгүүд, боловсон ариун цэврийн дэд бүтэц, зочлох үйлчилгээний стандарт гэх мэт. Гуравдугаарт, Монгол Улсад ирэх жуулчдад бид юуг санал болгох вэ. Тэдний сонирхлыг юугаар татах вэ. Өөрсдөдөө байгаа Монголын уламжлалт нүүдэлчин соёл дээрээ нэмээд юуг зарж болох вэ. Бидэнд бэлэн зүйл юу байна вэ гэдгээ ярих шаардлагатай байна" гэсэн юм.
Салбарынхны хувьд 2024 оноос нөхцөл байдал цар тахлын өмнөх хэвийн түвшинд хүрнэ гэж тооцож байгаа аж. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.27 Лхагва № 211 (6688)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

7 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

7 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

7 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 6 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 17 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин