Хятад хилээ хаахад үндэсний үйлдвэрлэгчид гацав

2021-10-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомстол үүсчээ. Мөн зөвхөн нарийн ногооны үнэ өсөж, зарим нэрийн бараа тасарсангүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч доголдоход хүрчээ. Тэгвэл бараа бүтээгдэхүүн, хүнсний үнийг томоохон худалдааны төв, захуудаас сурвалжиллаа. 

АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ 2-3 ДАХИН ӨССӨН УЧИР ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Барилгын материалын дийлэнх нь импортоор, ялангуяа БНХАУ-аас орж ирдэг учраас хил гаалийн асуудалд хамгийн их өртдөг.  Барилгын материал, сантехникийн тоног, төхөөрөмжийн үнийн талаар 100 айлын “Jobi” барилгын материалын  худалдааны төвөөс тодрууллаа. 
“Jobi” худалдааны төв рүү ормогц худалдагчид бие биеэсээ “Тэднийд тасарчихаж, агуулахад нь алга. Танд байна уу” гэж бараа бүтээгдэхүүнээ илүүчлэн асууж байв. Үүнээс харахад хил гаалийн асуудал энэ чигээрээ удвал хагас жилд 1.45 дахин өссөн барилгын материалын үнэ дахин “тэнгэрт хадах” бололтой. Энэ талаар сантехникийн бараа, бүтээгдэхүүний худалдагч Ц.Найдансүрэн “Сарын өмнө арав гаруй сая төгрөгийн бараа захисан. Хил хаасан учраас удаашрах нь тодорхой боллоо. Үнийн өсөлт нь зөвхөн хил хааж хомстол үүссэнээс шалтгаалаагүй. Ачаа тээврийн үнэ 2-3 дахин өссөн. Тухайлбал, нэг бойлуурыг 35 юаниар ачуулдаг байсан бол одоо 100 юань болсон байх жишээтэй. Нэг бараа бүтээгдэхүүн худалдан авах үнээсээ ачааны үнэ давчихсан. Ачаа тээврийн үнийг гэрээ хийж буулгасан гэж байгаа ч бодит байдал дээр буусан зүйл байхгүй. Тэгэхээр бид алдагдал хүлээхгүйн тулд барааныхаа үнийг нэмэхээс өөр сонголтгүй шүү дээ. Одоо байгаа бараанууд эхнээсээ дуусч байна. Жишээлбэл, бохирын хоолой тасарсан. Зөвхөн БНХАУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүнд хомстол үүсээгүй. ОХУ-аас орж ирдэг сантехникийн болон бусад барилгын материал бага орж ирж байгаа” гэв. Сантехникийн бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жилтэй харьцуулахад доод тал нь 10 мянгаар нэмэгдсэн талаар 100 айлын “Jobi” төвийн худалдаачид хэлж байлаа. Мөн ханын цаас 2000-5000 төгрөгөөр өсчээ. Үүний зэрэгцээ хил хаагдсан нь үндэсний үйлдвэрлэгчид ч нөлөөлсөн байна. Тухайлбал, “Монгол паар” компаниас алчуур хатаагч үйлдвэрлэж байгаа эсэхийг тодруулахад “Эрээний хилийн боомт хаагдсан учраас түүхий эд тасарсан. Хил нээгдэхээр хийж эхэлнэ” гэсэн юм. 

“НАРИЙН НОГООНЫХОН ЛАНГУУГАА ЦЭВЭРЛЭЭД ЯВЧИХСАН”

Манай улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг бол нарийн ногооныхоо 25 хувийг л дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Тэгэхээр хил гаалийн асуудал үүсэхэд тэргүүн эгнээнд нарийн ногоо тасалдаж үнэ нь хэд дахин нугалардаг нь иргэдийн бухимдлын төрүүлсээр байгаа. Тэгвэл энэ удаа ч нарийн ногоо тасарч “Бөмбөгөр” захын нарийн ногооныхон хэдийн лангуугаа цэвэрлээд явчихжээ. Энэ талаар “Бөмбөгөр” захын ногооны худалдагчид “Энэ жил нарийн ногоо төдийгүй төмс, луувангийн үнэ өмнөх жилүүдээс өндөр байгаа. Тариаланчдын зүгээс бидэнд ургац бага хураасан учраас өндөр үнэтэй байгаа шүү л гэдэг. “Алтан намар” хямдралтай худалдааны үеэр ч өндөр байсан. Хураалт бага учраас ногооны үнэ харьцангуй эрт нэмэгдэнэ. Өдөр бүр бөөний үнэ нь 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж байгаа учраас жижиглэнгийн үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдэж байгаа. БНХАУ-аас орж ирдэг жимс, нарийн ногоо 50 хувь өссөн” гэв. Түүнчлэн дотоодын хүнсний үйлдвэрлэлийнхэн урдаас сав баглаа боодлоо захиалж хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хүнсний үйлдвэрлэгчдийн сав, баглаа боодол тасарч асуудал үүссэн байна. 
Энэ мэтээр хил хаагдахад импортыг орлох үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдож байгаа нь бид импортоос бүрэн хамааралтайг харуулж байна. Хэдийгээр дотооддоо үйлдвэолэж байгаач түүхий эдээ импортоор оруулж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн хил гаалийн асуудал нь аливаа бараа бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн цагт үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө гэдгийг тод харуулж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.25 № 209 (6686)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

6 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

6 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

6 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 5 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 16 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин