Монголбанк: Зээлийн хүүг шууд удирдах боломжгүй

2021-10-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

Ирэх онд баримтлах мөнгөний бодлого, эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар нийлүүлэлттэй холбоотой шатахуун, хатуу түлш, махны үнийн өсөлтөөс шалтгаалан инфляц Улаанбаатар хотод 9.9, улсын хэмжээнд 9.6 хувь байгаа юм. Энэ бол Монголбанкнаас гаргасан зорилтот түвшин болох зургаан хувиас гурван хувиар өссөн үзүүлэлт. Энэ талаар Монголбанкны зүгээс мэдээлэл өгөхдөө нийлүүлэлт, цар тахлын нөлөөний улмаас үүссэн түр зуурын өсөлт учраас эдгээр цөөн бүтээгдэхүүний үнэ буухад инфляц зорилтот хэмжээнд хүрнэ гэдгийг хэлж байв. Мөн өнгөрсөн оноос хадгаламжийн хүү буурч зээлийн хүү буураагүй нь олны шүүмжлэлийг дагуулсаар байгаа. 
Тэгвэл энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Одоогийн байдлаар зээлийн дундаж хүү 14 хувьтай байгаа. Зээлийн хүүг Төвбанкнаас машин шиг шууд удирдах боломжгүй. Учир нь арилжааны банкууд төлөгдөхгүй байгаа чанаргүй зээлдээ эрсдэлийн санг бий болгодог журамтай. Тухайлбал, зээл төлөгдөөгүй 90 хоногоос хойш банкууд өөрсдийн ашгаасаа эрсдэлийн санг үүсгэдэг. Олсон ашгаа хүүг бууруулахад ашиглах байсан ч төлөгдөөгүй зээлийн эрсдэлийн санд зардал болоод гардаг. Энэ нь хүүг бууруулахад хүндрэл үүсгэдэг гол асуудлуудын нэг. Мөн иргэн банк хоорондын маргаан байна. Учир нь хууль эрх зүйн орчин учир дутагдалтай. Зээлээ төлөхгүй байгаа иргэн, банк хоорондоо шүүх дээр маргахад шүүхэд хандсан өдрөөс эхлэн зээлийн хүү зогсдог. Тэгэхээр энэ нь  зээлдэгчийн хувьд таатай боломж болчихдог. Шүүхэд хандаж маргаагүй бол зээлийн хүү бодогдоод тухайн хүн зээлээ төлөх шаардлага тавигдана. Шүүхийн маргаан нь 2-3 жил үргэлжилдэг. Дараа нь хэрэв шүүхээс барьцаа хөрөнгийг нь зарж зээлээ барагдуулах шийдвэр гарахад зээлдэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй маргаан хийдэг. Жишээлбэл, зээлдэгч нь өөрийн хөрөнгөө хүссэн үнээрээ заруулах шаардлага тавьж дахин урт хугацааг зарцуулдаг. Дундажаар 5-8 жил үргэлжилж энэ хооронд бас зардал гарч байдаг. Тэгэхээр Монголбанкнаас зээлийн маргаан үүсэхэд хүүг зогсоохгүй байх заалтыг тусгахад анхаарч ажиллаж байгаа. Энэ нь нэг талаасаа банкны хохирлыг бууруулна. Нөгөө талдаа зээлдэгч зээлээ хурдан төлөх хөшүүрэг болно. Эдгээр асуудлын улмаас хүүг бууруулахад асуудал үүсдэг” гэв. 
Мөн арилжааны банкнаас олгосон нийт зээлийн 10 гаруй хувь нь чанаргүй зээл байдаг учир тэдгээр зээлийн зардал зээлийн хүүнд шингэж хүү өндөр байх үндсэн шалтгаан болдог аж. Түүнчлэн онолын хувьд хадгаламжийн хүү буурахад зээлийн хүү буурах ёстой ч энэ нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байдал үүсдэг байна. Тухайлбал, хадгаламжийн хүүг жилийн гэрээ дуусмагц бууруулж болдог бол зээлийн хүүг тэгэх боломжгүй. Ихэвчлэн зээлийг урт хугацаагаар олгосон байдаг тул тухайн олгосон зээлийн хугацаа дууссаны дараа дахин шинэ зээлийн бүтээгдэхүүн олгохдоо хүүг бууруулах боломжтой байдаг аж. Энэ талаар тэрбээр “Банкууд зээлийн хүүгээ шинэ зээл олгохдоо бууруулж болно. Гэхдээ цар тахлын таамаглашгүй нөхцөл байдалтай байгаа учраас банкууд эрсдэлийг тооцон шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргах сонирхолгүй байгаа. Одоогийн байдлаар арилжааны банкууд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын зээл болон репо санхүүжилтын зээлийг ихэвчлэн олгож байна. Гэхдээ шинээр гарч буй зээлийн хүү бага байгаа учраас арилжааны банкнаас олгож буй бусад зээлийн хүү багассаар байгаа. Эдийн засаг хэвийн нөхцөл байдалдаа орж 2023 он гэхэд зээлийн хүү 12 хувьд хүрнэ гэж төсөөлж байна” гэлээ. Тэгэхээр хадгаламжийн хүү буурсан ч зээлийн хүү амархан буурахгүй төлөвтэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.19 МЯГМАР № 205 (6682)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

49 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

49 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

49 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 48 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 59 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин