Э.Болормаа: Нэг хүнд ногдох ДНБ сүүлийн арван жилд нэг ч доллараар тэлээгүй

2021-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Тэгвэл ээлжит зочноор оролцсон  Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа “Монгол Улсын эдийн засгийн сүүлийн 30 жилийн мөчлөгийг харахад 1992 онд буюу зах зээлийн шилжилтийн эхэн үед -9.3 хувийн уналттай байсан. Түүний дараа 2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор 2009 онд -1.3 хувь уруу орсон байдаг. Харин өнгөрсөн онд цар тахлын улмаас -5.3 хувь байна. Өнөөгийн нөхцөл байдлыг 1990 онд төстэй эдийн засгийн төвшинд байсан орнуудтай харьцуулахад тийм ч муу биш. Өсөлттэй харагдаж байгаа. Гэхдээ Монголын эдийн засаг савлагаа их, тогтворгүй явж ирсэн. Тухайлбал, 2009 онд -1.3 хувийн агшилттай байсан бол хоёрхон жилийн дараа 2011 онд дэлхийн эдийн засаг хямарч байхад Монгол Улс ганцаараа шахам 17.3 хувийн өсөлттэй гарч байсан. Гэтэл тэр савлагаа доошилсоор -5.3 хувь уруу орсон байх жишээтэй. Өсөлтөөс ийм л дүр зураг ажиглагдаж байна. Харин нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг харвал сүүлийн арван жилд 4000 гаруй ам.доллар хэвээрээ. Ердөө ахисангүй. Монгол Улс өргөн дэлгэр газар нутаг, асар их байгалийн баялагтай хэрнээ яагаад эдийн засгаа тэлж чадахгүй байна вэ гэдгийг том зургаар нь харах ёстой” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлхийд эхний 10 т орох ОТ төсөл яваад эхэлсэн ч ДНБ -ний нэгжид ноогдох орлого өсөөгүй байна гэдгийг хархад харамсалтай л байна. Тэхээр энэ төслийн гэрээг хамгаалдаг бас хийсэн, хийснээрээ бахархах гээд байдаг хүмүүст бол том хариулт болно
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

48 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

48 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

48 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 48 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 58 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин