Ургац хураах хүсэлтэй иргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хандана

2021-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, ургац хураалтад  оюутан, залуучууд, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг  хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон.  Энэ дагуу Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар орон нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ажил олгогчийн судалгааг гаргалаа. Судалгаанд Төв, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгууд хамрагдаж, зарим аймаг нь нийслэлээс ажиллах хүч авах боломжтойгоо мэдэгджээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн 37 ажил олгогч байгууллага хүнсний ногоо хураах ажилд 1148 оюутан, суралцагчдыг авч ажиллуулах бөгөөд өдрийн цалин 35.000-40.000 төгрөг байна. Булган аймаг мөн ийм цалинтай байхаас гадна хоол, унааны зардлыг аж ахуйн нэгж, байгууллага шийдвэрлэхээр тусгажээ. Харин Сэлэнгэ аймаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн биржид ажлын байрны захиалга өгсөн бөгөөд нэг өдрийн 30.000-40.000 төгрөгийн цалинтай ажиллуулах аж. Түүнчлэн Орхон аймаг цэргийн алба хаагчдаас өдрийн 40.000 төгрөгийн цалинтай 600 хүн авах хүсэлтээ гаргасан байна.

Төв, Дархан-Уул аймгийн 105 ажил олгогчоос орон нутаг болон Улаанбаатар хотоос  ургац хураалтад ажиллуулах 2442 иргэний судалгааг ирүүлжээ. Дээрх хоёр аймгийн зүгээс ажиллах нөхцөл, ажлын хөлс, хоол хүнс, унааны зардал зэргийг хариуцаж гэрээнд тусгасан. Түүнчлэн коронавирусийн шинжилгээг нэгдсэн журмаар хийх шаардлагатай гэжээ. Ургац хураалтад цагийн ажилтан хамруулах талаар Их, дээд сургуулийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөр дамжуулан мэдээлэл хүргэж байгаа. Оюутан, залуус, ажил хайгч иргэд ургац хураалтад ажиллах хүсэлтэй бол өөрийн сурч буй сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт хандаарай.

Эх сурвалж: www.polit.mn

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

48 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

48 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

48 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

13 цаг 48 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

14 цаг 58 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин