20 мянган айлыг цахилгаанаар хангах өргөтгөл хийлээ

2014-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

ҮҮХ ТҮҮХ

Аль 1934 онд ашиглалтад орсон I Цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэхээ больж, 1973 онд шинээр II Цахилгаан станцыг барьсан боловч энэ нь зөвхөн Махкомбинат, Толгойт орчмын цахилгаан, дулааны хэрэгцээг хангаж байжээ. Иймээс хотын төвийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангахын тулд нэмж Цахилгаан станц барих шаардлага амьдралаас урган гарсан юм. Ингээд III ДЦС-ын барилга угсралтын ажлыг 1966 онд эхлүүлж, 1975 онд тус станц 38 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна. Өнөөдөр тус станцаас Хан-Уул дүүргийн бүх хэрэглэгч, хотын зүүн хэсгийнхэн цахилгаан, дулаанаа авдаг. Үүнээс гадна сүүлийн үед асар ихээр барилгажиж, Зайсан толгой, Төв цэнгэлдэх, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн орчимд томоохон хорооллууд сүндэрлэж, барилга байгууламж олноороо нэмэгдэж байгаа билээ.

Ийнхүү сая гаруй хүн амтай нийслэл хотын өдөр өдрөөр өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны хэрэгцээг тасралтгүй, найдвартай ажиллагаатай, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц хангах нь ойлгомжтой. Тэгвэл III ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөвөл энэ зорилгод хүрч болмоор байжээ. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд 142 дугаар тогтоол гаргаж, томоохон төслийн ажлыг эхлүүлсэн нь өчигдөр дуусч “түлхүүрээ гардуулсан” юм.

 

V ЦАХИЛГААН СТАНЦЫН ГЭРЭЭГ ЭНЭ САРД ҮЗЭГЛЭНЭ

 

Зуны тэргүүн сарын 19-ний морь өдрийн морин цагт буюу өчигдөр тус өргөтгөлийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Тууз хайчлах үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил “2012 онд Шинэчлэлийн Засгийн газар Эрчим хүчний яамыг бие даасан яам болгосон. Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд доголдолтой явж ирснийг Шинэчлэлийн Засгийн газар олж харж, томоохон ажлууд хийж байгаа. Энэ ажлын хүрээнд III ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөл баригдлаа. Бидний бүтээн байгуулалт ингээд дуусахгүй. Удахгүй IV Цахилгаан станцын 120 МВт-ын өргөтгөлийг аравдугаар сард, Амгалангийн 300 МВт-ын Дулааны станцыг  арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөх юм. Үүнээс гадна эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтыг татаж, V Цахилгаан станцын гэрээг энэ сард үзэглэхээр бэлтгэл ажлаа хийж байна” хэмээн томоохон бүтээн байгуулалтуудаар хэрэглэгчиддээ “бэлэг барих”-аар амлав.  

 “Чингис” бондын хөрөнгөөр Хөгжлийн банкаар дамжуулан 35 сая ам.долларын санхүүжилтээр 11 сарын дотор хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд станцын үндсэн барилгыг 12х30 метрээр өргөтгөж, хөргөлтийн цамхаг болон эргэлтийн усны төхөөрөмжийн барилгыг шинээр барьжээ. Ингэхдээ 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулж, 6.3/0.4 кВт-ын цахилгааны хуваарилах байгууламж барьж, трансформатор суурилуулж, дулааны сүлжээний ус халаах байгууламж суурилуулсны зэрэгцээ бусад тоноглолын барилга угсралтын ажлуудыг хийсэн байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани гардан гүйцэтгэжээ.

Дархан-Уул аймгийн ДЦС 48 МВт-ын хүчин чадалтай гэдэг. Тиймээс энэхүү III ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөл ямархан хэмжээний бүтээн байгуулалт вэ гэдэг нь уншигчдад ойлгомжтой болов уу.

Ийнхүү III ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг өргөтгөж, 50 МВт-аар нэмэгдүүлснээр төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, нийслэлийн дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэж, ялангуяа Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй барилгуудыг цахилгаан, дулаанаар хангах эрчим хүчний нөөц бүрджээ. Мөн үйлдвэрлэлийн хэмжээ 250-300 сая кВт/цагаар өсч, борлуулалтын орлого жилд 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, цахилгаан дулаан үйлдвэрлэх өртөг буурах юм байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Манай улсад сүүлчийн 25 жилд дулаан, цахилгааны чиглэлээр ийм томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийгдээгүй. Одоо эндээс 20 гаруй мянган айл өрх цахилгаан, дулаанаар хангагдах боломж бүрдсэн. Монголчууд “Чингис” бондынхоо мөнгөнөөс цахилгаан, дулаантай боллоо. Энэхүү илч, гэрлийг түгээж буй Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе” гэж онцоллоо.

 

“МОНГОЛЧУУД БАГААР АЖИЛЛАЖ ЧАДДАГ ЮМ”

Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Баярбаатар “Хөрөнгө оруулалт үр өгөөжтэй боллоо. Хамгийн гол нь жил ч хүрэхгүй хугацаанд буюу 11 сарын дотор маш бага зай талбайд бид ийм том бүтээн байгуулалтыг хийж чадлаа шүү дээ. Ингэснээр одоо эрчим хүчний чанарын дутагдал, импортын хараат байдлаас гарч, өөрсдийнхөө хэрэгцээг хангачихна. Нөгөөтэйгүүр, дахин нүүрс түлж утаа гаргахгүйгээр III ДЦС-ын байгаа хүчин чадал буюу зуухан дээр нь бэлэн усаа ашиглаж байгаагаараа энэ төсөл онцлогтой.” гэсэн юм.

Сонирхуулахад, хөргөлтийн цамхаг нь fiber glass буюу шилэн хуванцар материалаар хийгджээ. Энэхүү материалыг сүүлийн үед нисэх болон хөлөг онгоцонд өргөнөөр ашиглаж байгаа аж. 71 метрийн өндөртэй, сууриараа 52.8 метр, оройдоо 31.6 метр диаметртэй, 1200 ам метр хөргөлтийн гадаргуутай тус цамхаг цагт 11300 тонн усыг хөргөх хүчин чадалтай юм байна. Харин энэ цамхагийг барьж дуусгахад таван сарын хугацааг зарцуулжээ.

Шинэчлэлийн Засгийн газар, Эрчим хүчний яам, Хөгжлийн банк, III ДЦС төрийн өмчит компани, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон тус төслийн нэгж, ажлын хэсгийнхэн хоорондоо нягт уялдаатай, хурдтай ажиллаж болдог жишээг энэхүү бүтээн байгуулалт харууллаа хэмээн тус өргөтгөлийн нээлтэд оролцогчид сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байв. Өөрөөр хэлбэл, “Монголчууд багаар ажиллаж чаддаггүй” хэмээн явган үгийг тас цохиж, тодорхой зорилтынхоо төлөө хамтын хүчээр хэрхэн амжилт олж болох үлгэр жишээ нь энэхүү төсөл болсон юм гэдэг “дүн” тавилаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 41 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 51 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 3 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 12 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 12 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 12 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин