Ноолуурын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулна

2021-08-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г. МИЧИДМАА

 

Экспортыг дэмжих төслийн хүрээнд “Ноолуурын кластерын экспортын өрсөлдөх чадвар” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо болон салбарын судлаач, мэргэжилтнүүд оролцож өнөөгийн нөхцөл байдал, асуудлын талаар хэлэлцэв. Манай улс 2018 онд ХХААХҮЯ-наас “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж ноолуурыг стратегийн чухал бүтээгдэхүүн болохыг төрийн бодлогод тодорхойлсон. Тэгвэл манай улсын уул уурхайн бус экспорт жилдээ 420-600 сая ам.долларын хооронд хэлбэлздэг.

Ноолуурын салбар нь манай улсын уул уурхайн бус экспортын 60 орчим хувийг бүрдүүлдэг ч нэмүү өртөг шингээгүй ноолуур зонхилж байгаа юм. Тиймээс салбараас бий болох эдийн засгийн үр өгөөжийг өсгөж гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Экспортыг дэмжих төслийн бизнес хөгжлийн ахлах зөвлөх М.Баттулга “Ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй холбоод, хувийн хэвшлүүд хамтран өөрийн онцлогт тохирсон шинэ стратеги боловсруулах хэрэгтэй байна. Экспортод хамгийн дутагдаж байгаа зүйл нь борлуулагч буюу мэргэшсэн агентлаг. Мөн бидний гол анхаарлаа хандуулж буй салбаруудын нэг нь ноолуур юм. Учир нь үйлдвэрлэл нь их цаг зарцуулдаг учраас үйлдвэрлэгчдийг дэмжихээр түншлэлийн хөтөлбөр зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Манай улсад 130 ноолуур, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани албан ёсоор бүртгэлтэй байдгаас 10 компани нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын зүгээс тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүний нөөц хамгийн тулгамдсан асуудал гэдгийг хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Энэ талаар “Кашмирконсепт”-ийн захирал Б.Батжаргал  “Манай салбарт хүний нөөц хамгийн чухал асуудлын нэг болоод байна. Хуучин үйлдвэрүүдэд ажиллаж байсан цөөн хүн л тогтвортой ажиллаж байна. Мөн үйлдвэрт ажиллах залуу боловсон хүчин хомс байгаагаас энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хүн байдаггүй. Тйимээс мэргэжилтэн бэлтгэх тал дээр сургалт, судалгааны байгууллагууд анхаарах шаардлагатай байна” гэв.

Мөн ноолуурын салбарт тулгамдаж буй гол асуудал нь түүхий эд бэлтгэл байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Учир нь түүхий эд бэлтгэх нарийвчилсан стандарт, түүнийг хянах байгууллага байдаггүй аж. Тиймээс Стандарт хэмжилзүйн газартай хамтарч ажиллах саналтай байгаагаа мөн илэрхийллээ. ШУТИС-ийн үйлдвэр технологи, дизайны сургуулийн багш, докторант Р.Бадмаанямбуу “Ноолуурын үйлдвэрүүдийн дотоодын өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Мөн үйлдвэрүүд хоорондоо нээлттэй мэдээллээ солилцож дэлхийн зах зээлд хамтарч гарах тал дээр анхаарч ажиллах нь чухал. ШУТИС-д  энэ салбарт элсэн орж байгаа оюутнуудын тоо хангалтгүй байгаа. Үүнд онцгойлон анхаарах шаардлага бий” гэв.

Цаашид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, ноолуурын кластерын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн платформ үүсгэх саналыг ч тавьж байсан юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.12 ПҮРЭВ № 157 (6634)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

1 цаг 27 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

1 цаг 27 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

1 цаг 27 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

14 цаг 26 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

15 цаг 37 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин