Сонжоо хэлбэрийн постын ард цахим залилан бий

2021-07-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

Таван жилийн өмнө хоёр тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан цахим гэмт хэргийн хохирол 2020 онд 67.2 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Тодруулбал, 2016 онд хоёр тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгөө энэ төрлийн гэмт хэргийн залилагчдад алдаж хоцорсон байна. Олон нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ тоо өссөөр байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Зөвхөн энэ оны эхний хагаст цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байна. Тиймээс Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” дөрөв дэх удаагийн аяныг энэ сарын 19-ний өдрөөс эхлэн улс даяар зохион байгуулж байгаа аж.

Ялангуяа цар тахлын энэ нөхцөл байдалд төлбөр тооцоогоо цахимаар гүйцэтгэх хэрэгцээ шаардлага эрс нэмэгдсэн. Энэ нь орчин үеийн санхүүгийн шуурхай шийдэл хэдий ч нөгөө талаас мэдээллээ хамгаалах, аливаа гүйлгээг хийхдээ давхар баталгаажуулах, хянамгай, хариуцлагатай хандах шаардлага гарч байгаа тул иргэд, аж ахуй нэгж байгууллагыг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Жишээлбэл, фэйсбүүк сүлжээнд сонжоо хэлбэрээр байршуулсан асуулт, постууд нь энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан болж байгаа аж. Энэ талаар эдийн засгийн ахлах мөрдөгч Х.Түвшинбаяр “Олон нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилах гэмт хэргийг ялангуяа фэйсбүүк ашиглаж ихээр үйлдэж байна. Цагдаагийн байгууллага гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа боловч залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэний оролцоо чухал байна. Гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ хамгийн түрүүнд хэн нэгний фэйсбүүк хаягийг олзлон авдаг. Тухайлбал, таны хань ямар ордных байвал зохих вэ, та “Game of thrones”-ийн ямар дүр вэ гэх зэрэг тусгайлан бэлтгэсэн программуудыг олон нийтийн цахим сүлжээнд ихээр тараадаг. Хэн нэгэн тухайн сүлжээ рүү нэвтрэх оролдого хийсэн тохиолдолд фэйсбүүк хаяг болон нууц үгээ дахин оруулах тусгайлан бэлтгэсэн хавтас гарч ирдэг. Үүнийг бөглөсөн тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг гэмт этгээдүүдэд дамжуулж байна гэсэн үг. Гэмт этгээд таны мэдээллийг олзлон авснаар хаяг руу нэвтрэн орж нууц үгийг сольж мөн ах дүү, хамаатан садан, найз нөхөд гэх мэт мессенжэрээр хамгийн их харилцсан хүмүүсийн судалгааг хийдэг. Үүний дараа тэдгээр хүмүүс рүү мөнгө зээлээч гэсэн агуулгатай захиануудыг явуулж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн дээрх программууд руу нэвтрэхгүй байхаас гадна өөрийн фэйсбүүк хаягны кодыг тоо үсэг тэмдэгт нийлсэн найм буюу түүнээс дээш оронтойгоор кодолсноор цахим мэдээллийн аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ хохирогч болохгүй байх боломжтой” гэсэн мэдээлэл өглөө.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт  өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусах нягтал-2” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, банкууд хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2021” аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор энэ оны аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.26 ДАВАА № 144 (6621)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

1 цаг 26 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

1 цаг 26 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

1 цаг 26 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

14 цаг 25 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

15 цаг 36 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин