“Оюутолгой”-д  хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хэзээ гарах вэ?

2021-07-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.ЗОТОЛ

 

ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго одоогоос гурван сарын өмнө “Оюутолгой” төсөлд хийсэн хөндлөнгийн шинжээчийн  дүгнэлт зургадугаар сард  гарна” хэмээн мэдэгдэж байв. Түүний хэлсэн хугацаа өнгөрчихөөд байхад хэн ч түүнээс энэ тухай асуусангүй.  Ер нь бол тухайн үед хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах асуудлыг “Рио Тинто”-оос ихээхэн  эсэргүүцэж байсан гэсэн мэдээлэл гарч байсан юм. Тэгвэл хоёр өдрийн өмнө хуралдсан  “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хурал дээр энэ талаар хөндсөнгүй. Тус хуралдаанаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр болон “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар  Засгийн газраас Лондонгийн арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн  явцын талаарх  Засгийн газрын ажлын багийн танилцуулгыг сонссоноос хэтэрсэнгүй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн зэсийн баяжмалыг борлуулж байгаа гэрээг дотоодын адил төст бусад гэрээтэй харьцуулан судалж, дүгнэлтийг Түр хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын баг байгуулах санал  гаргаж, Ш.Адьшаа гишүүн цар тахлын нөхцөл байдлын улмаас Оюутолгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, бусад асуудлаар  шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын багийн төлөвлөсөн зарим ажил хийгдэх боломжгүй болсныг  хэлжээ. Ингээд намрын чуулган хүртэл асуудлыг хойшлуулах санал гаргасан сурагтай.  Харин зэсийн баяжмалын борлуулалтын гэрээтэй холбоотой асуудлыг Засгийн газарт өгөх чиглэлдээ тусгахаар тогтсоноос өөрөөр Түр хорооны хурлаас  шинэ мэдээ сонсогдсонгүй.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго Засгийн газрын ажлын багийн танилцуулгыг  Түр хорооны хуралд сонордуулсан. Түүний мэдээлэлд   “Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй. “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас ажлын баг байгуулагдсан. Уг ажлын баг Рио Тинто болон Туркойз Хилл компанийн төлөөлөгчтэй  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд уулзлаа. Дараагийн уулзалтыг товлосон боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагч талаас уулзалтыг цуцалж, бичгээр тайлбар ирүүлэхээ мэдэгдсэн” гэж дурджээ. Ер нь бол  өмнө ярьж байсан зүйлүүдээ давтсанаас өөрөөр тодорхой зүйл хэлээгүй аж.

Нэг зүйл анзаарагдаж байгаа нь  “Рио Тинто”  болон Туркойз Хилл компанийн төлөөлөгчид   дараагийн уулзалтыг  цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар  цуцалсан” гэдэг хэр үндэслэлтэй вэ гэдэг асуулт бий.  Нөгөө талаас хөрөнгө оруулагч талаас  асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн  улстөржсөн нөхцөл байдлыг өнгөрүүлж байгаад дараа нь  үргэлжлүүлье гэсэн гэх мэдээллүүд бас гарч байсныг саная. Үүнээс үүдэн шинэ нөхцөл байдалд, үинэ Ерөнхийлөгчийг сонгосны дараа хэлэлцээ үргэлжлэх нь гэсэн хүлээлт нийгэмд бий болсон.

Өнөөдөр Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгосон. Түүний ард түмэндээ амлалт мөрийн хөтөлбөр бол “Монголчууд бялагтаа  эзэн байна”  гэсэн зорилт байв. Мөн түүнийг шударга ёсыг тогтооно гэдэгт сонгогчид  итгэл хүлээлгэсэн. Сонгуулийн өмнө тэрээр Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлснээс хүлээлт бас үүссэн. Тэр нь юу вэ гэвэл, тэрээр МАН-ын даргын хувиар намынхаа 100 жилийн хуралд тавьсан илтгэлдээ “Оюу толгойн гэрээг шинэчлэн сайжруулах ажлын хэсэг байгуулсны  дүнд Дубайн гэрээг цуцалж, Оюу толгойн гэрээг сайжруулах боломж, нөхцөл бүрдлээ” хэмээн онцлон тэмдэглэсэн.

Өнөөдөр ямар  нөхцөл байдал үүсээд байна гэвэл энэ асуудлыг хариуцсан  Түр хорооны ажил удаашралтай байгаа ч  “Оюу толгой” ХХК-ийн татварын маргааны талаар Монгол Улсын Засгийн газраас гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Арбитрын шүүх хуралдаан 2022 оны наймдугаар сарын сүүлийн долоо хоногт товлогджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.1 ПҮРЭВ № 131 (6608)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

1 цаг 27 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

1 цаг 27 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

1 цаг 27 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

14 цаг 26 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

15 цаг 37 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин