Голомт банк болон International Investment Bank нь ЖДҮ-ийн салбарыг дэмжих урт хугацаат зээлийн гэрээг байгууллаа

2021-06-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Голомт банк болон International Investment Bank (IIB) нь 2021 оны 6-р сарын 10-ны өдөр таван жилийн хугацаатай 10 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү зээлийг Голомт банк нь ЖДҮ, IIB-ны гишүүн орнуудын оролцоотой төслүүд болон Монгол Улсад хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн санаачлагуудыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.

Монгол Улсын банкны системд чухал байр суурь эзэлдэгийн хувьд Голомт банк нь ЖДҮ, томоохон компаниудын бизнес, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд таатай нөхцөлтэй санхүүжилт олгохыг зорин ажилласаар ирсэн. Тиймдээ ч, одоогийн цар тахлын хүнд нөхцөлд энэхүү зээл нь Монголын бизнес эрхлэгчдэд цагаа олсон дэмжлэг болох юм.

Уг зээлийн ач холбогдлын тухайд Голомт Банкны Гүйцэтгэх Захирал ноён Норихико Като хэлэхдээ: “Голомт банк нь харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн санхүүгийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсаар ирсэн гол тоглогч юм. COVID-19 цар тахлын үед манай банк эдийн засагт гүйцэтгэх чухал үүргээ бүрэн ухамсарлаж буйгаа илтгэн бизнесүүдийг таатай нөхцөлтэй санхүүжилтээр хангахыг зорин ажиллаж байна. Үүнд IIB-ны оруулж буй хувь нэмэр улс орны бизнесийн үйл ажиллагааг сэргээхэд чухал ач холбогдолтой байна гэж харж байна. Энэхүү урт хугацаат зээл нь IIB ба Голомт банк хоорондын урт хугацааны түншлэл төдийгүй Олон Улсын Хөгжлийн Байгууллагын (International Development Institution) Голомт банканд хүлээлгэж буй итгэл улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна."

Унгарын Будапешт хотод төвтэй IIB нь гишүүн орнууд болох Болгар, Чех, Унгар, Монгол, Румын, ОХУ, Словак, Вьетнам зэрэг улсуудын нийгэм, эдийн засгийн хөгжил ба хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг Олон Улсын санхүүгийн байгууллага юм.

Түүнчлэн, IIB болон Голомт банк нь худалдааны санхүүжилтийн чиглэлээр олон жил хамтран ажиллаж ирсэн түншүүд билээ. IIB-ны Монгол Улсад оруулсан нийт худалдааны санхүүжилтийн нийт дүнгийн тал орчим хувийг Голомт банктай хамтран гүйцэтгэсэн санхүүжилтүүд эзэлж байна. Эдгээрийн дотор IIB-ны гишүүн орнуудаас Монгол Улсад нийлүүлсэн хүнсний салбар дахь дэвшилтэд технологийн үйлдвэрлэлийн шугамууд, эмнэлгийн зориулалттай онгоц, эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухааны, оношилгооны тоног төхөөрөмжүүд, орчин үеийн барилгын материал, автомашины үйлдвэрлэлийн байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийн импортын санхүүжилт зэрэг багтсан байна.

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

1 цаг 25 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

1 цаг 25 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

1 цаг 25 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

14 цаг 24 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

15 цаг 35 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин