Тэтгэврийн зээлгүй ахмадуудад 216 тэрбум төгрөгийг бүрэн олгож дууслаа

2021-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Иргэний тэтгэвэр барьцаалсан  зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн дагуу тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгож байгаа. Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Сарын дараа буюу хоёрдугаар сард 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй байсан 228.5  мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг  Эрдэнэс Монгол нэгдлийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК тэглэх санхүүжилтийг гаргасан. Тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн  олгох ажлыг холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үндсэн дээр хийж дууслаа. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлгүй байсан ахмадууд байгалийн баялгийн өгөөжийг бодит байдлаар мөнгөн хэлбэрээр хүртэж байна.

Салхитын мөнгөний ордоос гадна Овоот хярын алтны төсөл “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн харьяанд бий. Энэ төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар хайгуулын ажил үргэлжилж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

нармандах
Баялагийг ХУВААРИЛЖ бна гэж СҮРЖИГНЭХ мөртлөө ЗАРИМД нь6 САЯ ,Нөгөөд нь 1 саЯ ГЭДЭГ ЗӨВ ХУВААРИЛАЛТ МӨН ҮҮ ??? ИЙМЭРХҮҮ байдлаараа цаашид нөгөө ЭРХ БАРИГИД л ИХИЙГ ЗАВШИХ ньэээ
Ялгаварлан гадуурхахаа боль
Ямарт нь 6 сая өгдөг юм бэ???? Ялгаварлалаа боль!!!
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

2 цаг 18 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

2 цаг 18 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

2 цаг 18 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

15 цаг 17 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

16 цаг 28 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин