Хятад криптовалютыг “ban” хийж, биткойны ханш унав

2021-05-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТӨГС

 

Хоёрхон хоногийн өмнө БНХАУ-ын банк санхүүгийн гурван том байгууллага криптовалютын гүйлгээг хориглох шийдвэр гаргасан. Ингэснээр Хятадын банк, санхүүгийн байгууллагууд  криптовалюттай холбоотой онлайн төлбөр тооцооны гүйлгээ, арилжаа, клиринг зэрэг үйлчилгээг үзүүлэхгүй болж байна. Энэ бол тоон валютын эсрэг хийж байгаа тэдний анхны алхам биш гэж Ройтерст бичжээ. 2017 онд тус улс криптовалютын арилжааны биржүүдийг хааж байсан бол 2019 онд дотоод, гадаад бүх биржүүд болон вэбсайтууд руу нэвтрэх эрхийг хаасан юм. Гэсэн ч хувь хүмүүс криптовалют эзэмших эрхийг хориглоогүй хэвээр байсан билээ. Гэвч тус улсын санхүүгийн хамгийн том байгууллагууд болох Үндэсний цахим санхүүгийн нийгэмлэг, Хятадын банкны холбоо, БНХАУ-ын Төлбөр тооцооны холбоо криптовалюттай холбоотой гүйлгээ хийхгүй гэж мэдэгдсэнээр үндсэндээ асуудал ойлгомжтой болж байна.

“Сүүлийн үед криптовалютын үнэ тэнгэрт хадаж, эсвэл огцом унаж, дамын наймаа сэргэж, хүмүүсийн эд хөрөнгийн аюулгүй байдалд ноцтой халдаж, эдийн засаг, санхүүгийн хэвийн байдлыг алдагдуулж байна” гэж тэд мэдэгдэлдээ онцолжээ.   

 

Мэдэгдлийн дараа биткойн унав

 

Хятад улс криптовалютыг дэмжихгүй гэсэн дараагийн шийдвэрээ зарласны дараа биткойны ханш огцом буюу 14 хувиар унаж сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ. Хятадын ардын банкны “WeChat” дансанд гаргасан хамтарсан мэдэгдэлд банк, интернетийн салбарын холбоод санхүүгийн болон төлбөрийн байгууллагууд криптовалютыг төлбөрийн хэлбэрээр хүлээн авахгүй, холбоотой  бүтээгдэхүүнийг санал болгох ёсгүй гэсэн мэдэгдэлтэй холбоотой. Өнгөрсөн лхагва гарагийн өглөө Ази тивд биткойны ханш 38500 ам.доллараар арилжаалагдаж байсан гэж “Bitstamp” бирж мэдээлэв. Сүүлийн 12 сарын хугацаанд биткойны ханш 300 хувиар өссөн бөгөөд энэ бол хөөсрөлт гэж Хятадын санхүүгийн байгууллагууд тэмдэглэсэн байна.

Ийнхүү дэлхий даяар криптовалютын асуудал янз бүрээр өрнөж байна. Нэгдсэн чиглэл байхгүйгээс тоон валют ашиглан хил хязгааргүйгээр гүйлгээ тооцоо хийх боломж улам хязгаарлагдах болов. АНУ-д энэхүү виртуал хөрөнгийг бүхий л талаар дэмжиж хөрөнгө оруулагчдад криптовалют худалдаж авахад хялбар болгож, олон нийтийн зах зээл дээр крипто биржүүдийн жагсаалтыг гаргахыг зөвшөөрч,  томоохон санхүүгийн байгууллагууд болох Голдман Сакс, JPMorgan зэрэг байгууллагууд дижитал валютаар хийх хөрөнгө оруулалтыг санал болгож байгаа билээ. Гэвч үүнтэй зэрэгцэн улс орнуудын виртуал хөрөнгийн эсрэг хийж байгаа энэ  үйлдлүүд хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж эхэлснийг судлаачид онцолж байна.

 

Дижитал юаниар дамжуулан хяналт тавина

 

Виртуал хөрөнгийг ийнхүү бүх талаар блоклож байгаа нь Хятад улсын хэрэглээнд нэвтрүүлсэн дижитал юаньтай холбоотой. Засгийн газраас нь албан ёсоор гаргаж, хяналтын систем нь найдвартай, хуулиараа сайтар хамгаалагдсан цахим мөнгийг иргэд нь хэрэглэж эхэлж байгаа. Тэр ч байтугай дижитал юанийг олон улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ноёрхож ирсэн америк долларыг зах зээлээс шахна гэдгээ ч тэд илэрхийлсэн. АНУ-ын гол өрсөлдөгч Хятад улс үндэснийхээ дижитал валютыг моданд оруулж, виртуал хөрөнгийг зах зээлээсээ шахаж байгаа нь Вашингтонд түгшүүртэй байдал үүсгэлээ гэж “Wall street journal” онцлон бичжээ. Гэвч америк доллар олон улсын гүйлгээний 88 хувийг эзэлж байгаа бөгөөд түүнтэй өрсөлдөх нь тийм ч амархан зүйл биш гэж эдийн засагчид үзэж байгаа аж. Гэхдээ цахим юань нь АНУ-аас мөнгө солилцох арга замыг эрэлхийлж байгаа хүмүүст хэрэг болох бөгөөд АНУ-ын засгийн газар хяналт тавьж чаддаг swift сүлжээг ашиглах шаардлагагүй болно гэж үзэж байна.

Цахим юанийн хэрэглээ нь маш амархан байгаа нь хэрэглэгчдэд таатай байгаа аж. Хэрэглэгчийн гар утсан дээр суурьшсан цахим мөнгөөр гүйлгээ хийхэд интернэт сүлжээ шаардлагагүй аж. Банкирууд болон бусад шинжээчдийн үзэж байгаагаар Бээжин эцэст нь бүх мөнгөө дижитал хэлбэрт шилжүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Улс төрийн өнцгөөс нь харвал тоон хэлбэрт шилжүүлсэн мөнгө нь гаргаж буй иргэдийнхээ санхүүгийн зарцуулалтыг бодитоор хянах,  цаашлаад үүний тусламжтайгаар авторитар дэглэмийг чангатгах асар их шинэ хүчийг олж авах болно гэсэн дүгнэлтүүд ч энд тэнд харагдана. Гэхдээ Хятадын төв банк энэ мэдээллийг нотлохгүй байгаа юм.

Энэхүү шинэ технологийг илүү их мөнгө гүйлгээнд оруулах арга хэрэгсэл болгон ашиглахгүй, учир нь тоон хэлбэрээр гаргасан юань бүр бодитоор гүйлгээнд байгаа нэг юанийг үгүйсгэх болно гэж мэдэгджээ. Тэгээд ч хятад иргэд Alipay, WeChat зэрэг цахим мөнгөний аппликейшнуудыг нийтээр хэрэглэж, бэлэн мөнгөний хэрэгцээ бараг шаардлагагүй болчихоод буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.20 ПҮРЭВ № 103 (6580)

 

SHINE OYUN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

2 цаг 17 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

2 цаг 17 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

2 цаг 17 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

15 цаг 16 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

16 цаг 27 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин