“Нүүрсчид”-ийн 10 жилийн авлигын мөрөөр...

2021-05-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Одоогоор ил болсон Монголын хамгийн том нүүрсний орд бол Тавантолгой юм. Энэ бүлэг ордын нэг хэсэг нь  төрд, нөгөө нь хувийн хэвшлийн мэдэлд бий. Төрийн мэдэл дэх хэсгийг тогтвортой олборлож, нүүрсийг нь эскспортолж эхлээд арван жил болж байна. Эдийн засгийн хүндрэлийн энэ цаг үед ч “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулан Тавантолгойн нүүрсний ашиг буяныг хотлоороо хүртэж суугаа нь үнэн юм.

Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид, улс төрд нөлөө бүхий хүмүүс, тэдний гар хөлүүд оролцсон “Нүүрсний гэрээ зуучилдаг” авлигын сүлжээ ажиллаж эхлээд бас л даруй 10 жил болчихжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсний гэрээ, нүүрсний квот гэдэг нэр томъёогоор халхавчилсан, дагтаршиж хуршсан авлигын бүлэглэл Монголд бий болоод удлаа.

Нүүрсний гэрээний тонн тутмаас 1.5-2 ам.долларын ашиг буюу авлига хүртдэг. Түүнийгээ 50 цент хүртэл хуваадаг байна.

Өнгөрсөн жилүүдэд хийсэн нүүрс худалдах гэрээ, түүгээр дамжуулан экспортолсон нүүрсний хэмжээг энэ мөнгөтэй харьцуулж тооцоод үзвэл авлигын хэмжээ хэдэн тэрбум ам.доллар болох бол?!

Ингэж тэд Тавантолгойн ордын төрийн мэдлийн уурхайг “авлигын уурхай” болгож ашиглаж ирсэн.

Хамгийн хачин нь ийм сүлжээ, хүмүүс байдаг гэдгийг Монголд бүгд мэднэ. Хаанахын ямар компаниас, хэн хэн, хэзээ, хэдэн долларын “ёндоо” авсан, авч байгаа, авах вэ гэдгийг бүгд мэддэг.

Манайхан “нүүрсчид” гэж нэрлэдэг хүмүүс бий. Орд тойрсон бизнесүүдтэй холбогдсон хүмүүсийг тэгж хэлээд байдаг. Тэгвэл жинхэнэ “нүүрсчид” бол нүүрсний гэрээнээс авлига авдаг сүлжээнийхэн юм.

Энэ нүүрсний наймаачдын талаар Төрийн ордонд ч, гудамжинд ч ярьж л байдаг.

Гэхдээ энэ хууль бус үйл ажиллагаатай холбоотой бараг нэг ч хэрэг шүүх хуулийн байгууллагаар шийдэгдэж, нэг ч хүн шийтгэгдэж байгаагүй гэхэд болно.

Гэвч нууц юм гэж байдаггүй. Нэг л өдөр ил болдог ажээ.

Нүүрсний гэрээний сүлжээний авлигачдад очдог мөнгө Монголоос ургадаггүй. Гадаадын улсуудаас, тэр дундаа голдуу өмнөд хөршөөс орж ирдэг. Тэдгээр улсын эдийн засаг, мөнгөний  урсгалын хараа хяналт маш чанга гэдгийг манай авлигачид тооцоолж байгаагүй бололтой. Мөнгө яаж Монгол руу орсон, хэн гэдэг монгол хүнд очсон, эсхүл “монгол хүн” маань авлигын мөнгөө тэдгээр улсаас цаашаа яаж гаргасан гээд бүгд бүртгэгддэг аж. Нэг ам.долларынхаа “хөдөлгөөн”-ийг ч тэд мэддэг юм байна.

Ер нь бол тэдгээр улсын хувьд нүүрс худалдан авах нь чухал байжээ. Тэгэхээр монголчуудын өөрсдөө тоодоггүй, нүүрс борлуулдаг нэгэнт бий болчихсон “тогтолцоо”-г дагасаар ирсэн байгаа юм.

Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид тун удахгүй “нүүрсчид”-ийн 10 жилийн авлигын баримтыг дэлгэхээр боллоо.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.19 ЛХАГВА № 102 (6579)

 

unen.
mori /Ajnai/ bat-erdene anh suuriig ni tsvij ugchee.shslga.shorond hii.
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

2 цаг 17 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

2 цаг 17 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

2 цаг 17 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

15 цаг 16 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

16 цаг 27 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин