Шилдэг 20 компани & 98 мянган X тайлан

2021-05-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

Өнгөрсөн долоо хоногт Татварын ерөнхий газраас 2020 оны шилдэг татвар төлөгчдийг зарласан юм. 2020 он бол аж ахуй нэгжүүдийн хувьд цар тахлын улмаас эдийн засгийн хамгийн хүнд сорилтуудтай нүүр тулсан жил байв. Татварын алба 2020 онд 5.6 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 5.4 их наядыг нь бүрдүүлж чадсан гэж байв. Шилдгээр шалгарсан аж ахуй нэгжүүдийг хувьд уул уурхай, банк, гар утас, мэдээлэл технологи, хүнсний томоохон групп компаниуд уламжлал ёсоор толгой цохиж явна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулж, талархаж байгаагаа Татварын албанаас илэрхийлж байв. Улсын төсвийг таслалгүй, ажлын байраа хумилгүй хүнд хэцүү үеийг даван гарахад томоохон хувь нэмрээ оруулж байгаа манлайлагч компаниуддаа талархах нь зүйн хэрэг.

Харин гарын арван хуруунд багтахаар цөөн ажилчидтай жижиг компаниуд, үйлдвэрлэгчдийн хувьд 2020 он тун хатуухан байсныг МҮХАҮТ-аас мөн өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Монгол Улсын хувьд 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас бий болсон гэж дүгнэж байгаа. Хямралын нөхцөл байдал энэ оны эхний хагаст ч үргэлжилсээр байна. Энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртөж, 2020 онд Монгол Улсын ДНБ 5.3 хувиар агшсан. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байна гэв.

 2020 онд нийт 132 мянган  компани татварын тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлжээ.  Өөрөөр хэлбэл, 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч, үндсэндээ мөн тооны компаниуд орлогогүй болсныг харуулж байна.

2021 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган аж ахуй нэгж, үүний цаана 160 мянган даатгуулагч, НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зорилт бүхий  жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож буй зээлэнд 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийт 5.5 их наяд төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгжүүд найман мянга, иргэн 300 мянга орчим болжээ.

Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор хоёр дахин их өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.  Хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогсдын 50-иас дээш хувь нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай байна гэж хариулсан байна. Тиймээс МҮХАҮТ-аас эдгээр компаниудад татвар, нийгмийн даатгал, зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлж дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийн тохируулга хийх, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах, ковидын улмаас үүссэн эдийн засгийн хямралын дараах гарааны тэгш боломжийг олгох эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах зэрэг саналуудыг Засгийн газарт хүргүүлээд байгаа юм.

 2020 оны Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн тоо баримт  байна. Мөн ДНБ 5.3 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчид цар тахлын нөлөөнд үйл ажиллагаа нь асар ихээр хумигдсан байдалтай байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.17 ДАВАА № 99, 100 (6576, 6577)

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

7 цаг 25 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

11 цаг 17 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

11 цаг 17 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Өчигдөр 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Өчигдөр 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин