ХХААХҮЯ: Зөрчилтэй зургаан үйлдвэрт ноосоо тушаасан малчинд урамшуулал олгоогүй

2021-05-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас ноосны урамшууллын талаар тодрууллаа.  

-Энэ жилийн хувьд хэчнээн малчинд хэдэн төгрөгийн мөнгөн урамшуулал олгоод байна вэ?

-2020 онд үндэсний 83 үйлдвэр, цехэд хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 90,064 малчин, мал бүхий этгээдэд 31.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллын баримт бүртгэгдсэн. Үүнээс журмын шаардлага хангасан 78 үйлдвэрт 18,566.3 тонн хонины ноос, 676.2 тонн тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 88,669 малчин, мал бүхий этгээдэд 30.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлээд байна.

-Мөнгөн урамшуулал авч чадаагүй малчин бий юу?

-Санхүү, татварын тайлангийн 2020 оны мэдээллээр үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан илгээсэн зөрчилтэй зургаан үйлдвэрт ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдийн мөнгөн урамшууллыг олгоогүй. Энэ үйлдвэрүүд санхүү, татварын тайлангаа залруулан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд урамшуулал олгохыг түр хойшлуулсан. Тэгэхээр дээрх үйлдвэрүүд зөрчлөө шийдвэрлэсний дараа малчид мөнгөн урамшууллаа авах боломжтой болно.

-Малчид ноосны урамшуулалд хамрагдахдаа ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтын дагуу үндэсний үйлдвэрүүд малчин, мал бүхий этгээдээс хонь, тэмээний ноос худалдан авахдаа иргэний цахим үнэмлэхийн QR кодын бүртгэлээр и-баримт үүсгэнэ. Тухайн малчин, мал бүхий этгээд үйлдвэрийн үүсгэсэн и-баримтыг баталгаажуулснаар 2021 оны ноосны урамшуулалд хамрагдах боломжтой болох юм. Үндэсний үйлдвэрүүд и-баримт хэрхэн үүсгэн бүртгэх, малчин, мал бүхий этгээд баримтаа хэрхэн баталгаажуулах талаарх мэдээлэл, гарын авлагыг харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын албанаас авч болохоос гадна манай яамны албан ёсны mofa.gov.mn, uramshuulal.gov.mn цахим хуудсанд дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсан.

-Цаашид урамшууллыг хөдөө аж ахуйн цахим шилжилт, биржийн шинэчлэлтэй уялдуулах уу?

-Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, түүхий эдийн үнийг тогтворжуулах, татварын тайланг сайжруулах, малчдын бодит орлогын түвшинг тодорхойлох зорилгоор и-баримтаар малчдын борлуулалтыг бүртгэн баталгаажуулж хэвшүүлнэ. Тиймээс урамшууллыг богино хугацаанд үргэлжлүүлэн олгоно.  Мөн малын гаралтай түүхий эдийн чанар, стандарт, борлуулалтыг сайжруулах зорилгоор малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуй биржээр арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх хөшүүрэг болж байгаа юм. 

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

2 цаг 18 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

2 цаг 18 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

2 цаг 18 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

15 цаг 18 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

16 цаг 28 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин