“Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх үү?

2021-04-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

Манай улсад дотоодын халдварын тоо огцом ихэссэнээс болж экспорт, импорт гацаж, эдийн засгийн эргэлт удаашилсан өдрүүд үргэлжилж байна. Хэдийгээр гаалийн байгууллагаас хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэж мэдээлж байгаа ч хэвийн үеийнхээс хэд дахин удааширсан байдалтай байна. Монгол Улсын газрын импортын 80 хувь нь дамждаг Замын-Үүд боомт гэхэд хэвийн үед өдөрт 100-150 ачааны машин хилээр ордог байсан бол өнгөрсөн сарын 20-ноос эхлэн 15 хоногийн турш нэг ч машин нэвтэрч чадалгүй гацсан. Харин энэ сарын 7-ноос хойш өдөрт дунджаар 25 машин нэвтэрч байгаагаас Солонгос, Япон, Америк, Хятад гээд улс орнуудаас ирдэг импортын бүтээгдэхүүн, материал, бусад бүх барааны асар их бөөгнөрөл Эрээнд үүсээд байгаа. Мөн нэвтэрч байгаа ачаа барааны хяналт шалгалт өмнөхөөс чангарсан нь цаг хугацааны хувьд удаашралыг үүсгээд байгаа юм.

Гаалийн байгууллагын энэ сарын 14-нд мэдээлснээс харахад  Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орж ирж байна. Харин уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар, Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл, Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл, Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл, Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ-руу нэвтэрч байгаа аж. Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд Оюутолгойн уурхайд ковидын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас тээврийн машины тоог хязгаарласнаас хойш нэг сарын хугацаа өнгөрөөд байгаа юм. Дотоодын халдварыг нэмэхгүй байх, ялангуяа хилийн боомт бүхий чухал бүсүүдийг сайтар хамгаалахгүй бол Хятадын талаас дахин хил хаах эрсдэлтэй байгаа.

Харин БНХАУ-ын талаас өмнө нь боомтуудад хэрэгжүүлж байсан “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Гэхдээ Монголд өвчлөлийн тоо буурсан тохиолдолд гэж байгаа аж. ХӨСҮТ-ээс хөл хорионы үр дүн энэ долоо хоногийн сүүлээр гарч, халдварын тоо буурч эхэлнэ гэж өчигдөр мэдэгдсэн. Тэгэхээр Монгол Улсын Гадаад харилцааны яам шуурхай арга хэмжээ авч Хятадын талтай зөвшилцөн “Ногоон гарц” журмыг яаралтай хэрэгжүүлэх боломж байна. Ингэснээр импорт, экспорт гацахгүйгээр эдийн засгийн эргэлтээ дэмжиж болно. Хилийн боомтууд дээр ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өндөр төвшинд хийж байгаа аж. “Ногоон гарц” түр журмыг өнгөрсөн оны наймдугаар сард хоёр улсын хамтын хэлэлцээрийг дагуу хэрэгжүүлж байсан туршлага бий.

Уг түр журамд уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ачаа тээврийн жолооч нар БНХАУ-ын хилээр орж гарах болон бусад асуудлыг нарийн зохицуулахаар зааж байсан билээ.

Тухайлбал ачаа тээврийн хөдөлгөөний талаар талууд Монголын талын аж ахуйн нэгж, хувь хүн Хятад улсаас хүнсний бүтээгдэхүүн (Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ) өргөн хэрэглээний бараа, барилгын материал (Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн) авах ажиллагааг улам хялбаршуулах, хил дамнасан цахим худалдааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, цахимаар захиалга өгөх, боомтын заасан газарт ачаа бараа хүлээлгэж өгөх зэргээр эрсдэлийг бууруулж, хил нэвтрэх хэмжээг нэмэгдүүлнэ. Монголын талын тээврийн хэрэгсэл хятадын хилээр нэвтэрсний дараа бусад хүнтэй харьцахгүйгээр ачаагаа буулгана гэх мэт.

Энэхүү журмыг “Covid-19” цар тахлын онцгой дэглэмийн үед түр хугацаанд баримтлан ажиллана. Хоёр тал дипломат шугамаар харилцан мэдэгдсэнээр энэхүү журам нь хүчин төгөлдөр болно. Энэхүү түр журмыг хүчингүй болгох асуудлыг талууд дипломат шугамаар тохиролцоно гэж зааж байсан юм.

Мөн энэ асуудлаар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзсан байна. БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах автотээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын тал түр хугацаагаар хязгаарласнаас хүнс, ачаа тээврийн эргэлт саатаж байгааг хэвийн болгох талаар  тэд ярилцжээ.

Цар тахалтай холбогдуулан тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд хэлээд,  үүнд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлж, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахаар тохиролцлоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.19 даваа № 78 (6555)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

3 цаг 3 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

3 цаг 3 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

3 цаг 3 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

16 цаг 2 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

17 цаг 13 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин